Энэ оны 8-р сарын хоёрон бол хорин тавтай Тvвд хvvхэн Цэрэнжумаагийн хамгийн аз жаргалтай єдєр мєн, тэрээр ууган хvvхдээ саадгvй тєрvvлээд ээж боллоо. Тvвдийн Линь чжи районы эх нялхасын эрvvл мэндийн газарт амаржаад, том алаг нvдээрээ дэргэд нь байгаа нялх охиноо хараад хэвтэж байгаа тvvнтэй сурвалжлагч очин уулзсан байна. Хадам ээж, нєхєр нь ч дэргэд нь эх охин хоёрыг харгалзаад сууж байлаа.
Жvємаагийн гэр нь Линь чжи Сяны эх нялхасын газраас 40 гаруй км зайтай Бvжvv гацаанд байдаг юм байна. Жvємаа хэлэхдээ:
Би жирэмсэн байх vедээ Линь чжи районы эх нялхасын газар шинжилгээ хийлэгдэг байлаа, намайг хvндрэлтэй тєрєх юм байна гэж vзээд энд эмчлэхийн дагуу шинжилгээ хийсэн байна. Эмчилгээний дvнд бие ч сайн болж, тайван сайхан амаржлаа. Зардал нь ч гайгуй байна, бид єєрєє тєлж чадмаар байна гэжээ.
Тvvний охин нь 24 цаг болоогvй байхад нь урьдчилан сэргийлэх элэгний Б vрэвсэлийн вакцин, сvръеэн тарилга хийсэн байна. Тэрчлэн Тvвд vндэстнийхээ зан заншлын дагуу сvмд мєргєн хутагт ламаас нэр гуйсан байна.
28 настай Тvвд хvvхэн Данзэн бол Линь чжи Сяны Бvжv Сянгийн тєв эмнэлэгт эх нялхасын эрvvл мэндийн ажил хийж байгаа эмч юм. Бvжv Сян 13 тосгон, 2400 гаруй тариачин малчинтай. Данзэнд эх нялхасын эрvvл мэндийн тухай мэдлэг суралцуулж эзэмшvvлхийн тєлєє эмнэлэгээс нь тvvнийг Хятадын дорнод нутгийн Жян сv муж болон Тvвдээс ойр байгаа Сы чvань мужид 5 жил суралцуулсан байна. Данзэн ажлынхаа тухай сурвалжлагчид хэлэхдээ:
Єнгєрсєнд манай эндхийн иргэдvvд эмнэлэгт амаржих дургvй, мєнч эмэгтэйчvvдийн тасагт шинжилгээ хийлгэх дургvй байсан юм, гэвч би тэднийг эмнэлэгтээ авчирхыг гол болгож, айл тосгон болгонд очиж, бvсгvйчvvдийн хэн нь жирэмсэн байгаа, хэн нь тєрєх болсон зэргийг шалгаж vздэг байлаа гэжээ.
Эх сурвалжийн мэдээнээс vзвэл, эх нялхасын эрvvл мэндийн ажил vйлс доривтой хєгжхийн хэрээр, ТЄЗР-ны жирэмсэн эмэгтэйчvvдийн нас баралтын хэмжээ болон нялх хvvхдийн эндэгдэл тодорхой хэмжээгээр буурсан байна. Yvнийг 20-р зууны 50-аад оны эхний vетэй зэрэгцvvлбэл, жирэмсэн эмэгтэйчvvдийн нас баралтын хэмжээ нь 5% байснаасаа 0.31% хvртэл буурсан байна.
Олсон амжилт илт байгаа боловч Тvвдийн нутаг дэвсгэр уудам, хvн ам цєєн, зам харилцаа тааруу, эрдэм чадвартай хvн ч дутагдаж байгаа болохоор одоо Тvвдийн эх нялхасын эрvvл мэндийн ажил vйлсэд бас л дутагдалтай тал оршиж байна. Иймээс Тvвдийн олон газрынхан зарим тусгай арга хэмжээ авч эх нялхасын эрvvл мэндийн ажлаа эрчимжvvлж байна.
Тvвдийн соёлын эх vvсвэр газар болсон Шан нань район нь олон Сяныхаа эх нялхасын эрvvл мэндийн тvвшинг дээшлvvлэхийн тєлєє Шан нань районы засгийн газар техникийн туслалцаа болон анхан шатанд эрдэм чадвартай хvмvvс бэлтгэн хvмvvжvvлж єгєхийг уялдуулах арга хэмжээ авсан байна. Шан нань районы хамгийн том эмнэлгийн газар болох Ардын эмнэлэгийн эмэгтэйчvvдийн тасгийн эрхлэгч хатагтай Цанжюежvємаа танилцуулж хэлэхдээ:
Бид тасгийнхаа клиникийн эмч нарыг жил болгон олон Сянь хєдєє тосгонд ажиллуулдаг, эх барих, хvндрэлтэй тєрхийг аргацаах талаар анхан шатны сувилагч нар маш их vvрэг гvйцэтгэж байгаа юм гэжээ.
Эх сурвалжийн мэдээнээс vзвэл, бvх ТЄЗР-ны эх нялхасын эрvvл мэндийн тvвшинг цаашид дээшлvvлхийн тєлєє ТЄЗР нь "Эх нялхасын эрvvл мэндийн газрын бvтээн байгуулалтын тєслийн тєлєвлєгєє" тогтоож, ирэх 5 жилд багтаан эх нялхасын эрvvл мэндийг боловсронгуй болгохоор чармайж байна. Yvний зэрэгцээ, ТЄЗР бас жирэмсэн эмэгтэйчvvд болон 7 нас хvрээгvй хvvхдvvдийн эрvvл мэндийн асуудлыг нааштай хєгжvvлж, тєрхийн ємнєх шинжилгээ хийх, эмэгтэйчvvд болон хvvхдvvдэд олон тусдаг євчнєєс сэргийлэх ажлыг ахиулж, Тvвдийн эх нялхасын эрvvл мэндийн ажил vйлс тал бvрээр хєгжєхєд тус дєхєм vзvvлэх болно. /Л.Буянтогтох орчуулав/
|