Жан Жя жие бол Хятадын жуулчлалын нэрт газар мєн. Эндэхийн єнгє vзэмж нь дотоод гадаадын жуулчидын сонирхолыг татаж байдаг. Жуулчлалын vйлэс нь тухайн орон нутгийн тариачидын орлогийг нэмэгдvvлж, тэдний амьдралыг ихээр сайжруулсан байна.
Хунань мужийн баруун хойт хэсэгт байрладаг Жан Жя жие євєрмєц байгааллаг хад чулуу, бvрэн бvтэн эклогийн систем, янз бvрийн уур амьсгалтай єнгє vзэмжээрээ нэртэй байдаг. Жан Жя жие болон єєр хоёр байгаалийн єнгє vзэмжээр бvрдсэн Y Лингийн vзэмжит район нь НYБ-ын ЮНЕСКО дэлхийн байгаалын євийг хамгаалах нэрсийн жигсаалтад оруулсан байна. єнгєрєгч зууны ерээд оноос наашa Жан Жя жиед жуулчилахаар ирсэн хvний тоо тасралтгvй нэмэгдэж, аялал жуулчлалын ажил vйлэс ирмvvн хєгжиж эхэлсэн байна. Гэвч зэлvvд буйд уулархаг районд байрладаг Жан Жя жиегийн эдийн засаг хоцрогдонгуй байж, ардын амьдрал нь байгаалийн єнгє vзэмжтэйгээ адил тийм сайхан биш байсан юм. Аялал жуулчлалын vйлэс хєгжсєнєєр Жан Жя жиегийн тариачидын амьдрал сайжирч эхэлсэн юм.
Єдєр бvр vvр гийхэд 53 настай тариачин Лиv Тан юу Жан Жя жиегийн Хуан Ши Жай vзэмжит районд ирэж чуруу хагалан зам дэвсэдэг байна. Тэрээр Хуан Ши Жай сууринаас ойр суудаг байна. Манай тосгоны ойролцоо бvр чулуун уул байдаг учир тариа тариж болох талбай тун ховор юм. Манай тосгонд 1000 гаруй хvн амьдарч байдаг. єнгєрсєнд бид эрдэнэ шиш тариж их ядуу амьдарч байсан. Иймээс бид засгийн газраас амь зуух тусламжын мєнгє авч байсан юм. Манай зарим ядуу шиг амьдралтай айл єрєх жилдээ хэдэн зуун юаний орлоготой л байсан юм гэж тэрээр хэлэж байлаа.
Жан Жя жиегийн аялал жуулчлалын vйлэс хєгжиж эхэлсний дараа энд аялал жуулчлалын дэд бvтцийн байгуулалтыг хийж эхэлсэн юм. Жишээлэхэд авто зам, зочид буудал, байгааль орчин зэргийн талаар бvр ихээр байгуулалт хийсэн байна. Шавар ажил хийдэг Лиv Тан юу хотын дvvрэгт ирэж зам засах, гvvр барих зэрэг ажил хийсэн байна. Тэдний тосгоны бусад хvмvvс ч аялал жуулчлалтай холбоотой ажил эрхэлсэн байна. Ингэснээр тариачидын орлого ихээр нэмэгдсэн байна. Одоо Лиv Тан юугийн тосгоны хvн тутмын орлого єнгєрснийхєєс 10 гаруй дахин нэмэгдэж, олонхь иргэд шинэ байшин барисан байна. Сvvлийн хэдэн жилд Жан Жя жиед ардын урлагийг харуулсан музей байгуулагдаж, тухайн газрын жуулчлалын агуулгийг баялаг болгосон тэдvйгvй тариачидын орлогийг ихээр нэмэгдvvлсэн байна.
Шиv Хуа шань музей бол хувийн эрхэлсэн Тужиа vндэстэний музей болно. Энд Тужиа vндэстний уламжилалт амьдралын хэрэгсэл болон хєдєлмєрийн багаж хэрэгсэлийг дэлгэн vзvvлж, ардын урлагийг харуулсан дуу бvжиг тоглож vзvvлэн, Тужиа vндэстний гар урлалын бvтээгдэхvvн хийж худалдадаг байна. єдєр бvр энд олон хvн ирэж тойрон vзэдэг байна. Тус музейн дарга Хэ Чvхуа хэлэхдээ, манай 40 гаруй ажилтан бvр тухайн газрын тариачид юм. Музейд дэлгэн vзvvлж байгаа гар урлалын бvтээгдэхvvн ч тариачидын єєрєє хийсэн бvтээгдэхvvн болно гэжээ.
Аялал жуулчлалын vйлэс Жан Жя жиегийн тариачидын ядуу амьдралыг єєрчлєснєєр барахгvй хуучин амьдралын vзэлтийг нь ч єєрчєлсєн байна.
|