Шалбуур бєх бол эртний Ойрд монголчуудын барилдаж байсан уламжлалт бєх болно. Шинжянгийн хошууд монголчууд болон Хєхнуурын хошууд монголчууд ч одоо болтол шалбуур бєхєє барилдаж байна. "шалбуур" гэдэг vг монгол тууль "Жангар"-т гардаг. Энэ туульд "тvмэн бухны духаас тvvж зvйж оёсон тvvхий улаан шалбууртай" гэж байдаг. Yvнээс vзвэл "шалбуур" нь дайн байлдаан юм уу бєх барилдахад ємсдєг хувцас засал, тvvнийг vхрийн арьсаар хийж, илгээр доторлдогийг нь мэдэж болно. Шинжянгийн монголчууд богино ємдийг шалбуур гэдэг. Энэ бvхнээс vзвэл "Жангар"-т гардаг "шалбуур" нь одоогийн шалбуур бєхийн ємсгєлтэй адил байна. "Жангар"-ын vvссэн цаг vеэр шалбуур бєхийн vvсч хєгжсєн цаг vеийг мушгин мєрдвєл шалбуур бєх нь хамгийн наад захдаа 1000 гаруй жилийн тvvхтэй юм байна. 300 гаруй жилийн ємнє алшаачууд дєрвєн ойрдын хvчирхэгжин мандсан єлгий нутаг Алтай уул, Эрчис мєрний сав дагуугаас нvvдлэн одоогийн Алшаад ирэхдээ уламжлалт шалбуур бєхєє ч залгамжлан хєгжvvлсээр єнєє хvрчээ. Урт удаан тvvхэн явцад шалбуур бєхийн барилдаан нь Алшаа нутгийн онцлогтой болжээ. Алшаа нутагт тэмээ олон байдаг. Шалбуур бєхийн барилдааны онцлог, ур хийц нь буурны ноцолдоонтой тєстэй юм. шалбуур бєх барилдах vе хоёр бєхчин сєгдєж суугаад эв авах, цээжээрээ тvлхэлцэн суух, бvдvvн гуяасаа барьц авах зэрэг нь ч хоёр буурны ноцолдоонтой адилхан байдаг. Ур хийцийн талаар шилдлэгэ, цавчилага, элэгдэх, хайраа, нєрєє зэрэг нь бvр догшин буурын араншинг харуулсан байдаг.
Алшаа хошуудчуудын найр наадамд шалбуур бєхєє гаргах vе зvvн гарын сум, баруун гарын сум гэж хоёр тал хувааж, хоёр талынхан тус тусдаа бєхєє барилдуулж, шалгарсан бєхчvvдээ их найрт гаргадаг. Зvvн гарын сум нь хатан эхийн бєх гэж зvvн цацартаа, баруун сумын бєх нь ноёны бєх гэж баруун цацартаа байлцдаг. Бєх тавих vе тус тусын цацраасаа шалбуур бєхчvvдийн толгойг нь бvтээн гаргаж, хєл нvцхэн барилдуулдаг. Гэхдээ суман занги, майран мэтийн тушаалтай хvн бєхчиний нvvр толгойг бvтээн найрын талбайд оруулж ирэх, бvрхvvлийг нь авах зэргийг гvйцэтгэдэг. Ингэж нvvр толгойг нь бvтээдэг нь нєгєє талдаа єєрийн ямар бєхєє зодоглуулж байхаа таниулахгvйн тєлєє юм. шалбуур бєхчvvдийн бvрхvvлийг авсны дараа бєхчид харилцан сvр vзvvлж, хэд хэдэн удаа зєрж гараад дахин ноёд хатадынхаа ємнє сєхєрч мєргєєд босохдоо хоёр гартаа шороо атган цацаад найрын талбайд ирж барилдхаар бэлтгэдэг. Ингээд хоёр бєх барьцаа бvрэн гvйцэд авсны дараа бєх засуулаас дохио єгч барилдуулдаг. Японы сvмо бєхийн барилдаанд ч иймэрхvv vзэгдэл харагддаг сан. Yvнээс гадна бєх засуул, талбарын бєх засуулын дарга, ерєнхий бєх засуул зэрэг нь отго жинсээрээ ялгагддаг байна.
|