Тэмvжинийг 13 настай тэр жил Есгий Баатар нагацынх нь болох Олхнууд иргэний Хонгироод овогтныд хvрч охиныг нь гуйх гэж хєвvvн Тэмvvжинээ аваад очив. Есгий Баатар Тай Цэцэнтэй уулзах vе тэр Тэмvжиний тєрсєн тєлєв шинжийг хараад "Энэ хєвvvн чинь нvдэндээ галтай, нvvрдээ цогтой, их vйлс бvтээх хvн байна.
Єчигдєр би цагаан шонхор наран саран хоёрыг атган бариж нисэн ирээд гар дээр минь суув гэж зvvдлэв." гээд "Охиноо єгєе. Хєвvvнээ хоцроогоод яв." гэсэн байна. Бєрдын эх Судан хатан гэгч усгал дєлгєн зантай, авхалж ухаалиг бvсгvй байв. Судан хатан ч охиноо азтай учирсан заяат хєвгvvнд єгєхєд сэтгэл єндєр байв.
Тэмvжин том болоод Тайчуудын товтлолоос мултарч, Сэнгvvр хорхны Хєхнуурт байхдаа дvv Бэлгvvдай лvгээ хамт Хэрлэн мєрнийг даган Хонгироод иргэний тэндээс Тай Цэцнийг хайж олов. Инээд Тай Цэцэн Тэмvжинийг Бєрдтэй хоримлуулжээ.
Бєрд Єжин бол Тэмvжиний их vйлс бvтээхэд нь тус дэм болсон агуу их хvн юм. Тэмvvжин хаан суусны дараа Бєрдийг хатан єргємжлєв. Бєрд Єжин бие хvнд байхдаа Мэргэд аймагт олзлогдож, хал амсан, Тэмvvжиний хартлыг ч хvлцэн хvлээж байв. Чингэс хаан Мэргэдийг товтолж, хатнаа авчирсныхаа дараа Задран аймгийн тvрvv Замхааг дагаж, Онон мєрний Хорхон зовор гэдэг газарт очин жил гаруй болж байв. Энэ vед Бєрд Єжин Замхаагийн залгин нэгдгэх зэрлэг санаатай vгийг ойлгоод Чингэсийг хурдхан Замхаагаас салж яв гэж ятгасан байна. Бас Мэнлиг эцгийн 4-р хvv Хєгч гэдэг Бєє зайрангийн овдсыг ашиглан Чингэсийн дvv Хасрыг ховлон муулж, Отчигэн ноёныг гутаан доромжилсан явдлыг Бєрд Єжин Чингэс Хаанд мэдvvлж байгаад Хєгчийг алуулж, хорыг арилгасан байна.
Бєрд Єжинєєс дєрвєн хєвгvvн тєржээ. Тэд бол Зєч, Цагаадай, Єєдєй, Толой болно. Єєдєй нь Чингэсийн хаан орыг залгамжилсан байна. Бєрд Єжин хархан багаасаан Тэмvvжинтэй хань амраг болж, жаргал зовлонгоо хамтадган, тvvний их vйлс бvтээхэд нь туслалцаж явсан юм. Бєрд Єжин бас Чингэсийн их vйлсийг залгамжлах Єєдєй, Толой мэтийн хаанийг тєрж, монголын тvvхнээ алтан мєрєє vлдээж, алдар нэрээ дуурсуулсан юм.
|