Сайн байцгана уу, энэ цагийн залуучууд хєтєлбєрєєр та бvхэнд Хятадын нэрт сагсан бємбєгийн тамирчин Ё Мин болон тvvний найз охин Ей Лийг танилцуулъя.
Ё Мин гэсээр та бvхэн андахгvй сайн мэдэж байгаа байх даа. Тэрээр Хятадын нэрт сагсан бємбєгийн тамирчин бєгєєд Америкийн NBA мэргэжлийн сагсан бємбєгийн тэмцээнд гурван жил тоглож, дэлхий дахины анхаарлыг татасан байна. Хvмvvс тvvний сагс тоглох мэргэжил болон спортын амжилтад нь бахархаж яваагаас биш ерийн амьдрал дах Ё Мин, ялангуяа тvvний хайрын ертєнцийг ойлгохгvй байж мэднэ. Энэ бvхэн нь Ей Ли гэдэг охинтой холбогдох болно.
1998 он, Ё Мин болон Ей Ли Шанхай хотын сагсан бємбєгийн багт зэргээр элсэн оржээ. Нэг єдєр Ей Ли дасгал хийж байтал маш єндєр биетэй царайлаг залуу зааланд ирж, тvvнийг хараад байсан бєгєєд талбайгаас гарсан бємбєгийг халширалгvй тvvж байлаа. Ей Ли зориуд хажууд нь очоод намайг эрэж байна уу гэж асуухад Ё Мин сандран толгой сэгсэрчээ. Ей Ли тухайн vед нэлээд нэртэй байсан тул маш олон сагсны хорхойтон эрэж ирдэг байлаа. Ей Ли, Ё Минтай анх уулзах vед тэдний дотрох нэг нь байлгvй гэж бодож байсан юм. Тэгээд хэдэн удаа шахамдуулан асуухад Ё Мин арга бус єєрийн биеэ танилцуулсан байна.
Мєн єдрийн дасгал дууссаны дараа Ё Мин, Ей Лийг уриж оройн хоолонд хамт орсон юм. Ей Ли очих дургvй байсан ч байрны хажууд зогсоод байсан Ё Мингоос татгалзаж чадахгvйдээ зєвшєєрсєн байна. Маш рмантик орчинтой хоолон гэрт тэр хоёр хєгжилтєй ярилцан, бие биеэ цаашид ойлгосон байна.
Энэ удаагийн болзоогоос хойших нэг сарын дараа хамт кино vзэхийг Ё Мин урисан байна. Тэр хоёрын биеийн єндєр нь хvнээс онцгой тул гудамжаар явахад хvмvvсийн анхаарлыг татсаар байсан юм. Хvмvvсийн сонирхосон харцаас холдохын тулд хожим нь тэд шєнєєр кино vзэх болжээ. Мєн ч энэ тохиолоор залуу хос бие биендээ улам хайртай болсон байна.
2002 оны 6-р сард Ё Мин мєн жилийн NBA-гийн залуу тамирчнаар амжилтай сонгогдсон байна. Тухайн vед Бээжинд Азийн наадамд бэлтгэж байсан Ей Ли энэ чимээг дуулаад яахын аргагvй баярлаж, ямар бэлгээр тэмдэглэхийг бодсоор байсан юм. Эцэстээ шєнєжин сууж нэгэн хос улаан зангиаг сvлжжээ.
Хэдэн хоногийн дараа vзэмжит сайхан цэцэрлэгт хvрээлэнгээр зугаалж байхдаа Ей Ли улаан зангиагаа гаргаж, "Удалгvй чи Америк явлаа. Энэ хос зангиаг хvний нэг зvvж, бид хоёрын хайр дурлал vvрд салашгvй байхыг бэлэгдье" гэжээ.
Ё Мин, Ей Лид маш хайртай. Данч дасгал тэмцээн гэд зав муутай тул хамт байх цаг нь маш богино юм. Гэвч цаг гарсаар дэлгvvр явж, Ей Лид маш олон аахар шаахар идэх юм болон жижиг бэлэг хvргэдэг. Ё Мин, Ей Лид єгсєн бэлэг дотор том хvvхэлдэй хамгийн олон байдаг. Yvний дотор Ей Ли мэчний хvvхэлдэйд хамгийн дуртай юм, хэзээд орон дээрээ хэвтvvлсэн байдаг. Яагаад гэхлээр Ё Мин мэчин жилтэй юм.
Ей Ли дотооддоо 11 дугаартай биеийн тамрын хувцас ємсдєг. Ё Мин Америк очсоны дараа тусгайлан 11 дугаарыг сонгжээ. Тэрээр хэлэхдээ, хаана очсон ч Ей Литай сэтгэл сэтгэлээ мэдсэн байх хэрэгтэй гэжээ. Ей Лигийн євдєгт яс ургасанаар маш амархан шархаддаг. Улсын шигшээ багт элсэн орсоны дараа улам ч хvнд болжээ. Ё Мин Америкад байх хугацаанд vргэлж утсаар яриж Ей Лигийн євчний байдлыг асуудаг бєгєєд олон арга бодож, Ей Лийг Америкад эмчлvvлэхээр шийдсэн юм.
2002 оны эцсээр Ей Ли Америкад хvрэлцэн очиж, хагалгаа хийх боллоо. Тухайн нутгийн эмнэлгийн удирдлага маш чанга байдаг учраас хагалгааны хугацаанд ямар ч хvнийг оруулдаггvй юм. Ё Мин арга бус эмнэлгийн зvгт хандан дахин дахин залбирч байжээ. Ё Мин, Ей Лийг Америкийн хамгийн сайн эмчээр vзvvлсэн бєгєєд хагалгаа нь маш амжилтай явагдсанаар Ей Лигийн бие нэлээд тvргэн илааршсан юм. Хэсэг хугацаа амарсаны дараа бvр Америкийн эмэгтэй сагсчинтай ур мэргэжлээ сорих болжээ. Энэ байдлыг харсан Ё Мин маш баярлаж, "Энэ мэт хэдэн жил болоход сагс тоглох мэргэжил чинь гайхамшигтай сайн болно. Тэр vед хvмvvс Ей Лигийн эрэгтэй найз нь Ё Мин гэдэг гэж хэлнэ шvv" гэж тоглож байжээ.
|