• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-12 15:13:53    
Хятад улс хоёр дахь шидэт хєлгєє амжилттай хєєргєв

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын єєрєє судлан vйлдсэн " Шэнь жєv" 6-р гэдэг нисэгчтэй сансрын хєлгийг єнєєдєр амжилттай хєєргєсєн байна. Энэ бол Хятад улс хоёр жилийн ємнє анх удаа нисэгчтэй сансрын хєлєг хєєргєснєєс хойш дахин нисэгчтэй сансрын хєлгєє амжилттай хєєргєж байгаа болно.

    9,8,7,6,5,4,3,2,1 асаа, хєєргє гэж Бээжингийн цагаар єнєєдрийн 9 цагт пуужин асаан хєєргєх дохио єгмєгч 60 метр єндєр пуужингаас улаан шаргал гал бадран, асар их дуу сонсдход "Шэнь жєv" 6-р сансар огторгуйд халин гарлаа.

    Энэхvv нисэгчтэй сансрын хєлгийг бол Хятадын баруун хойд нутагт байгаа Жиv чуаны дагуул хєєргєх тєвєєс хєєргєсєн юм. Энэ хєлєгт хоёр нисэгч явж байгаа бєгєєд тэд олон хоног нислэг хийх болно. Нислэг хийх явцад тэр хоёр мєн газар дээрэх командлын хvмvvстэй олон удаа ярилцах юм. Товолсон vvргээ биелvvлсэний дараа сансрын хєлєг нь Євєр Монголын Єєртєє Засах Районы газардах гол талбайд газардна. Хятад улсын дарга Ху Жиньтао, Тєрийн Зєвлєлийн Ерєнхий сайд Вэнь Жябао нарын зэрэг нам тєрийн удирдагч, тус бvр Бээжин дэх сансрын нислэгийн удирдах тєв болон Жиv чуан дахь дагуул хєєргєх тєвд хєєргєж байгаа бодит байдалтай танилцсан байна.

    " Шэнь жєv" 6-рыг амжилттай хєєргєсєн гэж сансрын хєлгийг хєєргєєд бараг дєчин минут болсоны дараа Хятадын нисэгчтэй сансрын хєлгийн тєслийн ерєнхий командлагч ноён Чэнь Биндэ Жиv чуаны дагуул хєєргєх тєвд мэдэгдсэн байна. Ху Жиньтао болон Вэнь Жябао нарын зэрэг удирдагч vvнд баяр хvргэж байхаа илэрхийлсэн байна.

    Ерєнхий сайд Вэнь Жябао Жиv чуаны дагуул хєєргєх тєвд хэлэхдээ: Хятад улс сансрын нислэгийн шинжлэх ухааны туршилт хийж байгаа нь бvрмєсєн энхийн зорилготой бєгєєд бас ч хvн тєрєлхтний шинжлэх ухаан болон энхийн vйлсэд нэмэр хандив оруулахын тєлєє юм. Дэлхийн ард тvмэнтэй сансар огторгуйг энхийн зорилгод ашиглахаар хамтаар урагшлахад бид бэлэн байна. " Шэнь жєv" 6-р урагштай хєєрч, тойрог замдаа оновчтой орсоноор, энэ удаагийн сансрын нислэгийн маш чухал, зангилаагийн алхамыг хийсэн байна. " Шэнь жєv" 6-р гэдэг нисэгчтэй сансрын хєлєг нислэгийн vvргээ бvрэн амжилттай биелvvлэхийг хvсэн ерєєж байна гэжээ.

    " Шэнь жєv" 6-р гэдэг сансрын хєлгийг хєєргєсєн нь маш их ач холбогдолтой юм гэж Хятадын нисэгчтэй сансрын хєлгийн тєслийн ерєнхий зохион бvтээгч ноён Ван Юнчжи манай сурвалжлагчид ярилцлага єгєхдєє хэлсэн юм.

    Тэрээр хэлэхдээ: " Шэнь жєv" 6-р гэдэг сансрын хєлєг бол Хятадын нисэгчтэй сансрын хєлгийн тєслийг цаашид нотлон шалгах болон боловсронгуй болгох байранд байгаа юм гэжээ.

    Хятад улс нисэгчтэй сансрын хєлгийн тєслєє гурван шат хуваан хэрэгжvvлж байна. Єнєєдрийн хєєргєсєн " Шэнь жєv" 6-р гэдэг нисэгчтэй сансрын хєлєг нь тvлхэх бvхээг, буцах бvхээг, тойрог замын бvхээг энэ гурван хэсгээс бvрдсэн байна.

    Энэ удаа " Шэнь жєv" 6-рт сууж сансарт гарсан хоёр нисэгч аялалын хугацаандаа олон тєрлийн эрдэм шинжилгээний туршилт хийх юм.

    " Шэнь жєv" 6-р гэсэн сансрын хєлєг хєлєглєн яваа хоёр нисэгчийг бол дахин дахин сонгон, хатуу чанга дасгал боловсрол хийж байж шалгаруулсан юм. Тэдний нэг нь 40 настай Фэй Жюнлvн, нєгєє нь 41-тэй Ние Хайшэн болно. Сансарт гархаас ємнє орой нь сэтгvvлч тэднээс ярилцлага авсан юм.

    Фэй Жюншэн хэлэхдээ: Манай одоогийн хамгийн их эрэл хvсэл бол " Шэнь жєv" 6-р гэдэг нисэгчтэй сансрын хєлєг vvргээ бvрэн амжилттай биелvvлэхийг хvсэн ерєєж, манай агуу их эх орны тєрийн дуулалыг сансар огторгуйд дуулгахыг ерєєж байна. Эх орон ард тvмнээс бидэнд даалгасан яруу алдарт vvргийг сайн биелvvлэх итгэл чадал бидэнд байна гэжээ. 

    Ние Хайшэн хэлэхдээ: Сансрын амьдрал хачин гайхалтай, сансараас бид vзэсгэлэн сайхан эх орноо харна. Бас сансар дахь єєрийн амьдралын байдлаа зургаар буулгана. Мєн хєгжим сонсно. Энэ сайхан цаг мєчид бид єєрийн хамгийн дотно хvмvvсдээ хандаж, та нар минь сэтгэл тайван байгаарай, бид та нартаа яруу алдар авчирч, мєн эх орондоо яруу алдар авчирч єгнє гэж хэлж байна гэжээ. (Пэрлаймаа орчуулж, Буян хянав)