Сайн--Єлзий: Миний залгаад асуух асуудал бол алтай судлалын талаарах Хятад Монгол хоёр орны хамтын ажиллагааны тухай мєн тус судлалын ажил тєрлийн хэлхээ холбооны тухай яриж єгнє vv.
Зоригт: Алтай судлалын хувьд Монгол улстай бид ер нь харилцаа холбоотой байсаар ирсэн юм. Алтай судлалыг хийж байгаа эрдэмтэн Монгол улсад байна, гэхдээ тийм олон биш. Монгол улсад алтай судлалын болон тvрк тєрєл хэлний судлалын талаар хамгийн их нэр гарч байгаа эрдэмтний нэг нь бол Л. Болд гэсэн хvн байна. Тэрээр бол Монгол улсын Шинжлэх ухааны хvрээлэнгийн акдемич болох юм. Энэ хvн Монгол улсын тvрк тєрєл хэлний судалгааг эхэлж хийсэн юм. Тус хvнтэй бид байнгийн харилцаа холбоотой байдаг юм. Нєгєє нэг хvн бол Бажилхан гэсэн их настахй хvн байдаг. Энэ хvн бол Казах хvн болох юм. Энэ хvн "Монгол Казах толь", "Казах Монгол толь"-ийг бичсэн юм. Бас нэг залуу эрдэмтэн байна, тэрээр тvрк тєрлийн хэлний судлал хийж байна. Тун сяхан Тvркд докторын цол хамгаалаад ирсэн юм. Тvvний нэр нь Ууган-Баяр гэдэг, Тvркд 10 жил суусан юм. Одоо тэрээр Монгол улсын их сургуулийн монгол хэл соёлын сургуульд ажиллаж байна.
Yvнээс гадна бас нэг Баттулга гэсэн эрдэмтэн байдаг, энэ бол голцуу эртний Тvркийн хєшєє дурсгалыг судлаж байна. Тэрээр Монгол улсын их сургуулийн Тvрк судлалын танхимд ажиллаж байна. Ер нь бидний хооронд хурал цуглаанаар уулзаж байдаг юм. 2003 онд, бид Хятадын алтай судлалын нийгэмлэгийг байгуулсан юм. Тус нийгэмлэлийг байгуулах хуралд Монгол улсаас Л. Болд гуай, акдимич Тємєр-Тогоо гуай нар ирж оролцсон юм. Тус хурлыг Хятадын Євєр Монголын Єєртєє Засах Районы тєв Хєххот дахь Євєр монголын их сургуульд хийсэн юм. Yнээс гадна Орос, Солонгос, Унгар, Финланд зэрэг орны алтай судлалын холбогдох нэрт эрдэмтэд ирж оролцсон юм. Єнєє манай алтай судлалын хувьд нэлээд их сайн зvйл бvрэлдсэн байна гэж бид vзэж байна. Юуны ємнє алтай судлалын харьцуулсан судлалын тухай харь гvрний нээлээд бvтээлvvд орцуулагдан хэвлэгдсэн байна. Yvнийг манай Хятадын судлаачид ашиглаж хэрэглэх их боломжтой болжээ. Нєгєє талаар харь гvрний эдгээр судлаачдийн адил бус онол, адил бусын vзэлт, янз бvрийн арга бодлогыг ойлгон сурах ашигтай нєхцєл боломж хагасан байна. \ Г. Сайн-Єлзий бэлтгэв \
|