Хятадын дунд сургуулийн багш Линь минвэй сарын ємнє Австралийн баруун эргийн PRTH хотоос гараа авч, 25 єдєрт 4700 км аялаж, дорно эргийн Сидней хотод хvрч, Австралийг дугуйгаар туулсан анхны хятад хvн болжээ. Линь минвэй ноднин дугуйгаар Европ Азийн 14 орноор 120 мянга гаруй км аялаж, эртний торгоны замаар Бээжингээс Виници оржээ. Тvvний алс хэтийн зорилт нь Бээжингийн Олимпийн наадмыг угтаж дугуйгаар 7 тивээр аялахаар байна.
30-тай Линь минвэй бол Хятадын ємнєд нутггиийн Шэнэ жэнь хотын нэг дунд сургуулийн биеийн тамирын багш. Ноднины 8-р сарын 3-28-ны єдрvvдэд Линь минвэй Австралийн PRTH хотоос мордож, говь тал газраар аялаж, дорнод эргийн хот Сиднейд дугуйгаар амжилттай хvрчээ. Линь минвэй сурвалжлагчид ярилцлага єгєх vе хэлэхдээ, энэ удаа би Австралийг хєндлєн туулсан нь нэг талаар туйлдаа хvрэхэд сорилт хийж, єнєє талаар Шэнэ жэнэ хот 2011 оны дэлхийн оюутдын спортын наадмыг зохион байгуулахаар єргєдєл дэвшvлэхэд гарын vсэг зурах цуглуулга хийхийн тєлєє юм. Австралид байхдаа Шэнэ жэнэ хотын 2011 оны дэлхийн оюутдын спортын наадмыг зохион байгуулахаар єргєдєл дэвшvлэхийг дэмжсэн 4800 хvнээр гарын vсэг зуруулжээ.
Австралийг дугуйгаар хєндлєн туулсан нь Лин Минвэйгийн авгаа их тєлєвлєєгєєний нэг алхам болно. Ноднин торгоны замаар Европ Азийг туулсан. Харин тvvий эрэл хvсэл нь 2008 оны олимп эхлэхээс ємнє антарктидыг хамарсан дэлхийн 7 тивийг дугуйгаар тойрон аялаж, Бээжингийн Олимпид бэлгэ хvргэх гэсэн болно.
Жирийн нэг багш дугуйгаар аялахтай хэрхэн хувь заяагаа холбосон юм бэ?
2004 оны 3-р сард Лин Минвэйгийн аавын євчин нь хvндэрч, настны євчинтэй тэмцэх итгэл алдрах шахжээ. Аавыгаа євчинтэй нь тэмцvvлэхийн тулд Лин Минвэй Америкийн нэрт дугуйчин Армстронгийн хорт хавдарт євчинтэй тэмцсэн vйл явдлыг жишээ болгон ярьж єгч, хол замыг дугуйгаар аялан туулах хэлбэрээр ааваа зоригжуулж байжээ. 2004 оны 7-р сард тэрээр дугуйгаар 9 єдєр 2566 км аялаж Шэнэ жэнээс Бээжин орж, тухайн vеийн Хятадын дугуйгаар хол зам хамгийн тvргэн аялсан амжилтыг тогтоожээ.
Бээжинд ирснийхээ дараа тэрээр эмнэлгэд аавдаа хэлэхдээ, хvний хийж болохооргvй гэж vзэж байсан vйл хэргийг би хийж чадсан, та ч хийж чадах болно гэжээ. Лин Минвэй тухайн vеийн байдлаа эргэн санаж хэлэхдээ: Армстрон бол хорт хавдраар євчилсэн хvн, аав ч Армстроныг мэддэг, тvvний vзэл санаагий ч ойлгодог. Тухайн vе би Шэнэ жэнэд ажиллаж байсан. ав маань Бээжинд хагалгаа хийлгэсэн. Иймээс би дугуйгаар хамгийн хурдаар Шэнэ жэнээс Бээжин орсон, ийм хэлбэрээр аавыгаа зоригжуулж євчтэй нь тэмцvvлэхийг хvссэн юм гэжээ.
Єнєє Лин Минвэй аялж яваагvй 5 тивээр аялах бэлтгэлээ хийж байна. Энэ нь Бээжингийн Олимпийг угтах тєдийгvй, ааваа урамшуулан зоригжуулж євчтэй нь тэмцvvлэхийн тєлєє юм. Тэрээр ажлын тєлєвлєєгєє гаргасан байнаа. 2006 онд зуны амралтаар дугуйгаар хойт Америк тивийг туулна. 2007 онд євлийн амралтаар ємнєд Америк тивийг, зуны амралтаар Африк тивийг туулна, 2008 оны 7-р сард Бээжингийн Олимпийн наадам эхлэхээс ємнє антарктидыг дугуйгаар туулах гэж байна.
|