• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-10 16:09:22    
Шао линь у шу нэн олон залуучуудын сонирхолыг татаж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Шао линь у шу удаан жилийн тvvхтэй юм. Гадаадын иргэн Хятадын кино жvжгийн дагуу Шао линь у шугийн тухай анхны танилттай болсон байж магадгvй. Єнгєрсєн зууны далаад оноос Ли Шаолун, Чэнлун, Ли Ляньжей зэрэг зодоонтой киногийн одод хvмvvсэд таалагдсан маш олон кино тоглосоны зэрэгцээ Хятадын уламжлалт у шу нь додоот гадаадынхны анхаарлыг улмаар татах болсон байна. Ялангуяа сvvлийн жилvvдэд Хятадын залуучууд у шуд маш их сонирхолтой болжээ.

   

     Хятадын шао линь у шугийн vvсэл газар болох Хэнань мужийн Шао Линь Си хийдийн ойр хавьд маш олон у шугийн сургууль байгуулагдсан байдаг. Энд сурч байгаа сурагч нь Хятадын олон нутгийн у шугийн хорхойтон болно. Эдийн засаг vргэлжлэн хєгжиж байгаа єнєєгийн Хятад улсад у шу нь яагаад ийм моод болж байгаа юм вэ?

     Дэн Фэн хот нь Хэнань мужийн тєв Жэнжюгээс 70 километрийн зайтай. Хятадын таван хайрханы нэг болсон Сун Шань уул нь энд сvндэрлэж, Шао Линь хийд нь дєрвєн талаараа асга хад лvглийсэн уулан дунд оршдог. Дэн Фэн хотын тєвтєй залгасан 12 километрийн зам дагуу маш олон шинэ шинэ барилга байгуулагдсан байх харагдана. Эдгээр нь у шугийн сургуулийн шинэ байр болох юм. Дэн Фэн хотонд даруй 84 у шугийн сургууль байдаг. 45 мянган хvн энд у шу сурч байгаа юм.

      Шао Линь хийдийн Э Пэ у шугийн сургууль нь эдгээр сургуулийн дотрох нэг нь юм. Энд у шу болон арван жилийн хичээлийг заадаг. Энэ сургуулийг анх байгуулахад Дэн Фэн хотоос тvрээсэлсэн хэдэн жижиг байшин байжээ. Єнєє гэхэд 87 мянган хавтгай дєрвєлжин метрийн талбайтай хичээлийн гэр болон дотуур байр нийт 19 давхар байшинг байгуулсан байна. Хvvхдийн цэцэрлэгээс аравдугаар анги хvртэл бvрэн хангалтай юм. Энэ сургуульд бvх Хятадын 3-аас 23 насны 5000 гаруй хvн сурч байгаа бєгєєд Европ Америкийн 10 гаруй гадаадын оюутан байдаг.

     Шао Линь Э Пэ у шугийн тухай мэргэжлийн сургуульд сурч байгаа долоодугаар ангийн сурагч Чэнь Тяньхэн энэ жил 16 настай. Хоёр жилийн ємнє Шандун мужид бага сургууль дvvргээд ээж ааваасаа салж, энд ирж сурсан юм. Тэдний гэрийн амьдралн ь маш ядуу бєгєєд гэр бvлээрээ тариачин юм. Ийм болохоор тэрээр ээж аавынхаа шиг нэг насаараа тариан ажил хийх дургvй байж, их сургуулийн vнэмлэх олж, хотонд ажил эрэхийг хvссэн байна. Хєдєє тосгоны боловсролын хэмжээ нэлээд доор тєвшинтєй учраас их сургуульд элсэн орох хvн маш цєєн байдаг. Тэдний нутагт маш олон хvн у шу чаддаг тул Чэнь Тяньхэн багаасаа у шуд маш сонирхолтой юм.

     Эцэг Эхийнх нь жилийн орлоготой тэнцэх 1800 юуаний сурлагын тєлбєрийг тєрєл саднаасаа зээлсэн юм. Чэнь Тяньхэн хэлэхдээ, дасгал маш чанга байдаг, биеийн тамирын их сургуульд элсэн орж, тогтвортой ажил олох нь эцсийн зорилт мєн гэжээ.

     Шао Лин Э Пэ у шугийн сургуулийн биеийн тамирын их сургуульд элсэн орох хэмжээ 91 хувь байдаг. Сургууль дvvргээсэний дараа у шугийн багт орж болохоос гадна бие хамгаалагч, цэрэг цагдаа болж байх нь маш олон юм.