Хvvхдийг зориг зvрхтэй сайн эр болгон хvмvvжvvлэхэд эцэг эх биеэрээ vлгэр жишээ болдог, хэрэв эцэг эхчvvл єєрєє бэрхшээлээс айх, ямар нэгэн аймшигт байдалд тохиолтсон vед айж зvрэгшээх нь хvvхдvvдэд ямар нєлєє болно гэдгийг аав ээж бvхэн сайн ойлгоно. Зарим vед эдгээр нєлєєнєєс болж хvvхдийн хатуужих сайхан тохиолыг алдаж орхидог билээ.
Хvvхэд євчлєєд эмнэлэгт хандах vе, эмчээс хvvхдэд тариа хийх чухалтай байна гэхэд эцэг эхчvvл барьсан тавьснаа олж ядан айж бачимддаг, vvний эсрэг эмч хvн єдрийн маргааш энэ бvхнийг vзсээр байж дассан болохоор маш тайван байдаг. Гэтэл хvvхэд эмчийн тайван байдлыг харж байгаа боловч эцэг эхийнхэн айж бачимдаж байгаа байдлаас ямар хэцvv юум болох нь гэж айж бачимддаг, энэ нь даруй эцэг эхийн хvvхдэд єгч байгаа сєрєг нєлєє болох юм.
Уул авирч байсан бяцхан Фvтегийн зориг явах тусмаа мухаж, нэг авриад ємнє яваа аавыгаа харна, аавараа тэврvvлэхийг хvснэ, гэтэл аав нь хvvгээ зориод хатуужуулах хvслээр эргэж ч харалгvй ашиггvй авирсаар байвав. Учир нь Фvтег анх удаа уул авирч байгаа боловч уулын оройд гарч чадна гэдгийг аав нь сайн мэдэж байгаа, энэ нь хvvхдэд зориг зvрх хийгээд арга дэм сургаах сайн тохиол байсан юм, гэтэл ард нь яваа ээж нь сэтгэл амаргvй байсхигээд л хvvхэд унж ойцно, цаашаа авирах хэрэггvй, эцгийг нь хvvхдийг айлгачих юм байна, одоо болсон гээд хашгирсаар байж, Фvте бvр цаашаа авирахаа болив, эцэг нь аргагvй болохдоо хvvгээ тэвэрч авснаар уулын оройд гарах шалгалт талгаар болжээ.
Ээж нь айж бачимдаагvй юм бол хvvхэд оройд нь гарах бололцоо бvрэн байсан, энэ нь хvvхэд єєрийн чадлаа таних сайн тохиол байсан юм, гэтэл ээжийнхэн хайрж єрєвдєх сайхан сэтгэлийн хариуд биеэ хатуужуулах сайхан тохиолыг алдаж орхижээ.
Цаасан шувуу хєєргєх адилаар зарим эцэг эхчvvл хvvхдийг араасаа дагаад байдаг, энэ нь хvvхдvvдийн дургvйцлийг хvргэдэг байна, хэтэрхий их хамаарахаас тэд халширдаг бєгєєд бусад хvvхдийн дэргэлт ч эвгvй санагддаг, зарим хvvхдvvд дураараа зоригтой тоглож байхад єєрийг нь аав ээж нь байнга дагаад байх болохоор тvvнд шударга биш шиг санагддаг. Жэшээлбэл Хvvхэд ямар нэгэн орчинд тоглож байхдаа томчуулаа дагуулах дургvй бол зайдуу байж болно, гэтэл манай зарим эцэг эхчvvл улам илvv хэлж хамаарч байдаг, энгэх нь хvvхдийг улмаар дургvйцvvлэх тєдийгvй, тоглох урам бахыг ч vгvй болгож орхидгийг олонхи аав ээж сэрж мэддэггvй, харин хvvхэд яагаад тоглохоо болисон бол гэж хайхаш тєрдєг билээ.
Хvvхдийг зориг зvрхтэй болгон хvмvvжvvлье гэвэл байнга єєрийн биеэрээ vлгэр жишээ болох хэрэгтэй. Бага л учир дээр євдчих байх, даарчих байх, энэ аймшигтай, тэр хэцvv гээд байх юм бол єсч байгаа нялх бага хvvхдийн оюун тархинд аймхай, хувиа хичээсэн болдог байна, иймээс иймэрхvv байдлыг тэвцэн, хvvхдийн ирээдvй хойчын тєлєє хvvхдvvдийг зориг зvрхтэй хvн болгохыг урамшуулах чухалтай юм.
|