• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-17 16:59:16    
Хятадын анхны атомын бємбєг

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улс анхны атомын бємбєгєє 1964 оны 10-р сарын 16-ны єдрийн 15 цагт бауун бvсийн нутагт (гадаадынхан Шинжянгийн Лов нуурын туршилтын талбайд гэж мэдээлэв) амжилттай дэлбэрvvлсэн байна. Хятадын засгийн газар мєн єдєр vvнд холбогдуулан мэдэгдэл хийж, Хятад улс ямарч vе, ямарч байдалд гээд цємийн зэвсэг уридаар хэрэглэхгvй. Цємийн зэсгийг бvх талаар, тулбартай, ор тас, эрс шийдвэртэй хориглон усатгаахаар тэмцэнэ гэж тэмдэглсэн байна.

     Хятадын анхны устєрєгч бємбєг Хятад улс анхны устєрєгч бємбєгєє 1967 оны 6-р сарын 17-ны єдєр амжилттай дэлбэрvvлсэн байна.

     Газар доорохь анхны цємийн туршилт Хятад улс газар доорохь анхны цємийн туршилтаа 1969 оны 9-р сарын 23-ны єдєр хийсэн бєгєєд энэ туршилт бvрэн дvvрэн амжилтад хvрсэн байна.

     Пуужингийн цємийн зэвсэгийн анхны туршилт Хятад улс пуужингийн цємийн зэвсэгийн анхны туршилтаа 1966 оны 10-р сарын 27-ны єдєр хийж амжилтад хvрсэн байна. Пуужингийн нислэг хэвийн байж, цємийн цэнэгт хошуу нь тєсєєлсєн зайгаас байгаа оновчтой онож цємийн дэлбэрэлт vvсгсэн байна.

     Шингэн шатхуунтай сансрын хайлтын анхны пуужин Хятадын шингэн шатхуунтай сансрын хайлтын анхны пуужинг Хятадын шинжлэх ухааны академи болон Шагхай хотын давхар удирдлага хvлээдэг Шанхайн механикийн болон цахилгаан хєдєлгvvрт машны зураг тєслийн судалгааны газар судлан хийсэн бєгєєд 1960 оны 2-р сарын 19-ний єдєр амжилттай хєєргєсєн байна.тvvнээс хойш Хятад улс "сансрын цаг vе"-д орсон байна.

     Анхны зєєгч пуужин Хятадын анхны зєєгч пуужин бол 1980 оны 5-р сарын 18-ны єдєр Шинжянгийн Лов нуураас ємнєд Номхон далайн усан хилд хєєргєсєн CSSX-4 (бас Чан Чэн 3-р гэдэг) пуужин юм. Энэ пуужигийн нийт урт нь 43 метр, диаметр нь 3,35 метр, нийт хvндийн жин нь 200 тонн, гурван vетэй шнгэн устєрєгчийн шатхуунтай хєдєлгvvр хэрэглэж, туршилт нь бvрэн дvvрэн амжилтад хvрсэн байна.

     Шингэн устєрєгч шингэн хєчилдєрєгчийн шатхуунтай анхны зєєгч пуужин Хятадын шингэн устєрєгч шингэн хєчилтєрєгчийн шатхуунтай анхны зєєгч пуужин бол "Чан Чэн 3-р" пужин болно. 1984 оны 4-р сарын 8-ны єдєр анха удаа энэ пуужингаар зэрэг цагийн дагууль хєєргєєд амжилтад хvрсэн байна.

     Шумбадаг хєлєг онгоцоор усан доороос хєєргєсєн анхны зєєгч пуужин Хятад улс 1988 оны 9-р сард шумбадаг хєлєг онгоцоор усан доороос анхны зєєгч пуужингоо амжилттай туршин хєєргєж, пуужин товолсон тэнгисийн усан хилд оновчтой буусан байна. Хятадын тэнисийн цэргийн зэвсэг тоноглол шинэ vе шатанд орсоныг энэ нь харуулж байна. /М.Цэцэн бэлтгэв/