
Хятадын бие дааж vйлдсэн 2 нисэгчтэй Шэнь жєv 6-р гэдэг сансарын хєлєг 5 хоног нислэг хийгээд Бээжингийн цагаар 17-ны єглєє товолсон газартаа урагштай газардаж, хоёр нисэгчийн биеийн эрvvл мэндийн байдал маш сайн байна. Хятадын нисэгчтэй 2 дахь сансарын нислэг бvрэн дvvрэн амжилттай боллоо гэж Хятадын нисэгчтэй сансарын нислэгийн тєслийн ерєнхий командлагч тэр даруйд нь мэдэгдсэн байна.
Эрхэм сонсогчид оо би бол сэтгvvлч Гэн чин чин байна. Одоо би Бээжингийн сансарын нислэгийн командлалын тєвєєс мэдээлж байна. Энэ єглєєгийн 4 цаг 33 минутад Шэнь жєv 6 гэдэг нисэгчтэй сансарын хєлєг Хятадын Євєр монголын єєртєє засах район дахь гол талбайдаа амжилттай газардаж, сансарын нисэгч Фэй зюнь лvн болон Не хай шэн бvхээгээс гарч ирсэнийг уг тєвийн том танхимын дэлгэцнээс харлаа гэжээ.
Сансарын хєлгийн газардахад тэнд хvлээж байсан эрж хайх, тvргэн тусламжийн хvмvvс болон сэтгvvлч хэдэн зуун хvн сансарын хєлєг болон сансарын нисэгчийн буцаж ирсэнийг нvдээрээ харжээ.
Сансарын нисэгч Фэй зюнь лvн болон Не хай шэн бvхээгээс эсэн мэнд гарч ирэхэд хvмvvс уухайлан уриалжээ. Сансараар 5 хоног аялсан боловч хоёр нисэгч царай дvvрэг инээмсэглэж, хурсан хvмvvс руу гар далалсаар байлаа. Анагаах ухааны шалгалт хийсэнд хоёр нисэгчийн биеийн эрvvл мэндийн байдал маш сайн байж, бvх vзvvлэлт нь хэвийн байлаа. 
БХАТИХ-ын байнгын хорооны дарга Y бан гvє уг хєлгийн газардахыг Бээжингийн сансарын нислэгийн хяналтын тєвєєс харсан байна. Сансарын хєлєг амар тайван газардсаны дараа тэрээр ХКН-ын тєв хороо, тєрийн зєвлєл, цэргийн тєв зєвлєлийн ємнєєс баярын цахилгааныг тунхаглан уншсан байна. Баярын цахилгаанд тэмдэглэхдээ, Шэнь жєv 6-р гэдэг нисэгчтэй сансарын хєлгийн нислэг амжилттай болсон нь Хятад улс нисэгчтэй сансарын нислэгийн техник хєгжvvлэх, сансарт туршилт хийхэд хvн оролцуулах талаар бэлэг тэмдэгийн ач холбогдолтой бас нэгэн чухал ялалт хийснийг харууллаа гэжээ.
1 2 3
|