Хятад улс нь маш єнє удааны тємєрлєг боловсруулсан тvvхтэй юм. 3000 гаруй жилийн ємнє Хятадынхан алт, хvрэл, цагаан тугалга, хар тугалга дєрвєн зvйлийн тємєрлєгийг зvй зохистой хэрэглэж, хvрлээр чутгамал vйлдэх техник нь бvр боловсронгуй болсон байжээ. Yvнийн дараа тємєрлєгийн урлал нь аажмаар хєгжиж, Хятадын гар урлалын онцгой нэг салбар болсон юм.
Палантай эдлэл бол Бээжингийн онцгой нэг зvйлийн гар урлалын бvтээгдэхvvн юм. Тэр нь хvрэл болон шаазан эдлэлийн урлалыг уламжлалт гар урлалын дvрслэх урлаг болон сийлэх ур мэргэжилтэй уялдуулж буй болсон Хятадын уламжлалт гар урлалын их нэгтгэл гэж нэрлэгдсэн зvйл байгаа юм. Тэр нь 15-р зууны дундач vеийн Мин улсын Жин тайгийн онуудад буй болсон бєгєєд анх эхэндээ бvр хєх єнгє гол болж байсан тул тvvнийг "Жин тай лань" гэж нэрэлсэн байжээ.
Жин тай лань хэмээх палантай эдлэлийг хийж бvтээхэд уридаар эх загварыг нь зэсээр хийж, дараа нь тvvнийхээ дээр нь нарийхан гуулин утсаар хээ даруулж, дараа нь єнгє бvрийн палангаар хээ угалзаа будаж, их халуун галаар дахин давтан уусган шатааж, єнгєлєж, палан болон зэс утасыг зааггvй тэгшихэн болгож, бас зэс утасан дээгvvрээ алт шараад угааж хатааж гаргадаг. Нvд гялсам уран сайхан палант эдлэл ингэж буй болдог банйа. Ийм гар урлалын бvтээгдэхvvн нь єнгє гэрэл сацарсан, бvх идлэг дориун, нvнжиг гоо vзэсгэлэнтэй байдаг урлагийн онцлогтой юм.
Олон жилийн єєрчлєлт хувьралтыг єнгєрvvлээд Жин тай лань нь янзын єнгє будагтай, хэлбэр загвартай болж, хундага, цом, таваг, аяга, лонхо, цаг, гоёлын эдлэл гээд тоолоод барахгvй олон тєрлийн эд хэрэгсэл буй болж, ялангуяа тvvний соёны сийлбэр, хаш сийлбэр, модон сийлмэл, шир будгийн урлаг зэрэг гар урлалтай уялдуулж, тєрєл бvрийн материалаар харилцан тодотгож, их хэмжээний эрдэнийн чулуу шигэтгэж, ийм бvтээлvvдийг улам ч гайхамшигтай сайхан болгодог байна.
Єнєє Жин тай лань нь Бээжингийн уламжлалт гар урлалын нэг зvйлийн бэлэг тэмдэг болж, дотоод гадаадын жуулчид бvр ийм эдлэл худалдан авч Бээжинд ирсний дурсгал болгодог байна.
Жин тай ланьтай их ойролцоо бас нэг зvйлийн паалантай эдлэл байдаг юм. Тvvний Жин тай ланьтай адильгvй тал нь гэвэл зэс утсаар хээ гаргаж наахгvй, зэс саван дээрээ шууд цагаан паалан суулгаж шарж гаргаад дахиж єнгийн паалан тавьж, хэд хэдэн удаа хээ зураг нэмэж будаад шарсны дараа алтаар шарж, єнгє гаргадаг байна.
Yvнд мєн лонхо, таваг, бутан, тэвш, архины сав хэрэгсэл, тамхины сав хэрэгсэл, зуух, хувин, гvлис зэрэг байдаг. Тvvний хээ зураг нь маш их vндэсний онцлогтой байж, дэвсгэр зургийг олонхдоо ягаавтар, ягаан улаанаар тавьж, Хятад зургийн арга барилаар зурж бvтээдэг болохоор нvнжиг vзэсгэлэнтэй бєгєєд дорнын онцлог их хадгалсан байдаг. Манж Чин улс (1644--1911) он-ын vед vvнийг хааны ордонд єргєх єргєц барьцны зvйл болгосон байна.
Тємєрлєгийн гар урлалд алт мєнгийг утас болгож суваад тvvгээрээ элдвийн цэцэг навч хийж сав суулган дээр шигтгэх, алт мєнгєн хавтсаар сав эдлэл давтаж, тvvний дээрээ мєн давтаж хээ уугалз гаргаж, ховор эрдэнийн чулуу шигтгэж уралдаг хоёр зvйлийн арга барил байдаг.
Ийм гар урлал нь аль эрт 2000 гаруй жилийн ємнє бvрэлдэн буй болж, манай тооллын ємнєх 9-р зууны vед Хятадын баруун ємнєд нутгийн Чэн дvгийн мєнгєн утасан гар урлалын эдлэл нь нэлээд єндєр тvвшинд хvрсэн байлаа.
Тємєр хээ угалз бол Хятадын зvvн нутгийн Ань хvйгийн Y хvгийн онц гаралт болох юм. Тэр нь тємєр хавтас болон тємєр утсаар янз бvрийн хээ угалз урлаж хийдэг гар урлалын тєрєл зvйл болох юм. Тvvнд Хятадын ардын цаасан хайчилбар, сийлбэр, шигтгээ зэрэг олон зvйлийн гар урлагын аргыг нэгтгэж, Хятадын нэгэн гайхамшиг гэж алдаршсан юм. Ийм гар урлалыг их тєлєв жижиг авсаар хан гар урлалын бvтээгдэхvvн, дэнлvv, халхавч хана гэж гурван тєрєлд хуваадаг.
Хятадын баруун ємнєд нутгийн Юнь нань мужийн тємєрлєгийн гар урлал ч маш онцлог юм. Тэр нь зэс болон бусад тємєрлєгийг хольж, тvvнээс буй болсон эрээн тарааныг ашиглаж, гар урлалын бvтээгдэхvvн хийдэг. Yvний тогос, барс, vхэр зэрэг нь маш онцлог юм.
Хятадын тємєрлєгийн гар урлалын бvтээгдэхvvнд бас шижир алт, цагаан алт зэргээр бvтээсэн зvйлvvд нь Хятадын уран дархдын урь авъяас, билэг ухааныг гvйцэд харуулж, Хятєадын урлагийн эрдэнисийн сан дахь ховор нандин баялаг болсон юм.
|