• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-19 18:58:38    
13-р зууны үеийн шинжлэх ухааны том эрдэмтэн—Хасан хан
(?-1304 он)

Хятадын Олон Улсын Радио

     Хасан хан бол 13-р зууы сүүлчийн үеийн Мурайг (одоогийн Ираны умард хэсэг) ноёлон сууж байжээ. Тэр бол Ил хант улсыг үндэслэн байгуулсан Хулгугийн жич юм. 1295 онд тэрээр хан ширээ залгамжилж, 1304 оны 5-р сард Райд таалал төгөсчээ.

     Хасан ханы гол үйл хэрэг нь хэдийгээр улс төр, цэргийн ажиллагаа байсан боловч, шинжлэх ухааны олон төрлийн эрдэм мэдлэгт маш их сонирхолтой байжээ. Түүхэн сурвалж бичигт тэмдэглэснээр, Хасан хан эм найрлагын эрдэм ухаанд нэвтэрч, амьтан судлал болон ургамал судлал, уул уурхайн шинжилгээ, одон орон судлал, химийн ухааны талын ерөнхий мэдлэг сайтай байсан бөгөөд Араб хэл, Перес хэл, Санскрит хэл, Хятад хэл, Түвд хэл зэргийг ч төсөөлдөг байсан аж.

     Тухайн үед түүний тэргэд үйлчилж байсан эмч нарын судалж байсан эмын ургамалын зонхилохыг нь зөвхөн Хятад, Энэтхэг, Туркстанд л байдаг онцгой ургамал гэж хүмүүс үзэж байсан бол, Хасан хан харин тухайн орон нутагт тийм ургамал байхгүй учиргүй, бодитой шинжилгээ судалгаа хийх ёстой гэж үзсэн байлаа. Ингээд Хасан хан Туркстан болон Арабын ургамал судлаач хэсэг нэрт эрдэмтэн нарыг залж авчран, ан агнахаар мордохдоо тэднийг дагуулан ууланд гарч, олон зүйлийн ургамал түүлгэж цуглуулжээ. Тэр удаа Хасан хан амьтаны болон ургамалын ухаан, эм найралгын ухааны тухай олон мэдлэг сурсан байв. Ялангуяа тухайн орон нутагт байхгүй гэж үзэж байсан их олон зүйлийн эмийн материалыг илрүүлснээр, тухайн орон нутгийн эмын материалын төрөл зүйлийг ихээр нэмэгдүүлсэн юм. Энэ бол Хасан ханы амьтан судлал, ургамал судлал болон эм найрлагын ухааны хөгжилд оруулсан чухал хувь нэмэр болно.

     Хасан хан аж үйлдвэрийн олон зүйлийн техникийг ч сонирхон судалж байжээ. Механикийн аргаар зураг зурах, төмрийн дарханы ажил хийх, төрлөг хайлуулах, цутгах, мужааны ажил хийх, уран зураг зурах зэрэгт нэвтэрсэн бөгөөд зарим үйлдвэрлэлд биечлэн оролцож байсан байжээ. Түүний хийж бүтээсэн сав эдлэл нь ажилчны хийснээс ч сайн байсан гэдэг.

     Төмөрлөг хайлуулж цутгах болон хээрийн цуглуулгын ажиллагаа нь Хасан ханы уул уурхайн талаарх мэдлэгийг нь улам тэлж өргөжүүлсэн юм. Тэрээр уул уурхайн ашигт малтмалын төрөл зүйлийг сайн ялган таньдаг төдийгүй бас уул уурхайн эрдэс баялгийг олборлох, төмөрлөг хайлуулах арга техникт мэргэшсэн байжээ.

     Эмийн ургамал судлал, уул уурхайн ухааны судалгаа шинжилгээ хийх ба төмөрлөг хайлуулж цутгах зэрэг хэрэгцээ шаардлагын үүднээс, Хасан хан бас химийн ухааныг судалсан байна. тухайн үед химийн ухааны хөгжлийн түвшин нь зөвхөн мөнхрөх рид шидтэй эм үйлдэх, алт боловсруулах зэрэг хэрэглээний шатанд байжээ. Хасан хан тэрхүү нууцлаг үзэл ойлголтоос давж, химийн судалгааны зорилго нь алт мөнгөн эд эдлэл үйлдэхэд биш харин холимог зүйл үйлдэх олон арга технологийг эзэмших явдал болно гэж үзсэн байна. Энэхүү үзэлт нь тухайн үеийн нөхцөл байдалд авч хэлбэл нэлээд дэвшсэн зүйл байсан юм.

     Хасан хан одон орон судлалд нэвтэрхий тул, одон орны байрлал болон түүний тодрох цаг хугацааг сайн мэддэг байжээ. Үүнээс гадна, тэр бас одон орон судлалын оргилд тусгайлан хүрч танилцсан байлаа. Хожим нь бас Тифрис хотын ойролцоо газарт одон орон судлалын бөмгөр оройтой нэг байшинг шинээр байгуулжээ. Уг барилгын зураг төсөл болон одон орон судлалын оргилын тавцангийн доторхи багаж хэрэгслийг бүр Хасан хан өөрөө хийж бүтээсэн байна. Одон орон судлалын оргилын бөмгөр оройтой тэр байшин нь орчин үеийн одон орон судлалын шаардлагад бүрэн нийцсэн байдаг. Хасан ханы зохиож бүтээсэн одон орон судлалын багаж хэрэсэл нь тухайн үед одон орон судлаагчдын өндөр үнэлгээг хүлээсэн байжээ.

     Хасан хан урьдын хүмүүсийн судалгааны ололт амжилтаас суралцаж, онол практикийг уялдуулах, бүтээлчээр ажиллахад онцлон анхаарч байсан болохоор, шинжлэх ухааны талаар ийм их ололт амжилтанд хүрч чадсан юм. Хасан хан нь монгол үндэстний түүхэн дээр гэсэнгүй, эрин үеийн дэлхий дээр ч түүнтэй мөр зэрэгцэх шинжлэх ухааны эрдэмтэн тун цөөн байдаг билээ. Монгол үндэстний дотроос эрт дээр үед иймэрхүү агуу эрдэмтэн төрж гарсан явдал бол бид бүхний бахаран дээдлэх том үйл хэрэг юм. /О.Дарамбазар орчуулав/