• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-07 19:49:13    
Шандунгаар аялах нь

Хятадын Олон Улсын Радио

     Цагийн урасгал нэвтрvvлэгийн цагийн аяс булан та бvхэнтэйгээ золгож байна. Єнєєдєр бол 10-р сарын 6-ны єдєр, улс тунхлагдсан баярт тохиож тависан алтан долоо хоногийн амралт дуусах шахлаа. 7 хоногийн амралт тавих нь сvvлийн жилvvдийн учир юм. Энэ нь нэг талаар ажиллаж байгаа хvмvvсэд ядаргаа тайлах нєхцєл боломж хангаж, нєгєє талаар холбогдох салбарын хэрэглээг нэмэгдvvлэн, эдийн засгийн хєгжлийг ахиулах явдал болно. Амьжиргааны тєвшин тасралтгvй дээшлэхийн хирээр амралтын єдєр гадуур жуулчилж явах нь нэн олон хvний тэргvvн сонголт болсон байна. хайртай машнаа бариж, аль таалагдсан vзэмжит газруудаар жуулчилж явах нь нэн ч жаргалтай явдал гэж бодоорой. Энэ удаагийн хєтєлбєрєєр та бvхэнд Цаг хугацаа мєнгє тєгрєг аль алинд хэмнэлтэй мєртєлєє аялан жуулчлахын бахаа хангаж чадах нэгэн шугамыг танилцуулъя.

     Машин бариж жуулчлах хvмvvсэд авч хэлбэл зам дагуугийн сайхан vзэмжийг сонирхох нь маш чухал юм. Юуны ємнє энэ шугамын эхний буудал Тайшань уултай танилцъя. Тайшань уулыг эртний vед дайзун гэдэг. Сvрлэг сайхан байдагаар нэр алдаршжээ. Тайшань ууланд Хэй лун тань цvнхээл, Тянь жу фэн оргил, Тао хуа юй хєндий зэрэг 10 их байгалийн vзэмжит газар байхаар барахгvй Єглєєний наран, Оройны туяа, vvлэн далай зэрэг 10 их байгалийн гайхамшигтай юм. Юй Хуан дин бол Тайшань уулны хамгийн єндєр оргил мєн. Юй хуан ордон, голыг харах сvvдрэвч нь эндэх гол гол барилга болно. Ордны ємнє оройн чулуу гэж байдаг. Энэ нь Тайшань уулын хамгийн єндєр цэгийг тєлєєлж байгаа юм. Оройн чулууны баруун хойт тал нь єнгєрсєний хаан эздийн тэнгрийг тахих газар болно.

     Бээжингээс мордож, Хурдны замаар 5 цаг аялаад Тайшань ууланд хvрч чадна. Машинаа зогсоолд оруулан, тайшань уул авирч наран жаргах vзэмжийг сонирхож болох юм. Дараа нь уулыг тойрсон машин болон тусгай чирvvл тэргээр Нань Тянь Мэнь хаалганд хvрч, дахин хэсэг зам явган явбал Юй Хуан Дин оргилд хvрэх болно. Наран мандах гоё зvэмжийг сонирхохын тулд орой нь мєн газартаа хоноглож болох юм.

     Тайшань уулны наран мандах нь сvрлэг сайхан бєгєєд хvний сэтгэлийг хєдєлгєєм байдаг. Мандах нарны анхны туяа vvрийн харанхуйг хагалж, дорнын тэнгэр цагаанаас улаан, улаанаас алтан шар єнгєтєй болж, тvмэн зурвас гэрэл цацруулан, эцэстээ гал улаан бємбєг болж. Тэнгэрд мандсан байдаг.

     Дараа єглєєний 8, 9 цагаас явган бууж, зам дуугийн сайхан vзэмжийг сонирхож болох юм. Yдийн хоолны дараа Бээжингээс Шанхай хvрэх хурдны замаар vргэлжлэн явж, Хятадын нэрт эрдэмтэн Кунзгийн нутаг Чюй Фугаар аялж болно. Замдаа цаг гаруй л явах учраас харьцангуй талбиу биз. Чюй Фуд хvрэлцэн очсоны дараа Кунзийн орд, Кунзийн сvм, Кунзийн бонхонтой vзэн танилцаж болно. Кунз бол Хятадын эртний тvvхэн дэх нэрт улс тєрчин, сургаан хvмvvжилтэн, Кунзийн сургалыг vvдэгч юм. Дээрх гурван бичиг дурсгалын газрыг ерєнхий дєнь "Гурван Кун" гэдэг. Энэ нь Хятадын олон тєрийн Кунзг дурсган тэмдэглэх, кунзийн сургалыг дэлгэрvvлэх Бэлэг тэмдэг болсоор иржээ. Соёлын салбар дах онцгой байр суурийн дагуу "Гурван кун"-г бас дэлхийн 3 том ариун хотын нэг гэдэг. Хятадын олон жуулчлалын шугамаас яагаад энэ шугамыг сонгож танилцуулсан вэ гэвэл цаг хугацаа мєнгє тєгрєгт хэмнэлтэйгээс гадна энэ нь єнгє vзэмж сонирхох болон Хятадын соёлыг ойлгох давхар ач холбогдолтой юм. Сvvлийн єдрvvдэд дэлхийн олон улс орон бvс нутаг арга хэмжээ авч, Кунзийн мэндэлсэн 2556 жилийн ойг тэмдэглсэн байна.

      Гурав дах єдрийн єглєєний цайны дараа энэ аялалын эцсийн буудал Жинань хотруу мордож болно. Чюй Фу, Жинангаас 100 гаруйхан километр зайтай. Жинань хот булгийн ус олон байдгаар алдариай юм. Yvний дотор Бао Ту Чуань рашиан нь Жинань хотын 72 булгийн тэргvvн байрд орох бєгєєд "ертєнцийн нэгдvгээр рашиан" гэх сайхан нэртэй юм. Да Мин Ху цэцэрлэг нь Жинань хотын гурван их vзэмжит газрын нэг болно. Гоё сайхан єнгє vзэмжтэй бєгєєд дєрвєн улиралд адил бусын онцлогтой юм.

      Тайшан ууланд наран мандахыг сонирхох нь тус замнал дах сонгодог vзэмж болно. Ийм болохоор мордохоосоо ємнє цаг агаарын байдлыг тодорхой ойлгож, зузаан хувцас бэлтгэсэн байх хэрэгтэй. Энэ шугмын бvх зардалыг 1800 юуаниар тєсєєлж байна. Yvний дотор хурдны замын тєлбєр болон тvлшийн зардлын 900 юуанийг багтааж байгаа юм.