• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-14 15:44:11    
"Хань" байх эрvvл мэндэд ашигтай

Хятадын Олон Улсын Радио

     Хэн хvн эрvvл мэнд явах нь ганцаардмал биш юм, vvнд маш олон дотоод шалтгаан болон гадаад хvчин зvйл хань болж, харилцан нєлєєлж байдаг, иймээс бие сэтгэлийн хань баймаанжин сая эрvvл бие саруул ухаантай тайван сайхан амьдарч чадна.

     "Хань" гэхэд л хамт нийтийн хань, ёс суртахууны хань, хайр сэтгэлийн хань, инээж наргих хань, жуулчлан цэнгvvлэх хань, хєдєлмєр хєдєлгєєний хань, хэлэлцэж ярилцах хань, ном бичгийн хань гэх мэтээр зєндєє олон хань байх шаардлагатай юм.

     Хамт нийтийн хань: Гэрийн мухар сахисан явцуухан амьдарлын хvрээнээс ангижирч, хамт олонтой найрсагаар харилцаж, нєхєрсєг хэлхээ холбоо тогтоон, бие биеэ итгэн, харилцан тус дэм vзvvлж, амар тайван байх сэтгэлийн тэнхээ сэлбэж, бие сэтгэлээ тайвшруулан, урт насалж удаан жаргах зорилгодоо хvрэх гэсэн болно.

     Ёс суртахууны хань: Ёс суртахууны боловсролоо нэмэгдvvлж, vнэнч цагаавраар хvн ардад туслан, хэрэг явдалд баяр бясгалантай хандаж, уулыг ч багтаах уужим сэтгэлтэй байх нь сэтгэлийн тэнцвэрийг алдагдуулахгvй бєгєєд ухаан мэдрэл болон дотоод шvvрлийн системын зохицолд сайнаар нєлєєлж, эрvvл мэндийн тvвшинг дээшлvvлдэг юм.

      Хайр сэтгэлийн хань: Гэр бvлээ хайрлах, нийгмийг хайрлах, амьдарлыг хайрлах, их байгалийг хайрлах хайр сэтгэл байх хэрэгтэй. Зєвхєн єєр бусадын хайранд сэтгэл хангалуун явах тєдий биш, харин єєрийн хайраа илгээх нь нэн чухал юм. Хайр нь сэтгэлийг нэн сайн сайхан, уужуу тайван, нэн эрvvл саруул болгож, элэг зvрхний халуун хайрийг хєгжєєж, єндєр насалхын єлзий хутаг орших болгодог.

      Инээж наргих хань: Инээж наргиж явах бол баяр баясгалантай байхын шинж тэмдэг, сайн сайхан сэтгэлтэй байхын аяндааны илрэл юм, энэ нь сэтгэлийн ядаргаа, гуниг зовлонг тайлж, хvмvvсийг сэтгэлийн багтаамжтай болгож, эрvvл чийргээр урт наслаж удаан жаргуулдаг.

     Жуулчлан цэнгуулэх хань: Єргєн талыг туулан єндєр оргилд авирах, хєх тэнгэрийг бараалан хєхємдєг тэнгист аялах, уул усыг гатлан унаган байгальтай танилцах, цэвэр агаар амисгаллан цээж тэнvvн байх нь ч эрvvл саруулаар урт наслахын нууц жор байгаа юм.

     Хєдєлмєр хєдєлгєєний хань: Хэн хvн єєрийн биедээ тохирсон хєдєлмєр болон биеийн тамирын хєдєлгєєнийг байнга хийж байх нь vе гишvvнд тустай тєдийгvй булчин мах, цус судас, яс шєрмєс, дотоод эрхтэний ажиллагааг сайжруулж, эрvvл мэндийн тvвшинг дээшлvvлж, єтєлж хєгширхєєс сэргийлдэг.

      Хэлж ярих хань: Yг байгаад хэлж ярихгvйгээр сэтгэл дотроо хадгалаад их удах юм бол бас євчин болох аюултай байдаг. Хэлж ярих нь ч сэтгэлийн бухимдалыг тайлах сайн эм болохоор баярласан цагтаа юм уу бухимдаж ууралсан цагтаа ч тэр, баярт хэрэг юм уу зовлонт vйл тохилдсон ч тэр, сэтгэлийн vгээ уужиртал хэлж ярьж байх хэрэгтэй юм.

     Ном бичгийн хань: Хэзээд ном сонин унших нь хvний тархийг єдєр бvр ажиллуулж, оюун ухаан санаа сэтгэлийг хэвийн байдалд байлгаж, амьдарлыг баяр хєєрєєр дvvргэж, бие сэтгэлээр хєгширхийг удаашруулж чаддаг байна. / Л.Буянтогтох орчуулав/