Та бvхэнд уйгар vндэстний онцлогтой зохиолын дуунуудаас танилцуулья. "Манай Шинжян сайхан нутаг" гэх дуунд "Манай Шинжян сайхан нутаг, Тэнгэр уулын ємєнє хойно нутаг бэлчээр сайн. Тариан тvрvv халиуран, Алтан шаргал тутарга содон сайхан vнэртэй, Ардаг тарган адуу давхилдаж, асгасан сувд шиг хонид бэлчинэ. Yзэм тарвас жимис амттай боловсорч, газар сайгvй хvдэр нvvрсийн уурхайтай" гэж дуулдаг байна.
"Манай Шинжян сайхан нутаг" гэх дуугийг бол Ма Ханьбинь болон Лю Чигийн зохиосон юм. Тус дуу нь борогжуун ерємдєг шvлэг, уйгар vндэстний онцлог бялхам хєгжимтэй байж, Шинжянгийн ард тvмний нутаг усаа магтан дуулж, хайрлан санаж байгаа сэтгэлгээг илрvvлсэн байдаг.
Уйгар vндэстэн бол Хятадын урт удаан тvvхтэй, нэгэн vндэстний цєєнх болно. Голцуу Хятадын баруун хойт хэсгийн Шинжянгийн газруудаар тархаж байна. уйгар vндэстэн дуу бvжигдээ авяаслаг, бас зочинсог байдаг. Хэрвээ уйгарчуудын гэрт хvрвэл, ядуу баян гэж ялгалгvй, халуумсаг гэрийн эзэн нь бvр л хvндэт зочиноор угтаж, ангилум vнэртэй сvvтэй цайгаа гарган, бас номин ногоон vзмийн хатаамал, алтан шаргал гvйлсийн хатаамал болон хами гуа, тарвас зэргээр баяр хєєртэй зочилдог байна. "Зочин угтах дуу" нь уйгар vндэстний халуумсаг, зочинсог борхон зан аалийг илрvvлсэн байдаг.
Тус дуунд "худгийн ус тунгалаг сайхан, vзмийн хvрээлэнгийн дуу олон, vзмийн хэлхээ бvрд дуутай, дотонохон дуугаараа хvндэт зочиноо угтана. Холын найзуудаа уриж байна, Шинжянд ирж зочилоорой" гэж дуулж байна.
1 2
|