Хятадын нэрт Волейболын тамирчин Ланпинг уншигчид маань андахгvй сайн таних байхаа. Тэр бол Хятадын эмэгтэй болейболын тавцагтах шилдэг тамирчин байж, Хятад улс цаашлаад дэлхий дахинд нэр усаа дуудуулж явсан сайн тамирчин, сайн дасгалжуулагч, мєн ч сайн ээж юм. 1992 онд Ланпин Америкт охиноо тєрvvлсэн билээ, охин Ланлан нь хєєрхєн, маш цовоо дэгжин хvvхэд юм. 1995 онд Ланпин нєхрєєсєє салсны дараа, Ланланг ээжд нь єгсєн боловч єєрєє байнга олон улсаар явдаг болохоор охиноо Америкт байгаа эцэгтэй нь цог суулгажээ. Охинтойгоо салсан єдрvvдэд Ланпинд маш хэцvv байлаа, байнга утсаар охинтойгоо ярьна, хамт авхуулсан зургаа vзээд vйлж сууна, охин нь ээжээ санахдаа "ээж ээ ! Америкт ирээд ажилчхаа, дэгвэл бид хэзээд цог байх болно" гэж шална. Америкийн болейболын нийгэмлэгт очихоос ємнє Ланпин Италийн нэг клубд дасгалжуулагч байсан юм. Нэг удаа охин минь халуураад 40 градус хvрч байна гээд утасны цаана vйлж байхыг сонсоод ээж болсны хувьд энэ цагт охиныхоо дэргэт байхгvй байна гэдэг чинь ямар ээж юм бэ ? гэж биеэ их зэмэлсэн гэж Ланпин ярьж билээ.
Сvvлээр нь Ланпин Италидах ажлаа дуусгаад Америкт буцаж охинтойгоо цог амьдаржээ. Гэвч миний ажил яаруу болохоор охиноо єглєє нь сургуульд нь хvргээд орой нь гэртээ тусч ирнэ. Зав л гарвал охинтойгоо ярьж сууна, ялангуяа баяр дурсгал болохтой зэрэг охиндоо янзын бэлэг авч єгнє, охин минь надтай байхдаа маш баяртай байдаг нь их мэдрэгддэг. Заримдаа охин минь "миний ээж дэлхийд хоосгvй сайхан ээж" гэж єхєєртнє. Охиныхоо энэ бvхнийг хараад сэтгэл маань маш баяртай байдаг юм гэж Ланпин хэлнэ.
Охин минь сайн сурдаг боловч хааш яаш зантай, нэг удаа тооны сэдвээ буруу бодсонд би Хятадын гэр бvлийн хvмvvжvvлэх аргаар 2 дахин илvv сэдэв бодуулж шийтгэв, энэ учир дээр хvvхдийн ангийн багш нь надыг хvvхдийг тарчлааж байна гэнэ, охин ч саналтай, vvнд олныг бодож тунгаасны дараа хvvхэд буруу байсан ч хэлээд єнгєрєхєєс биш шийдгэхээ болисон, Америк охидын ээж шиг хvvхдийг хvмvvлбэл сая хvvхдийн хvндэтгэлийг олж чадна гэдгийг мэдэрсэн юм. Охин минь Америкт тєрсєн боловч охиндоо байнга хятад хэл, Хятадын тєрийн дуулалыг зааж єгнє, Хятадын соёлыг ойгох хэрэгтэй гэж охиноо байнга урамшуулдаг, миний охин хятад хэлийг ч сайн сурсан. 13 хvрсэн охины маань биеийн єндєр 1.75 метр, болейбол тоглоход маш тохиромжтой, гэвч хvvхдийг мэргэжлийн тамирчин болгох хvсэлгvй байна, охин минь єнєє Америкт дунд сургуульд сурч байна, хичээлийн завсраар сагсан бємбєг, болейбол тоглуулж биеийг нь тасгалжуулж, хvчир бэрх ямар байна гэдгийг ойлгуулж байна. Миний єнгєрсний дасгал хийж байсан бичилгийг vзээд их сонирхож, ямар их хэцvv байсан гэдгийг ойлгодог, єнєє бодоход охин маань нэлээд хvчрийг даах болжээ гэж ээж Ланпин ярьна.
Америкийн болейболын нийгэмлэг надыг Америкийн эмэгтэй болейболын гол дасгалжуулагч болгохоор албан ёсоор урьсан. Америкийн болейболын нийгэмлэгт орохыг зєвшєєрч байгаагийн гол шалтгаан бол охин минь єсвєр насандаа орж хvний хамгийн зангилаа цаг vеээ эхлvvлж байна, болейболын дасгалжуулагч байх хугацаа 4 жил юм, хэрэв энэ vед Америкт байхгvй дахин 4 жил єнгєрєх юм бол охин маань 17 хvрчгэнэ, тэр цагт надад цаг байлаа гээд охин минь биеэ даах болчхоно. Єнгєрсєн хэдэн жилд Хятадад дасгалжуулагч байхдаа ажил яаруугаас болж охинтойгоо нэлээд зайдуу болсондоо маш харамсдаг, єнєє охин маань залуу насны цаг vедээ шилжиж байхад дэргэт нь байж зєв хvмvvжил єгєхгvй бол том болсон хойно ямар болно гэдгийг хэлж мэдэхгvй, нєгєє талаар хvvхдийн эцэг эхтэйгээ байх хайр сэтгэл ч энэ цаг vеэр тогтоогдно гэж бодож байна. Хvvхдэд ямар их эд бодисын хайр халамж олголоо гээд тvvнтэй цог амьдарч байхыг хvрэхгvй гэж би хувьдаа боддог юм гэж ээж Ланпин ярьж байлаа.
|