Сурвалжлагч Хятадын баруун ємнєд нутгийн И vндэстний тосгонд болсон хурал номын ёслол дээр Цюй-Аv том бимог олж харсан юм. Хар єнгєтэй исгий нємрєг нємєрч, хар єнгєтэй давуун малга ємєссєн И vндэстний бимо нарын дунд насан сvvдэр 60-г єнгєрч яваа Цюйби-Аv урт шилбитай гансаар тамхи татаж, тєвлvvн тvвшин байдалтай харагдаж байлаа. Ёслол явагдаж оргил vедээ ороход Цюйби-Аv хэдэн ахмад буурлыг дагуулан, гартаа эомын шvхэр барьж, нvдээ бага аньсхийж, амандаа залбарилын vг уншин, хурал номын ёслолыг даргалан явуулж байгаа нь хvмvvст сvсэглэн бишрэх сэтгэлгээ тєрvvлж байсан юм.
Энэ бол аз жаргалтай амар тайван явахыг бэлэгшээн ерєєсєн номын хурлын ажиллагаа болно. Тосгоны гаднах том шитрын хєлєг шиг газарт євсєн хvн юм уу амьтны дvрсээс хурал номын талбай нь бvрдсэн байдаг. Хурал номын талбайн байршуулалт болон ёслолын vйл хэргийг бvр И vндэстний хэдэн арван бимо удирдан хийдэг юм. Тэд И vндэстний ардын ёслолын ажиллагааны дээд хvмvvсийн хувиар чvтгэр сахиулсантай харилцдаг улс болно. Бимогийн тvvх нь И vндэстний тvvхтэй нэгэн адилаар єнє удаан жилийнх байж, 2000 гаруй жилийн тvvхтэй болсон юм.
Цюйби-Аvг том бимо гэдэг нь тvvний нас ахисантай холбоотой биш харин тэр хавь орчмын газруудад тэр хурал номын хамгийн бэрх ёслолыг даргалан хийдгээс болсон юм. Тvvний удам угсаа нь ч тухайн газрын нэрт бимогийн сурвалжит гэр юм.
"Манай бимогийн угсааныхан миний vе гэхэд 26-р vе болж байна. Манайг 3 настай байхад аав маань намайг дагуулж бимогийн зарим ажиллагаанд оролцож байсан. Би цээж сайтай болохоор, би 6 наснаасаа бимогийн зарим судар номыг сурч эхэлсэн юм. 11 нас хvрэхэд би зарим дєхєм ёслолыг бие даан хийж чадах болсон" гэж Цюйби-Аv тэмдэглэжээ.
Цюйби-Аv Хятадын баруун ємнєд нутгийн Сычуань мужийн Мэй-гv сяньд амьдарч байна. Тэнд оршин суугаа хvмvvсийн 98 хувь нь И vндэстний иргэд болно. Муй-гv сянь бол бимогийн соёл хєгжсєн газар юм, єнєєгийн байдлар тэнд 8000 гаруй бимо нар байгаа аж. Гэвч Цюйби-Аvгийн тvвшинд хvрсэн нь олон биш, 200 орчим л байдаг. Цюйби-Аv танилцуулж хэлэхдээ, Иvндэстний бимо нь vе улиран залгамжилж болдог боловч, эрэгтэй хvvхдэд уламжлахаас биш, харин эмэгтэй хvvхдэд уламжилдаггvй юм гэжээ.
Цюйби-Аv хэлэхдээ, бид жил болгон хурал номын их бага ажиллагааг олон удаа хийдэг юм гэжээ.
"Энгийн байдалд айл єрх болгон жил бvр бимо нарыг залж 3 удаа хурал номын ажиллагаа хийдэг юм. Энэ нь хаварын тvмэн бодис амилах vе, зуны 7, 8-р сарь намрын улиралд тус тус бодог байна. Ичvд ном уншуулах нь гай барчдаас зайлуулж тvvнийг дарж чадна гэж итгэдэг юм" гэж тэр тэмдэглэжээ.
Сурвалжлагч Мэй-гv сяньд Цюйби-Аvгийнбага хvv Мужетэй уулзсан юм. Тэр олон удаа ааваа дагаж хурал эомын ажиллагаанд оролцож явсан бєгєєд пратикийн явцад хурал номын ёс заншлыг сурчээ.
"Хурал номын ёс заншлыг сурахад надад нэлээд бэрхтэй санагдсан. Би цаашид цєхрєлгvй сурсан ч хамгийн их дээ аавынхаа тvвшинд хvрэх болно, тvvнээс давж чадахгvй" гэж Муже хэллээ.
Ердийн цагтаа Цюйби-Аv хурал номын ажиллагаа хийж, сурагч нартаа сургалт хийхиийс гадна бас Мэй-гv сяний бимо соёлын судалгааны тєвд туслан бимогийн ном судрыг цэгцэлж хэвлvvлсэн байна. Уг тєвийг vндэслэн байгуулагчийн нэг, И vндэстний эрдэмтэн Мосыцихо хэлэхдээ: "Бид их олон ажил хийх хэрэгтэй байна. тvvний нэг нь ном судрын цуглуулга, эмхлэлт болно. Нєгєє нь бимогийн уламжлагчийн асуудал, тухайлбал энэхvv соёлын орон зайг хэрхэн хамгаалах явдал болж байна" гэжээ.
Цюйби-Аv хэлэхдээ: И vндэстний уламжлалт соёлын охь сод болсны хувьд, бимогийн соёл гээгдэж устахгvй гэдэгт би итгэж байна. би хэрэв хоёр ачта йюм бол, нэгийг нь бимогийн соёл сургаж, нєгєєг нь орчин vеийн соёл сургана" гэлээ. /О.Дарамбазар орчуулж, хянав/
|