• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-19 18:52:12    
Хятадын ший жүжгийн шилдэг найруулагч Жан Гуантянь

Хятадын Олон Улсын Радио

    "Соёл уралгийн алдарт хүн" нэвтрүүлэгийн шинэ дугаар та бүхэнтэй мэндчилэн золгож байна. Хятадын ший жүжгийн салбарт Жан Гуантянь гэдэг энэ жил 39 настай сайшаал шүүмжлэл зэрэг хүртэж явдаг нэгэн хүн байдаг юм. Жан Гуантяныг дэмждэг хүмүүс түүнийг Хятадын ший жүжгийн хушууч, шинчлэгч гэж үнэлж байхд түүнийг эсэргүүцдэг хүмүүс нь түүний уран бүтээлийн хэлбэр маяг нь уулгаасаа хэтэрсэн, цаашилбал зарим талаарэ Жан Гуантянь ший жүжиг мэдэхгүй гэж хэлдэг байна.

     20-р зууны наяад оны эхээр, Жан Гуантянь өөрийн төрсөн нутаг Шанхай хотод "нарны хань" нэртэй ардын дууны хамтлаг байгуулсан байна. Энэ бол Шанхай хотын хамгийн эрт байгуулагдсан орчин үеийн ардын дууны хамтлаг байсан юм. Энэ хугцаанд, Жан Гуантянь их хэмжээний дуу хөгжим зохиохын зэргээр концерт тоглолтод идэвхийтэй оролцож байжээ. 20-р зууны ерээд оны эхээр, Жан Гуантянь Бээжинд ирч пянз болон кино, ший жүжгийн үүдэн бүтээх ажилд гар бие оролцсон байна.

     Жан Гуантянь дуу хөгжим үүдэн бүтээх талаар хэдийгээр нэлээд амжилтад хүрсэн боловч, ший жүжгийн салбарт тэр мөн л шинэ хүн байсан болхоор нэгэн сэтэглээр үйлэс бүтээхийг зорисон байна. 2000 онд, Жан Гуантяний өөрөө сэдэж найруулсан "Че.Гуйвара" гэдэг жүжиг нь Бээжинд үзэгчидтэй золгосон байна. Энэ жүжигт Латын Америк тивийн хувисгалч Гуйварагийн үйл хэргээр сэдэвлэж, эрт эдүүгээ, улс орнуудын түүхэт хэрэг, түүхэт хүнээр материал болгон найруулж, шудраг ёс, хувисгалын хүчнийг магтан дуулсан байна. Тус жүжиг нь "интернационал дуу"-гаар өндөрлөж, хүний сэтэглийг догдлуулсан сүр далайцтай болсон байна. Иймэрхүү Жан Гуантяньд "туульсын жүжиг" хэмэгдсэн жүжгийн хэлбэр нь Хятадын жүжгийн тавчанд уул нь байгаагүй юм. агуулгийн талаар зоригтой хайлт хийснээр одоо болтол "Че –Гуйвара" жүжиг мөн л олны онцын анхаарлыг татсаар байна. Жан Гуантянь үүнээс эхлэн шинэ ший жүжгийн найруулагчийн хувиар үзэгчидэд танигдсан байна. үүнийхээ тухай Жан Гуантянь эргэн санаж хэлэхдээ:

    "Анх тоглох үед маш хүчир бэрхшээлтэй байсан. Бид театр түрээслээгүй, зөвхөн теаррийн өмнөгүүр өнгрөх хэсэг босог үзэгчидэд хандан, тэдэнд ташаагдаж, манай тоглолтыг сайн дураасаа мөнгө гаргаан үзэх болоосай гэж хүсэн найдаж байсан юм. Манай тоглолт хэрэв тэд нарын сэтгэлд хүрч чадвал тэд цааш манай өмнөөс хүмүүст зар сурталчилгаа хийж, "тэр тоглолтыг үзээрэй, үзэхгүй бол харамсах болно шүү " гэж хүмүүст хэлэх болно гэжээ.

     Жан Гуантянь хэлэхдээ, хүн нэг насандаа хүсэл тэмүүлэл болон итгэл бишэрлийнхээ төлөө уйгагүй хөөцөлдөх ёстой. хэрэв өдөр болгон орон сууц, машин тэрэг, мөнгө төгрөг зэргийг л хөөцөлдвөл тэр хүнийг зөвхөн амьдрахын төлөө л амьдрач байгаа гэж хэлж болно гэжээ. Жан Гуантянь үзэж байгаагаар, өнөөгийн нийгэмд их олон хүнд хүсэл тэмүүлэл, итгэл бишрэл дутагдаж байгаа юм байна. Тэрээр өөрийн бодож сансан зүйлээ ший жүжигдээ уусган хүмүүсийн ташаалыг хүлээсэн байна.

    "Че –Гуйвара" жүжгийн дараа, Жан Гуантянь бас "улаан одон гоо бүсгүй", "ноён Лү Шүнь", "богд хүн Күн Зь", " салхны вант улс" зэрэг маш өвөрмөц онцлогтой уран бүтээл найруулж тайзанд тависан байна. эдгээр бүтээл нь бүр жүжгийн илтгэх арга болон дүрийг омтгойлож, жүжгийн дүрийг дөгөмхөнөөр зөв буруу хоёр талд хувааж, буруушаан шүүмжлэлийн хурц тод шинж чанартай байдаг. Тухайлбал "богд хүн Күн Зь" гэдэг жүжгэнд, будитай амьдарлын олон зүйлийн тэмдэг дохиог ашиглан, хүний дүр төрхийг маш будаляантай болгосон байна. жүжигэнд гардаг Күн Зь нь заримдаа Күнзийн сургаалыг үүдэгч байж, заримдаа Күнзийн бүх сургаалын үзэл суртал болж, заримдаа зөвхөн нэг тэмдэг төдий болдог байна. тайзан дээр, хэдэн жүжигчин тасралтгүй буруушаан шүүмжлэх яриа хийж, хэсэгтээ үнэн юм яриж, хэсэгтээ худал дэмэй цалчидаг. Энэ жүжиг нь хүмүүсийн уламжлалт концепцийн дараамын жүжгийн хэв маягийг эвдэж, маш олон шинэ сэвүүн агуулагтай болсон байна. үүний тухай Жан Гуантянь хэлэхдээ:

    "Би өөрийн биеээ зах зээлийн найруулагчийн нөхцөл байдалд оршиж байна гэж боддог. би бусад хүнтэй хамтран ажиллахдаа зөвхөн хөлс мөнгөний төлөө л ажиллах маш цэвэр харилцаатай байдаг. Зарим хүн энэ бол ажил, тэр бол уран бүтээл, ажил болон уран бүтээл бол адилгүй гэж яридаг. Би өнгөрсөн жил энэ харилцааг тонгруулсан юм. Миний үзэж байгаагаар ажил бол нэг зүйлийн хянуур явдал мөн, уран бүтээл бол байсан, байсангүй ч бүр болох явдал мөн. Ажилаа сайн хийх хэрэгтэй, хүн цаймайг хэрэглэвэл, уран бүтээлээ сайн хийж, суургуульж давтах ёстой жүжгээ суургуулин давтаж, үзэгчидийн ташаалыг хүлэвэл сая дараачин жүжгийг мөн чамаар хийлгэх болно. өөрөө үүнээр хоол идэж, эргэн тойрны мүмүүс ч үүнд л найдаж байгаа болхоор хөгжил бол цорын ганц зам юм" гэжээ. /Нэвтрүүлэг бэлтгээж хөтөлсөн нь Хүчит/