• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-17 17:08:08    
Тєрсєн нутаг

Хятадын Олон Улсын Радио

      Хад уул хєвчинд хар vvл бvрхэж
      Хангай зоо талд харанхуй манан татаж,
      Эх орон нутагт минь эзэрхэг тvрэмгий довтолж
      Эзэд ноёд тойдч эздэж байсан vе!

      Хишигтэн нэрт хушуун дахь хянган уулын салбар
      Хонгон давааны єврийн гайт гэдэг газрын
      Хос уулан хавчилд хоёр голын хооронд
      Хэрмэл манхны энгэрт хэдэн єрх нутаглажээ.

      Нэг єрх байшинтай нэг хоёр малтай
      Дээрээ зангитай дэрэгдээ тонуултой
      Дэмчиг тайжийн албанд дэвтэж явсан малчин
      Тvмэнсангийн гэрт тєрж билээ би.

     Зvрх адил уул нь зvvн суундаа бойнигтой [1]
     Хойгуур урдуураа голтой хус нарсан ойтой
     Гvнгэр шиншрын талтай гvvн нуур гэдэг тэнгистай
     Баянзvрхийн овоо гэдэг нь миний єссєн єлгий.

     [1](бойниг гэж тvшлэг шиг урагсан бонтгор уулыг хэлж байна)

     Намар зуны улиралд нар сар харагдсан.
     Євєл хаврын хvйтэнд vхрийн баасны шаваастай
     Хар эсгий бvрээстэй хамширхай монгол гэрт
     Хоёр гурван малынхаа хурга тугалыг хориж
     Ээж, дvvтэй гурвуулаа ижил болон амьдарч 
     Yеийн ядуу хvvхэдтэй vхэр хонь хариулж
     Yнсэн самбар тэврээд vсэг бичиг сурч
     єлсєж даарахын зовлонг эдэлж явлаа би.

     Хатарч ханашгvй баядын халыг vзсэн єдрvvд
     Хаврын гачиг цагт халгай єгтєєсєн энгэрvvд
     Зузаан зовлон амсаж зvдэрж байсан єрхууд
     Зоны халуун наранд жимс мєлсєн сєхєгvvд.
     Нар сар наашаа гэж наадаж байсан багацууд
     Намрын хvйтэн шvvдэрт мєєг тvvсэн шилvvд
     євгєн ядуу сохроос vлгэр сурсан шєнvvд
     євлийн зуд шуурганд тvлээ vvрсэн цєнхрєгvvд.

     Энэ єдєр эдгээрийг эрэгцvvлэн бодохтой зэрэг
     Элбэг байгалын байц эрээн нvдэнд vзэгдэж
     Эл ангийн хvмvvсийн элэг зvрх харагдаж
     Эдvгээх нийгмээ хайрлах омог зориг оргилноо.

     Зохиогчийн танилцуулага: эрдэнэтогтох бол євєр монголын орчин vеийн зохиолч, монгол хэл бичгийн ажлын жvтгэлтэн. 1916 онд євєр монголын улаанхад хотын хишигтэн хушууны зvvн ар нутгийн ядуу малчны гэрт тєржээ. "баялаг сайхан хишигтэн", "чингис ханы алтан товчийн нэрт цадгийн тухай", "єнєр баялаг євєр монгол" зэрэг маш олон зохиол бvтээлтэй.