Хятадын баруун хойт нутагт байрладаг Шиньжянгийн Уйгарын Єєртєє Засах Район бол Хятад улсын газар нутгийн талбайгаараа хамгийн их муж район юм. Шиньжянд газрын тос, байгалийн хий, нvvрс зэрэг нєєц элбэг байдаг. Хэдэн 10 жилийн олборололт ашиглалтын явцыг єнгєрvvлээд, єнєєдєр гэхэд эрчим хvчний аж ахуй нь Шиньжянгийн эдийн засгийн тулгуур аж ахуй болон хєгжсєн байна. Єнєє, Шиньжянгийнхан нєєц баялгийн давуу талаа эдийн засгийн давуу тал болгон єєрчилж, эдийн засаг нийгмийн хєгжлєє тvргэн ахиулж, Шиньжянгаа Хятадын эрчим хvчний чухал бааз болгохын тєлєє, олон зvйлийн дорвитой арга хэмжээнvvдийг авч хэрэгжvvлж байна.
Шиньжянгийн Уйгарын Єєртєє Засах Районы Засгийн газрын дарга Исмайл Теливарди сурвалжлагчид ярилцлага єгєхдєє, газрын тос, байгалийн хийгээр гол болгосон эрчим хvчний аж ахуй нь Шиньжянгийн эдийн засгийн хєгжлийг ахиулж байна гэжээ.
"Газрын тос, байгалийн хийг нээн олборлож ашиглах явдал нь Шиньжянийн эдийн засгийн тvргэн хєгжлийг ахиулж байна. Манай аж vйлдвэрийн нэмэгдэл єртгийн дотор, газрын тос, байгалийн хий 60%-ийг эзэлж байгаа юм. Єнєєгийн байдлаар, Шиньжянгийн санхvvгийн орлогын зонхилох нь газрын тос, байгалийн хий болон нvvрсний аж ахуйгаас ирэлтэй юм" гэж тэр тэмдэглэжээ.
Эрчим хvчний аж ахуйн хєгжил нь Шиньжянгийн эдийн засгийн хєгжлийн явц дахь эрчим хvч болон газрын тосны химийн бvтээгдэхvvний хэрэгцээ шаардлагыг хангасан тєдийгvй бас ажлын байраар хангах, орон нутгийн механик, барилга зэрэг салбарын хєгжлийн талаар ч нааштай ахиулах vvрэг гvйцэтгэсэн юм.
Yvнээс гадна, эрчим хvч нээн олборлож байгаа явдал нь бас Шиньжянгийн хотжилтийн ахицыг ихээр тvргэтгэж байна. Крамаи хотын орлогч дарга Жао Y сурвалжлагчид танилцуулж хэлэхдээ, манай хотын 300 мянга гаруй хvн амын дотор, зонхилох нь газрын тостой холбоотой ажил тєрєл эрхэлж байгаа юм. Газрын тосны аж vйлдвэр нь хотын бvхий л хєгжлийг ахиулсан юм гэжээ.
"Крамаи хотын эдийн засаг нь газрын тос, газрын тосны хими болон тvvний урсгал vйлдвэр аж ахуйн нэгжээр гол болгож байгаа юм. 2004 онд манай хотын дотоодын vйлдвэрлэлийн нийт хэмжээ нь 29 тэрбум 600 сая юаньд хvрч, тvvний дотор, газрын тос, газрын тосны хими болон тvvний урсгал vйлдвэр аж ахуйн нэгжийн нэмэгдэл єртгийн хэмжээ нь 85% гаруйг эзэлсэн байна" гэж тэр тэмдэглэжээ.
Хятадын Газрын Тосны Компанийн Дv Шань-зы салбар компанийн ерєнхий захирлын албын дарга Бай Жи-чэнь хэлэхдээ, Єнгєрсєнд хог хаягдлыг цэвэрлэх хvчин чадал их биш болохоор, vйлдвэр аж ахуйн нэгж тос боловсруулах явцдаа гаргасан хаядал хий болон бохир ус нь орчин ахуйд хохирол учруулж байсан. Гэвч одоо байгаль орчны хамгаалалтын талаарх оруулалтаа нэмэгдvvлж техникийн талаар шинийг vvдснээс эдгээр асуудлуудыг бvр зохицуулсан байна гэлээ.
"Манай vйлдвэр аж ахуйн нэгж vйлдвэрлэлийн явцад гаргасан бохир усаа ариутгаж цэвэрлэсний дараа бvр хєдєє аж ахуйн усжуулалтад хэрэглэж болох тvвшинд хvрч байгаа тул, тvvнээр ургамал тарималыг услахад ашиглаж болно. Бид одоо зуны улиралд гаргасан бохир усаа цэвэршvvлээд, vйлдвэрийн районы євс модыг услахад хэрэглэж, vндсэндээ гадагш урсгадаггvй юм. Yvнээс гадна бас манаас 30 километр ойрхон байдаг говьд нэг усан сан гаргасан юм. Євєлдєє бид усаа тэр рvv урсгаж, тэнд загас, нугас тэжээж vржvvлж байна" гэж тэр хэлсэн байна.
Шиньжянгийн Уйгарын Єєртєє Засах Районы Засгийн газар нь єнєє газрын тос, байгалийн хий зэрэг нєєц баялгийн давуу талаа нээн ашиглах ахицаа тvргэтгэж байна. 2010 он гэхэд Шиньжянгийн тvvхий газрын тосны vйлдвэрлэлийн хэмжээ нь 30 сая тоннд хvрч, байгалийн хийн vйлдвэрлэлийн хэмжээ нь 18 тэрбум ам метрт хvрэх тєлєвтэй байна. Тэр vе гэхэд Шиньжян нь Хятадын эрчим хvчний гол баазуудын нэг нь болж, эрчим хvчний аж ахуйн эдийн засаг, нийгмийн хєгжлийг ахиулах vvрэг нь явах тусмаа тодорхой болох юм. /О.Дарамбазар орчуулж, Пэрлэймаа хянав/
|