• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-12 16:34:03    
Дvрслэх урлагийн их наадам нь Бээжингийн алтан намарт нэн их єнгє нэмлээ

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Бээжингийн олон улсын дvрслэх урлагийн хос жилийн 2-р vзэсгэлэн Бээжинд болж байна. Энэ бол Хятадын цар хэмжээгээр хамгийн их, зэрэглэл нь хамгийн єндєр олон улсын дvрслэх урлагийн их наадам юм. Yvний зэрэгцээ дvрслэх урлагийн иргэдийн байгууллага нэгжvvд ч vvнд холбогдуулан vзэсгэлэнгvvд ажлуулж, Бээжингийн алтан намрыг хєл хєгжєєн ихтэй урлагийн намар болгосон байна.

     Хятадын Бээжингийн олон улсын дvрслэх урлагийн хос жилийн 2-р vзэсгэлэн нь 9-р сарын 20-оос 10-р сарын 20-ны єдрvvдэд Хятадын дvрслэх урлагийн ордон болон Хятадын vндэстнvvдийн зууны мандалд зэргээр ажиллаж байгаа юм. Тус удаагийн хос жилийн vзэсгэлэнд хvмvvнлэгийн ивээл хайр, энхийн vзэл санаагаар гол сэдэв болгож, уран бvтээлчдийн энх тайван, нєхєрлєл найрамдал, хvн байгаль зэрэг чухал чухал асуудалд гvн их анхаарч, сэтгэл зовж, бодлого болж байгааг харуулсан юм. Гол vзэсгэлэнд 70 гаруй улс орон газар нутгийн 700 гаруй шуумал баримал болон уран зургийг дэлгэн vзvvлж, vvндээ бас Итали, Орос, Узбайкстанзэрэг орны одоо vеийн урлагийн vзэсгэлэн, импрасионизмын урсгал бvлийн бар зургийн vзэсгэлэн зэрэг онцгой тєрлийн 6 vзэсгэлэн, 5 цуврал vзэсгэлэнг багтааж, vзэгчиддээ дэлхийн дvрслэх урлагийн єнєр баялаг болон уран бvтээлчдийн шинийг хайж судалж байгааг харуулсан юм.

     Эхний удаагийн vзэсгэлэнгийн элсэлтэд 1000 гаруй бvтээл оролцсон, энэ удаагийн элсэлтэд 7000 гаруй бvтээл оролцжээ. Эхний удаад 45 улс орон газар нутаг оролцсон. Энэ удаа vvнийхээ дээр бас 20 улс орон газар нутаг нэмэгджээ. Бээжингийн олон улсын дvрслэх урлагийн хос жилийн vзэсгэлэн нь дотоод гадаадын дvрслэх урлагийн солилцоонд шинэ гvvр тавьж єглєє гэж Хятадын дvрслэх урлагийн салбарынхан vзэцгээсэн байна.

     Хятадын дvрслэх урлагийн нийгэмлэгийн дарга Жинь шан и уг vзэсгэлэнгийн нээлтийн ёслол дээр хэлэхдээ, дэлхийн олон янзын соёл ч Хятад хоорондын солилцоо хамтын ажиллагаанаас Хятадын тухай ойлгож, хєгжлийн замаа хамтаар нээж хэрэгтэй юм. Бээжингийн олон улсын дvрслэх урлагийн хос жилийн vзэсгэлэн бол даруй бvс нутгийн соёлыг уламжлан дэлгэрvvлэх зууч болж байгаа юм. Бээжингийн олон улсын дvрслэх урлагийн хос жилийн vзэсгэлэн нь дэлхийн олон орны уран бvтээлчдийн солилцооны шинэ гvvр, найрамдлыг зузаатгах шинэ холбоос болно гэдэгт бид итгэх ёстой юм. Хятадын дvрслэх урлагийн салбарынхан олон улсын дvрслэх урлагийн солилцоонд нэн их нэмэр хандиваа vзvvлэх хvчин чадалтай юм гэжээ.

     Италийн олон улсын vзэсгэлэн яармагийг зохион тєлєвлєдєг нэрт зvтгэлтэн Винсензо Санфо бол Бээжингийн олон улсын дvрслэх урлагийн хос жилийн 2 удаагийн vзэсгэлэнгийн зохион тєлєвлєх комиссын гишvvн юм. Тэрээр хэлэхдээ, Бээжингийн олон улсын дvрслэх урлагийн хос жилийн vзэсгэлэнд тосон будгийн зураг болон баримал шуумлаар гол богохыг баримталж, бусдыг нь хамруулж байна. Yvнийг бол vзэсгэлэнгийг зохион тєлєвлєх комиссоос тогтоосон юм. Бээжингийн олон улсын дvрслэх урлагийн хос жилийн vзэсгэлэнгийг адил тєрлийн ийм арга хэмжээнvvдтэй адилгvйгээр зохион байгуулж, євєрмєц онцлогтой болгосон юм гэжээ.

     Уг vзэсгэлэнг сонирхож ирсэн хятадын зvvн нутгийн Чин дао хотын зураач Жиан шань хэлэхдээ, энэ арга хэмжээг маш сайн зохион байгуулсан байна. Урлаг ийм л байх ёстой гэж уран бvтээлч бид нар vнэлж байна. Энэ нь нийт ард иргэдийн боловсролыг дээшлvvлэхэд шаардлагатайгаас гадна дэлхийн болон Хятадын ийм солицоо нь уран бvтээлч бид нарт ч маш их хvртээмж болох юм гэжээ.

     Yзэсгэлэнд оролцож ирсэн Атены эмэгтэй уран бvтээлч Анна Филини хэлэхдээ, энэ vзэсгэлэн маш чухал юм. Бvх дэлхийн уран бvтээлчид энд цугларч, дэлхийн ард тvмний маргааш ирээдvйн тєлєє ажиллаж байна. Энэ нь єнєєгийн хvн ардын амьдралд маш сайн нєлєєгєє єгєх болно гэдэгт итгэлтэй бахйна гэжээ.