• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-12 16:51:13    
Давс гэдэг амтлагч давуу тал ихтэй

Хятадын Олон Улсын Радио

     1, Тахианы єндєгийг давсанд булаад тавичихвал урт хугацаа хадгалж болно.

     2, Гахайн тос хайлуулахдаа жаахан давс хийчихвэл тунгалаг болдог бєгєєд харьцангуй урт хугацаанд тавьж болно.

     3, Цуунд жаахан давс хийвэл удаан тавихад чанар нь хувирдаггvй.

     4, Yнээний сvvнд жаахан давс хийвэл урт хугацаа сайхан хэвээрээ байдаг бєгєєд уухад ч амттай болдог.

     5, Загасыг хєргєгчид хєлдєєхєд амархан хатдаг, харин давстай усанд дvрээд хєргєгчид тавих юм бол хатахаас нь сэргийлж болно.

     6, Улаан чавга зундаа амархан хорхойтох буюу ялзардаг. Улаан чавгыг хэдэн єдєр наранд тавьж, давсаа хуурч халаагаад 1000 грамм чавганд 80 грамм давс тэнцvvлж, уутанд хийж битvvлж хадгалбал улаан чавга хорхойтож ялзрахгvй байх болно.

     7, Дvvпvvг буцалгаж хєргєєсєн давстай усанд хийгээд тавивал 7 хоног тавьсан ч vнэр амт нь єєрчлєгдєхгvй байдаг.

     8, Талх тавьдаг савандаа урьдаар жаахан давс цацаад, дараа нь талхаа хийгээд таглачихвал талх чинь амархан хатахгvй, хєгцрєхгvй байх болно.

     9, Угааж цэвэрлэсэн улаан лоолио 10%-ын давстай устай саван хийгээд, жижиг хулсаар таглаж дээр нь цэвэр чулуугаар дараад сэрvvн газар тавьсан улаан лоолийг сараар хадгалсан ч чанар нь хувирдаггvй юм.

    10, Шинэ мєєгийг 0.6%-ын давстай усанд 10 минут дэвтээгээд гаргаж хатаасныхаа дараа хvнсний гилгэр уутанд хийгээд тавихад 3 хоног эвдрэхгvй байх болно.

    11, Лаазанд байгаа улаан лоолийг задлаад идэж дуусахгvй бол дээр нь жаахан давс vрээд, бас жаахан тос тусаачихвал олон хоног хадгалж болох бєгєєд хєгцрєхгvй байж чадна.

     12, Зуны цагт ногоо цаганы амтлагч шилтэй дарсандаа жаахан давс хийчихвэл чанар нь хувирахгvй байх болно.

     13, Давсалж хатаасан махыг саванд хадгалахдаа, урьдаар ваарынхаа ёроолд давс цацаад дээр нь нэг мєр давстай махаа тавиад, нэг мєр мах тавих бvр нэг удаа цагаан архи шvршээд хамгийн эцэст нь махан дээрээ нэг мєр давс хийгээд хатуу цаасаар бvтээж ваарын тагийг тавьж шар лагаар зай завсаргvй шавж орхивол энэ мах жил болсон ч муудна гэж байхгvй.

     14, Шинэ цагаан гааг угааж, салхинд сэврээгээд давсанд булах юм уу давстай саванд хийгээд тавих юм бол удаан хугацаагаар шинэ хэвээрээ байж чадна. /Л.Буянтогтох орчуулав/