"Соёл уралгийн алдарт хvн" нэвтрvvлэгийн шинэ дугаар та бvхэнтэй мэндчилэн золгож байна. Хятадын киноны 100 жилийн тvvхэнд маш олон киноны одон цолгорон гарсан юм. Алдарт кино жvжигчин Юй Лань бол Хятадын киноны тавцанд олны анхаарлыг татсан ододын нэг байсан юм. Бид, єнєєдрийн нэвтрvvлгээр та бvхэнд алдарт кино жvжигчин Юй Ланыг танилчуулхаар бэлтэглээ.
Энэ жил 85 нас зооголж яваа Юй Лань настан "Цvй гангийн улаан туг", "Линь овогтын дэлгvvр", "Хувисгалт гэр бvл" зэрэг 10 шахам кинонд Хятадын шилдэг бvсгvйчvvдийн дvрийг бvтээж, Хятадын vзэгчидэд гvнзгий сэтгэгдэл vлдээсэн байна.
Хятадын ард тумний Японий турэмхийлэлийг эсэргvvцсэн дайны vед, 17 настай Юй Лань тухайн vеийн хvсэл тэмvvлэлтэй залуучуудын сэтэглийг татсан дархан газар ----- Хятадын хувисгалын гуламт Янь Аньд очиж, Японий тvрэмхийлэлийг эсэргvvцэх цэрэг, улс тєрийн их сургуульд сурч, дараа нь Лv Шvний уралгийн театрийн жvжигчн болсон байна.
1949 онд, Юй Лань єєрийн гол дvрд тоглсон анхны кино -- дайны галын дунд хатуужин тавтагдсан Хятадын эмч сувилагчидын амьдаралыг харуулсан "Эрvvл мэндийн манаачид" киногоо тоглсон байна. Тухай vеийн байдлыг Юй Лань настан эргэн санаж хэлэхдээ:
"Анхны кинлгоо тоглож байсан, жvжгийн тайзнаас кинод шилжиж байсан учраас их сандарч байсан, камерийн том жижиг, хол ойрыг ч ойлгохгvй, яаж тоглохоо олохгvй байсан болхоор vргэлж тайзанд тоглох аргаар тоглож єєрєє ч хангамжгvй байсан юм" гэжээ.
Тvvнээс эхлээд Юй Лань мэрэгжлийн кино жvжигчин болж, єєрийн хvчин чармайлтаараа урь чадвараа тасралтгvй дээшлvvлсэн байна. "Лvнь Шю Гєv" кино бол Юй Ланы гол дvрд тоглсон тєлєєлєгч бvтээл нь юм. "Лvнь Шю Гєv" кино бол Хятадын алдарт зохиолч Лао Шэгийн ижил нэртэй дараамын жvжгийг єєрчлєн найруулсан кино юм, 1949 онд шинэ Хятад улс байгуулагдах vеийн Бээжин хvмvvсийн амьдарлыг харуусан байна. Юй Лань тус кинонд хуучин Бээжин хотын Чэн овогтай хєдєлмєрчин бvсгvйн асвар цайлган, эгэл боровжуун, юу хэлэхээс ч буцдаггvй, ямар ч хvэтэй тэмцэж чаддаг зан чанарыг амьдалгаар харуулж, сатгал санааны єєрчлалт хувьралтыг маш сайхан тусгсан байна. Энэ дvрийг амжилттай бvтээсэн явдал нь Юй Ланий тоглох уралгийн маш их ахиц болсон байна. Yvний тухай Юй Лань настан хэлэхдээ:
"Энэ киноог 1951 онд тоглсон юм. Кинонд голцуу амьдарлаас сурч, нэлээд хангамжтай болсон. Гол дvрд тоглсондоо биш, харин энэ хялбар бус ажлыг биелvvсэндээ хангамжтай санагдсан юм" гэжээ.
Энэ киног тоглохд тэрээр Бээжингийн Ардын урлагийн тиатарын их олон нэрт жvжигчидтэй хамтран ажиллаж таднээс их юм сурсан байлаа.
20-р зууны тавиад оны сvvлчээр, залууцуудын сэтгэлийгдогдлуулсан "Хувисгалт гэр бvл" кинод, Юй Лань нєхєр болон хvvгээ алдхын зэргээр шоронгийн хатуу тамыг дааж гарсан хатуу зоригтой хувисгалч бvсгvйн дvрд тоголсон байна. Энэ кинод Юй Лань энэ бvсгvйн залуу геэс єндєр наслах хvртэл тоглсон учраас гадар дvр тєрєх, зан аашын єєрчлєлт маш их байсан учраас Юй Ланд нэлээд хvнд санагдсан байлаа. Гэвч Юй Лань тус дvрд тодорхой, оновчтой сайхан тоглсноос 1961 оны Москвагийн олон улсын киноны наадамд "хамгийн шилдэг эмэгтэй жvжигчин"-ий шагнал авсан байна.
" Дvрэлзсэн галын дунд мєнхєрсєн нь" кино Юй Ланьд авч хэлбэл, тvvний уралгийн хамгийн єндєр оргил юм. Энэ киног "Улаан хад" гэдэг романыг єєрчилєн найруулж хийсэн байна, Юй Лань кинонд тоглсон тєдийгvй єєрчилж найруулах ажилд оролцжээ. Энэ кино нь 1948 онд, Чvнчин хот чєлєєлєгдхєєс ємнєхєн, ХКН-ын хишгvvн Жян Жэ,Шю Юньфэн нар дайсанд баривчилагдан шоронд хоригдож, дайсан яаж зодож тамлан, эрх тушаал єнгє мєнгєєр татсан ч дайсантай эрэс гуйвашгvй тэмцэж, шинэ Хятад улс байгуулагдхаас ємнєєхєн дайсанд хєнєєгдсєн явдлыг харуулсан юм. Энэ кинод бvтээгдсэн баатар эмэгтэй Жян Жэгийн дvр нь олон жилийн турш Хятадын хэдэн vеийн vзэгчидийг догдлуулан хvмvvжvлсэн байна. Юй Ланы тоголсон Жян Жэгийн дvр бол болж єнгєрсєн шнэн хvний хэрэг юм. Тэр бvсгvй бол эх орныхоо тєлєє єєрийн амь бие, гэр бvлээ vрэгдvvлсэн эрэлхэг баатарлаг, хатан зоригтой хувисгалч бvсгvй юм. Юй Лань энэ дvрийг амжилттай сайхан бvтээж vзэгч олонд vvрдийн сэтгэгдэл vлдээсэн юм. /Хvчит бэлтгэв/
|