• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-18 18:03:50    
Ирмvvн хєгжиж байгаа Шэнь Жэнь хотын орчин vеийн шинэ техникийн аж vйлдвэрийн район

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улс орчин vеийн шинэ техникийн аж vйлдвэрээ дорвитой хєгжvvлхийн тєлєє гадаадын тэргvvний туршлагыг хvлээн авч улсын хэмжээний дээд шинэ техникийн аж vйлдвэрийн 50 гаруй районыг удаа дараа байгуулсан байна.

     Шэнь Жэний орчин vеийн шинэ техникийн аж vйлдвэрийн район нь Хятадын ємнєд нутгийн Гvан дvн мужийн Шэн Жэнь хотод байдаг, тvvний талбай нь 11 хавтгай дєрвєлжин км байгаа бєгєєд одоо энд нийт 1000 гаруй аж ахуйн нэгж байна. Шэнь жэний орчин vеийн шинэ техникийн районы удирдах комиссын хариуцлагатай хvн ноён Линь бє танилцуулж хэлэхдээ:

     Биеэ даан шинийг бvтээхийг баримталж, дэлхийн тэргvvний дээд шинжлэх ухаан техникийн район байгуулах нь бидний зорилго юм. Иймээс манай район нь шинийг бvтээх таатай орчинтой байж, аж ахуйн нэгж болон бусад байгууллагуудад шинийг бvтээх хvч чадал сэлбэн, бие даасан оюуны ємчийн эрх бvхий vлэмж олон бvтээгдэхvvн vйлдвэрлэж байж ажлаа єрнvvлэх хэрэгтэй юм гэжээ.

     Шэнь жэний Тянь хэ эм бэлдмэлийн ажил тєрєл бол хамгийн эрт биологийн нэвчvvлэх аппарат хэргэлсэн аж ахуйн нэгж юм, тус аж ахуйн нэгжийн ерєнхий захирал ноён Ли Жяхэ хэлэхдээ:

     Манай нэвчvvлэх аппаратын туршилтын гэр байшин, туслах тоног тєхєєрємж бvрэн гvйцэд байгаа болохоор манай аж ахуйн нэгжийн бишгvй олон vндсэн ажлыг бид єєрєє очиж хийх шаардлагагvй юм, энэ бvх ажлыг нэвчvvлэх аппарат гvйцэтгэчихдэг. Иймээс нэвчvvлэх аппарат бол манай аж ахуйн нэгжийн хєгжилд тун ашигтай тоног тєхєєрємж юм, энэ нь биднийг нэгдvгээр шатнаас биш, харин гурав, дєрєвдvгээр шатнаас эхэлж хєгжvvлж байгаа юм гэжээ.

     Тянь хэ эм бэлдмэлийн аж vйлдвэр нь нэвчvvлэх аппаратын туслалцаатайгаар, ємєн vvгийн эс тархахыг зогсоож чаддаг эм бэлдмэлийг амжилттай судлан vйлдсэн бєгєєд одоо клиникийн туршилтын 2-р шатанд ороод байгаа юм байна.

     Шэнь жэний орчин vеийн шинэ техникийн районы био нэвчvvлэх аппаратын хязгаардмал компанийн зєвлєлийн дарга хатагтай Чиv шюань хэлэхдээ:

     Нэвчvvлэх аппаратыг ашиглаж байгаа талаас аваад хэлбэл, зангилаа нь аж ахуйн нэгжийн шинийг бvтээх саад бэрхшээлийг багасгах явдал болно, засгийн газраас маш олон талаар таатай орчин хангаж байгаа болохоор бидэнд санаа зовох зvйлгvй болсон. Жишээлбэл, хєрєнгє мєнгє дутагдвал засгийн газраас тэтгэмжийн мєнгє олгож, эрдэм чадвартай хvн дутагдвал, бидэнд vнэ тєлбєргvйгээр чадвартан илгээн тусалдаг байна, vvнээс гадна бас хєрєнгє нийлvvлэх таатай орчин бий болгож, аж ахуйн нэгжид эрсдэлийн хєрєнгє оруулалтын компанитай уулзуулах аз тохиол олгодог байна гэжээ.

     Шэнь жэний орчин vеийн шинэ техникийн районд таатай орчин бий болж байгаа болохоор энэ шимт хєрсєн дээр шинийг бvтээхээр хєдєлгєх хvч болгосон орчин vеийн шинэ техникийн аж ахуйн нэгжvvд тасраагvй бий болж, тvргэн хєгжиж байна. Шэнь жэний орчин vеийн шинэ техникийн районд мэндэлсэн Хуа вэй техникийн хязгаардмал компани бол эдгээр аж ахуйн нэгжvvдийн дотроо хамгийн ил тод амжилттай ажиллаж байгаа бусдаа тєлєєлж чадахуйц нэг нь болно. 7 жилийн хєгжлийн явцад, Хуа вэй компани нь манай гарагийн холбооны ажил vйлс дэх удирдах байр суурь бvхий хангамжийн аж ахуйн нэгж болсон байна. Энэ оны эхний хагаст тус аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого нь 33 тэрбум юаньд хvрч, ноднингийн мєн vеийнхээс 85%-аар нэмэгдсэн байна. Yvний дотор хилийн чанадад борлуулсан орлого нь нийт борлуулалтын хэмжээний 60 хувиас давж байна. Хуа вэй техникийн хязгаардмал компанийн ерєнхий захирлын орлогч ноён Хv Хунвэй тус компани шинийг vvдэн бvтээхэд тvшиглэн хєгжиж байдаг тухай хэлэхдээ:

     Ноднин жил манай жилийн орлого 43 тэрбум юаньд хvрч, судлан хєгжvvлэх салбарт 4 тэрбум шахам хєрєнгє оруулсан нь нийт орлогынхоо 9% хувь илvvг эзэлж байна. Манай техникийн хир хэмжээ нь vндсэндээ гадаадын тэргvvний тvвшинтэй тэнцvv алхамаар хєгжиж байна. Энэ бол манай аж ауйн нэгжийн хєгжлийг ахиулах гол єрсєлдєх хvчин болж байгаа юм гэжээ.

     Одоо, Хуа вэй компани нь Америк, Энэтхэг, Швед болон Орос зэрэг улс орнуудад судлан хєгжvvлэх тєв байгуулж, бас Хятад улсынхаа Бээжин, Шанхай зэрэг том том хотуудад судлан хєгжvvлэх байгууллага ажиллуулж байна. /Л.Буянтогтох орчуулав/