
Хятадын умардын саруул уудам єндєрлєгт аврага луу шиг нэгэн уул нурууд хєндєлдєн байдаг. Сvрлэг бараа нь сєхийн сvндэрлэсэн энэ уул нурууд бол Євєр монголын єєртєє засах раионы нутагт байдаг Далан хар уул болно.
Єнгє хэлбэрээс нь энэ уул нуруудыг Далан хар уул гэж нэрлэсэн байдаг юм. энэ уул нуруудын далан хар оргил нь хєхрєн залгалдаж байдаг болхоор нь ингэж нэрлэсэн юм. далан хар уул нурууд бол монь уул нуруудын тєв хэсэгт байж, зvvнээс барууншаа чиглэлтэй тvмдийн талын хойт хэсэгт зvvншээ хvйтэн шилтэй холболдож, барууншаа хєндлєн голтой залгалдаж 250 км урт 50-100 км єргєн, далайн тvвшнээ дунджаар 1500-1800 мерт єргєгдєж, хамгийн єндєр оргил нь Євєр монголын тvмэд баруун хошууны нутаг дах саалч гэдэг газар байж, далайн тvвшнээ 2337 метр єргєгдєж байдаг юм.
Судалгаанаас vзвэл Далан хар уул нь гиологийн гуравдугаар зууны vед бvрэлдэж, хожим нь газрын царцадсны хєдєлгєєнєєс болж энэ уул нурууд vvссэн дэгэг юм. Далан хар уулын ємнє энгэр нь гиологийн уул vvсгэх явцад цємрєн сууснаас болж эгц байж, хойт энгэр нь тайван налуу байдаг ажээ. Далан хар уул бол эртний нvvдэлчин овог аймгийн малын билчээр байсан юм.
1 2
|