• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-17 17:26:38    
Бээжин олимпийн наадамыг зохион явуулах эрх авснаас хойших дєрвєн жилд болсон чухал чухал vйл явдлууд

Хятадын Олон Улсын Радио

      2001 онд олимпийн наадам зохион явуулах эрхийн тєлєє єрсєлдєєд амжилт хийсэн тэр мєчєєс хойш, Бээжин олимпийн наадамд бэлтгэх яаралтай vе шатанд орсон байна. Єнгєрсєн дєрвєн жилд, Бээжингийн олимпийн наадам зохион байгуулах комисс албан ёсоор байгуулагдаж, Бээжингийн олимпийн наадамын сvлд тэмдэг, уриа зэргийг нийтэлж, олимпийн наадамын ордон талбайн байгуулалт бvх талаар хойно хойноосоо эхлэж, 2008 оны Бээжингийн олимпийн наадамын бэлтгэл ажил эмх цэгцтэй явагдаж байна.

     2001 оны 12-р сарын 13-ны єдєр 2008 оны Бээжингийн олимпийн наадамын зохион байгуулах комисс Бээжингийн ардын их хурлын ордонд албан ёсоор байгуулагдсан байна. Олон Улсын Олимпийн Хорооны тогтоолын дагуу олимпийн наадам зохион байгуулах эрх олсон хот эрхбиш олимпийн наадам зохион явуулах эрхийн тєлєє єрсєлдєєд амжилт хийсний дараах таван сарын дотор олимпийн наадам зохион байгуулах комисс байгуулах ёстой юм. Бээжнгийн олимпийн наадам зохион байгуулах комисс байгуулагдсан нь 29-дvгээр олимпийн наадамын тєрєл бvрийн бэлтгэл ажил албан ёсоор эхлэснийг харуулж байгаа юм.

     2003 оны 8-р сарйн 3-ны єдєр Хятадын уламжлалт тамгын дотор гvйж байгаа хvний хээтэй 2008 оны олимпийн наадамын сvлд тэмдгийг Бээжингийн тэнгэрийн сvмийн Чи нянь дянь ордонд дэлхий нийтэд хандан нийтэлсэн байна. Энэ сvлд тэмдэг нь Хятадын уламжлалт тамгын хэлбэртэй, Бээжингийн "жин" гэдэг хятад vсгийг гvйж байгаа хvнээр илтгэж 2008 он, олимпийн таван цагриг энэ гурван хэсгээр бvрэлдэж, олимпийн vзэл санаа болон Хятадын уламжлалт соёлыг тєгєс сайхан уялдуулсан байна.

     2004 оны 8-р сарын 30-ны єдєр Афинын олимпийн наадам оимпийн єлгий нутагтаа амжилттай єндєрлєж, хаалтын ёслол дээр Олон улсын Олимпийн Хороо олимпийн далбаа хvлээлгэн єгєх ёслол хийж, Бээжин хотын дарга, Бээжингийн олимпийн наадамын зохион байгуулах комиссын гvйцэтгэгч дарга Ван чи шань Олон Улсын Олимпийн Хорооны дарга Рогерын гараас олимпийн таван цагригт далбааг гардан авсан байна. Тэр агшнаас олимпийн тухай даян далхийн анхаарал Афенаас Бээжинд шилжсэн байна.

     2005 оны 6-р сарын 26-ны єдєр Бээжингийн олимпийн наадамын зохион байгуулах комисс Бээжингийн ажилчны биеийн тамирын ордонд 2008 оны олимпийн наадамын уриаг албан ёсоор нийтэлж, oneworld, onedream " Нэг дэлхий нэг мєрєєдєл" гэдэг нь Бээжингийн олимпийн наадамын хятад англи хэлний уриа болсон байна.

     7-р сарын 13-ны єдєр бол Бээжин олимпийн наадам зохион явуулах эрхийн тєлєє єрсєлдєєд амжилт хийсэн тэмдэглэлт єдєр юм. " Бээжингийн олимпийн наадамд сайн дураасаа туслах" уриан доор том хэлбэрийн уран сайхны тоглолт 2005 оны 7-р сарын 13-ны орой мєн Бээжингийн ажилчны биеийн тамирын ордонд болж, дуучид болон ажилтан нар бvр сайн дурынханы нэрийн ємнєєс оролцож, тоглолтын орлогыг бvхнийг Бээжингийн олимпийн наадамын сайн дурынханыг зохион байгуулах бэлтгэн дасгалжуулах ажил ашиглахаар Бээжингийн залуучуудын дурынханы санд хандивласан байна.

     Тус оройн тоглолтод Хятадын дотор газрын нэрт дуучин Лю хуань, Тянв зэнь, Сvнь юе зэргээс гадна Сян ганы нэрт дуучин Гv жvю жи, Ян чянь хуа , Тайваны нэрт дуучин Чи чинь, Ли зун шэн нар оролцож, Лю хуаны дуулсан "Тэнгэр газар миний зvрхэнд", Ли зvн шэнгийн дуулсан" vнэнч сэтгэлийн баатар" зэрэг дуу нь vзэгчдийн халуун таашаалыг хvлээж, тоглолтын эгнээ тvвшин сvvлийн жилийн турш Бээжингийн тоглолтын тайзна ховорхон харагдсан тvвшинд хvрчээ.

     22 цаг 08 минут гэхэд тоглолтын оргил боллоо. Учир нь дєрвєн жилийн ємнийн энэ мєчид тухайн vеийн Олон улсын олимпийн хорооны дарга Самаранч "2008 оны олимпийн наадамыгзохион явуулах эрхийг Бээжин авлаа" гэж мэдэгдсэн юм. Дєрвєн жилийн дараах энэ мєчид тухайн vеийн хvний сэтгэл догдлом байдлыгн дvрс бичлэгийг хоёр том дэлгэцнээ гарган , Ажилчны Биеийн Тамирын Ордны агаарт галын наадам зохиож, хэдэн арван мянган vзэгчид яг л дєрвєн жилийн ємнєх олимпийн наадам зохион явуулах эрх олсон тэр мєчид байгаа юм шиг баярлан уриалдаж билээ.

      Тус орой нийслэл Бээжингийн их дээд, дунд сургууль, оршин суугчдын хороолол, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагаас бvрэлдсэн 2000 сайн дурынхан тоглолтын талбайн гадна дотно, эргэн тойроны зам мєр, нийтийн vйлчилгээн автобус, метро зэрэг олон нийтийн газар диг журам сахиулах, хог хягдлыг цэвэрлэх зэрэг сайн дурын vйлчилгээ хийсэн байна.

     "Бээжингийн олимпийн наадамд сайн дураасаа туслах " уриан доор явдагсан 7-р сарын 13-ны оройн єргєн их тоглолтыг ХКН-ын Бээжин хотын хорооны суртал ухуулагын хэлтэс, Комунист Залуучуудын эвлэлийн Бээжин хотын хороо, Бээжингийн залуучууд сонин, Бээжингийн сайн дурынханы нийгэмлэг зэрэг байгууллага хамтаар зохион байгуулсан юм. /Урангоо бэлтгэв/