Хятад улс энэ 10-р сарын 1-ээс Америкийн нийслэл Вашингтон районд 1 сарын хугацаатай Хятадын соёлын наадам зохион явуулж байгаа юм. Хятадын урлагийн хамтлагууд vvнд оролцохын тєлєє идэвхтэй бэлтгэсэн байна.
Одоо та бvхний сонсч байгаа бол Хятадын балет бvжгийн vндэсний чуулгын тоглосон "Том улаан дэнлvvг єндєрт єлгєнє" гэдэг бvжгэн жvжгийн бичлэг болно.
Хятадын балет бvжгийн vндэсний чуулга 1945 онд байгуулагдсан юм. Олон жилийн турш тус чуулгынхан 20 гаруй улс орон газар нутгаар айлчлан тоглож, уран сайхан тоглолтоороо олон улсын ажил нэгтэн нарын хvндэтгэл сайшаалыг хvлээж маш их амжилтад хvрсэн юм.
Тэд нар сонгодог балет бvжгийн хэв намбыг хадгалахын зэрэгцээ бас Хятад орноор сэдэвлэсэн орчин vеийн олон сайхан балет бvжгэн жvжиг бvтээсэн байна. "Том улаан дэнлvvг єндєрт єлгєнє" гэдэг бvжгэн жvжиг бол даруй тэдгээрийн нэг нь болох юм. Тvvнд єнгєрєгч зууны 20-оод оны vеийн Хятадын фиодалын нэг том айлын эзэн болон тvvний 3 эхнэр, эхнэрvvд болон тэдний нууц амрагууд хоорондын хайр хорслын vлгэрийг бичсэн байна. Тус жvжигт Хятадын бээжин ший болон балет бvжгийг урганигаар уялдуулсан бєгєєд бvжигтээ орчин vеийн бvжгийн агуулгыг уусган шингээж, бvжгийн гоо сайхан болон хувцас гоёлолдоо Хятадын онцлогийг товойлгож, зоригтойгоор шинийг нээж тус жvжгийг маш их орнын онцлогтой болгосон байна.
Хятадын балет бvжгийн vндэсний чуулгын дарга хатагтай Жао рv хэн сурвалжлагчид хэлэхдээ, энэ бол манай чуулгын Америкт хийж байгаа 3 дахь айлчлал болно. Ємнє 2 удаа нь бvр аралжааны шугмаар айлчилж ирсэн. Харин соёлын элчийн хувиар соёлын наадамд анх удаагаа оролцож байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, балет бvжгийн урлаг бол єрнийн сонгодог урлаг юм. Yvнийг Хятадад vндэс хатгаж, намаа дэлгэрсэний дараа чухам ямар шуу болсныг єрнийнхэн их сонирхож байгаа учраас бидний 1986 онд Америкт ирснийг бодвол энэ удаа би Хятадын шинэ хvмvvс, шинэ тvвшин єєрєєр хэлбэл орчин vеийн дvр тєрхийг авч ирсэн юм гэжээ.
Тэрээр танилцуулж хэлэхдээ, тус наадамд оролцож байгаа манай 2 концертыг маш нухацтай бэтгэсэн болохоор хvрсэн газар болгондоо Америкийн vзэгчдийн халуун таашаалыг хvлээж байна гэжээ.
Энэ удаагийн Хятадын соёлын наадмыг Хятадын Соёлын Яам болон Америкийн Кеннедигийн тоглох урлагийн тєв хамтран зохион явуулж байгаа юм. Энэ нь Америкийн тvvхэн дэх Хятадын хамгийн их цар хэмжээтэй соёлын арга хэмжээ болох аж. Тус арга хэмжээгээр 24 концертыг 43 удаа тоглох бєгєєд бас харааны урлагийн 8 vзэсгэлэн ажлуулж байна.
Одоо та бvхний сонсч байгаа бол улаан залаа гэдэг цохиур хєгжмийн хамтлагийн тоглосон "Луу дvvлэн барс тоглоно" гэдэг жvжгийн бичлэг болно. Yvнд хvч доривтой хэнгэргэний дуунд ид хvч, хайр сэтгэлгээ болон нэмvvн зєєлєн, ариун тунгалаг єсєд єєр хоёр зvйлийн хэв намбыг хамруулжээ. Тус хамтлаг нь єсвєрийн охидоор бvрэлдсэн боловч тэдний хэнгэргэний хєгжим нь маш их хєгжєєх татах хvчинтэй юм. 2004 онд тэд нар Шиднийн дуурийн театрт тоглосонд хэвлэлийнхэн тэд нарыг Хятадынхны зориг сvлдийг харуулж, хятад соёлын гvн єргєнийг харуулж чадлаа гэж магтсан юм.
Энэ удаа Америк орж тус соёлын наадамд оролцож байгаа урлагийн тєлєєлєгчдийн тэргvvн Жєv ли хэлэхдээ, Кеннедийн урлагийн тєв нь урлагийг дээд тvвшинд шаарддаг болохоор сvvлийн хоёр сард бид маш их хvч гаргаж тоглолт болгоныг хамаг дээд тvвшинд бэлтгэх тасгал хийсэн юм гэжээ.
Yvнд Бээжингийн хамтлагаас гадна бас Шаань ши, Євєр Монгол, Гуан дvн, Юнь нань зэрэг муж, хот, єєртєє засах район болон Сян ган, Тайваний урлагийн хамтлаг, уран бvтээлчид тус наадамд оролцож байна. Yvнд оролцож байгаа Євєр Монголын Єєртєє Засах Районы Монгол Залуучуудын найрал дууны хамтлагийн дарга Єлзийд хэлэхдээ, бид тус наадамд сайтар бэлтгэхийн тєлєє сvvлийн vе бусад тоглолтууд хийгээгvй гэжээ.
|