|

Хятадын нисэгчтэй хоёр дахь сансрын хєлєг болох "Шэнь жєv" 6-рыг Хятад улс энэ сарын 12--15-ны єдрvvдэд Хятадын баруун хойд нутгийн Жю Чуаны дагуул хєєргєх тєвєєс цаг сонгон хєєргєх гэж байна. "Шэнь жєv" 6-рыг хоёр нисэгч хєлєглєн, олон хоног нислэг хийнэ гэж Синь хуа хороо 10-ны єдєр зар нийтлэж мэдэгдсэн байна.
Хятадын нисэгчтэй сансрын хєлгийн тєслийн командын газрын хариуцлагатан 11-ны єдєр хэлэхдээ: "Шэнь жєv" 6-р гэдэг сансрын хєлгийг тєлєвлєгєє ёсоор, Хятадын Жю Чуаны дагуул хєєргєх тєвєєс хєєргєж, товлосон нислэгийн vvргээ биелvvлсэний дараа, тvvнийг Хятадын Євєр Монголын нутагт газардуулах болно. Хатуу чанга дасгал сургууль хийлгэж, нарийн нямбай шилж сонгоод, энэ удаагийн нислэгийн vvрэг биелvvлэх сансрын нисэгчдийн багийг бvрдvvлсэн бєгєєд дасгал сургууль ерєнхийдєє дууссан байна. Одоо хєєргєхєєс ємнєх бэлтгэл ажил амжилттай явагдаж байна гэжээ. Энэ мэдээг мєн Синь хуа хороо нийтэлсэн байна.
Хятад улс 1992 оноос нисэгчтэй сансрын хєлєг хєєргєх тєслийг гурван vе шаттайгаар хийж эхэлсэн юм. Нэгд, нисэгчгvй болон нисэгчтэй сансрын хєлєг хєєргєнє. Хоёрт нисэгчтэй сансрын хєлєг залгаагаар хєєргєнє. Гуравт, удаан ашиглагдах сансрын станц байгуулах юм.
Хятадын нисэгчтэй сансрын хєлєг хєєргєх тєслийн ерєнхий зохион бvтээгч ноён Ван Юнжи саяхан манай сурвалжлагчид ярилцлага єгєхдєє: "Энэ удаа хоёр нисэгч ниснэ. Олон хоног нисэх бєгєєд тэд бvхээгээр дамжин, буцах бvхээгээс гарч, тойрог замын бvхээгт орж, тэнд сансрын судалгаа шинжилгээ болон суурь туршилт хийх болно. Иймээс энэ бол хэрэг дээрээ Хятадын сансрын нисэгчийн анх удаагаа жинхэнэ агуулгын хувиар сансрын судалгаа шинжилгээний туршилтад оролцох явдал мєн" гэжээ.
Хятадын нисэгчтэй сансрын нислэгийн тєслийн цар хэмжээ асар их, систем нь нарийн будлиантай, олон салбарыг хамарч, ерєнхий байдлаас нь авч хэлбэл, сансрын нисэгчийн систем, хэрэглээний систем, сансрын хєлгийн систем, зєєгч пуужингийн систем, хєєргєх талбайн систем, хянан хэмжих холбооны систем болон газардах газрын систем зэрэгт хуваагдаж байгаа юм. Энэ удаагийн хєєргєлтєд хэрэглэх "Шэнь жєv" 6-р болон "Чан жэн 2F" гэдэг пуужинг бол бvр нисэгчтэй сансрын хєлєгт зориулан тусгай vйлдсэн юм.
Хоёр жилийн ємнє, Хятадын сансрын нисэгч Ян Ли-вэй "Шэнь жєv" 5-р гэдэг сансрын хєлгєєр сансарт 21 цаг аяласны дараа, энэ удаа Хятад улс хоёр дахь сансрын хєлєг болох "Шэнь жєv" 6-р гэдэг нисэгчтэй сансрын хєлгєє хєєргєх гэж байгаа юм. Хятадын нисэгчтэй сансрын хєлгийн аялалын дэд ерєнхий командлагч ноён Хv Шисян саяхан манай сурвалжлагчид ярилцлага єгєх vе хэлэхдээ: "Хятад улс одоо Америк, Оросын дараа нисэгчтэй сансрын хєлгийн техникийг бие даан эзэмшсэн гурав дахь орон болоод байна. Хятадын нисэгчтэй сансрын хєлєг нисгэх ажил хожуу эхэлсэн хэдий ч, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хєгжилд тус дєхєм vзvvлэх талаар маш чухал ач холбогдолтой юм" гэжээ.
Тэрээр хэлэхдээ: "Нисэгчтэй сансрын тєсєл нь улс тєр, эдийн засаг, шинжлэх ухаан техник зэрэг олон салбарт маш их ач холбогдолтой юм. Энэ бол улсын ерєнхий хvчний бэлэг тэмдэг мєн. Энэ тєсєл нь маш олон салбарт тэргvvлэх vvрэг гvйцэтгэж байна" гэжээ. (Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав)
|