Материал: цагаан гурил 300 грамм, гахайн алаг мах 60 грамм, тємс 60 грамм, ногоон чинжvv 60 грамм, дарс 20 грамм, лао чєv буюу жян юv 15 грамм, Си чvаний дєv бань жань 30 грамм, сонгино, саримс, цагаан гаа тус бvр 10 грамм, Наранцэцгийн тос 50 грамм, чин цай гэдэг норгоо 80 грамм, тунгалаг шєл 100 грамм бэлтгэнэ. Yvнээс гадна шаардлага бvхий давс, вэй жин зэргийг хэрэглэх хэмжээгээр нь тус бvр бэлэн болгоно.
Хийх арга: 1-рт, гурилаа бvлээн усаар зуурч 15 минут нийцvvлнэ. Дараа нь зурсан гурилаа элдэж нингэн болгож хэрчээд чанахад бэлэн болгоно. 2-рт, гахайн манаа жижиг хэсэг болгон хэрчинэ. Тємсєє хальсыг нь арилгаж хаяж, тvрvv хэрчсэн махтай адил хэмжээтэй жижиг хэмжээтэй болгон хэрчиж, тосонд шарж болгоод шvvж гаргаад хэрэглэхэд бэлэн болгоно. Дараа нь ногоон чинжvvгээ угааж арилгаад, мах болон тємстєйгєє адил хэмжээтэй хэрчиж хэрэглэхэд бэлэн болгоно.
Сонгиноо богино хэсэг болгон хэрчиж,, цагаан гаагаа жижиглэн нунтаглаж хэрчнэ. Саримсаа нингэн зvсэж хэрчээд хэрэглэхэд бэлэн болгоно. 3-рт, тогоогоо халааж, наранцэцгийн тосоо халахаар нь хэрчсэн сонгино, цагаан гаа, саримсаа хийж, дєv бань жангаа дээр нь хийж хамт буцалгах ба дээр нь дахиад хэрчсэн махаа хийж шарж буцалгаж, махны єнгє нь боролсны дараа хэрчсэн тємс, хэрчсэн ногоон чинжvv, дарс зэргээ холиж бага зэрэг буцалгана. Дараагаар нь дээр нь тунгалаг шєл, давс, лао чєv буюу єтгєн жан юvг хийж, шингэлсэн дянь фэниа хийж хамтд нь буцалгаж болсны дараа шєлєє саванд аягалж хэрэглэхэд бэлэн болгоно. 4-рт, тосгvй цэвэр тогоонд ус буцалгаж, хэрчсэн гурил болон чин цай ногоогоо хийж чанаад болохоор нь шvvж аваад, усыг нь шvvрvvлж саванд аягалж, болгосон шєлєє дээр нь хийж холиход л энэ гурилтай сахан амттай хоол идэхэд бэлэн боллоо гэсэн vг шvv дэ. Сая "Да Лv мянь" гэдэг гурилтай шєлийг таньд танилцууллаа.\Номин бэлтгэв\
|