• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-19 19:01:12    
Бээжмнгийн бролвсролын байдал Үндсэн боловсрол \нэг\

Хятадын Олон Улсын Радио

     Бээжин 1993 оноос 9 жилийн заавал сургах түрмийг түгэмэлжүүлсэн байна. 2000-2001 оны байдлаар Бээжингийн ерөнхий боловсролын дунд сургууль 760, бага сургууль 2169 байж, бага дунд сургуулийн сурагч нийт 1сая 434 мянга 400 гаруй байна. Бээжин үндсэн боловсролд "орон нутаг хариуцах, шат дараалан удирдах " түрэм хэрэгжүүлж, дүүрэг сяний засгийн газрын үндсэн боловсролыг удирдах хариуцлагыг тасралтгүй эрчимжүүлж, шат бүрийн засгийн газрын сургууль эрхлэх, ард иргэдийн боловсролд хөрөнгө оруулах идвэхжилийг дайчилж байна.

     Бээжин хотын үндсэн боловсролын тогтолцоо бага сургууль зургаан жил, анх зэргийн дунд сургууль гурван жил, өндөр зэргийн дунд сургууль гурван жил сурдаг. Хэсэг сургууль боловсролын тогтолцооны өөрчлөлтийн туршилт хийсэн байна. 1999 онд Янь шань районыхан есөн жилийн түрэм, бага сургуульд таван жил, дунд сургуульд дөрвөн жил сурах түрэм туршин хэрэгжүүлсэн байна.үүнээс гадна, Бээжин хотын бусад дүүрэг сяний 20 сургуульд есөн жилийн боловсролын түрэм хэрэгжүүлж, нэг бүлэг бага дунд сургуульд хичээл сургалт удирдлагыг уялдуулах тогтолцооны өөрчлөлтийн туршилт хийсэн байна. Сүүлийн жилүүдэд Бээжин хотын бага дунд сургууль сурагч элсэх түрэм болон үнэлгээний түрэмд өөрчлөлт хийхийг идэвхтэй ахиулж ирлээ. Бага сургууль төгсөгчдийг шалгалтаас хэлтрүүлэн дунд сургуульд элсэж байна.

     Бага сургуулийн сурагчидад ерөнхий байдлын чанарын үнэлгээ хийх өөрчлөлт хийсэн байна.Олон дүүрэг сянь дунд сургуулийн шалгалт, сурагч элсэх аргад өөрчлөлт хийх туршилтын цэг ажиллуулж, дунд сургууль төгсөгчид бүх Бээжин хотын нэгдэлтэй шалгалтад оролцож байсныг дүүргийн нэгдэлтэй шалгалт болгон өөрчилж, дүүргийн боловсролын засаг захиргааны салбарт боловсролын өөрчлөлт хийх нэн их бие даасан эрх олгосон байна.
Бээжин хот үндсэн боловсролд улс орны боловсролын чиг шугамыг нухцтай хэрэгжүүлж, нийт үндэстний боловсролыг дээшлүүлэх, хүсэл тэмүүлэлтэй, ёс моральтай, соёл сахилга баттай залгамжлагч, иргэн бэлтгэн хүмүүжүүлэхийн төлөө боловсролын чанарыг дээшлүүлэн, сурагчдийн ёс суртахуун, оюун ухааны, биеийн тамир, гоо сайхан зэрэг бүх талын хүмүүжилийг чухалчилж байна.

     Бээжин хотын бага сургуулийн хичээлд заавал сурах болон үй ажиллагааны хичээл гэж хуваадаг. Заавал сурах хичээлд хэл бичиг, тоо, гадаад хэл, нийгэм байгалийн ухааны мэдлэг, биеийн тамир, зураг, хөгжим зэрэг бий. Үйл ажиллагааны хичээлд биеийн тамирын дасгал боловсрол, ангийн хөдөлгөөн, сонирхоын ажиллагаа зэрэг байдаг. Бага сургуулийн долоо хоногийн хичээллэх цаг гучин цаг орчим юм. Дунд сургуулийн завал сурах хичээлд улс төр, хэл бичиг, тоо гадаад хэл, физик, хим, боилоги, түүх, газар зүй, хөгжим, зураг, биеийн тамир,хөдөлмөр зэрэг байдаг. Үйл ажиллагааны хичээлд биеийн тамирын дасгал боловсрол, ангийн хөдөлгөөн, сонирхолын хичээл, нийгэмийн практик ажиллагаанд оролцох зэрэг байдаг.Сүүлийн жилээс анх зэргийн болон өндөр зэргийн дунд сургуульднийдэмд нь компютерын болон сүлжээний хичээл орох болж, дунд сургуулийн долоо хоногийн хичээллэх цаг 32-34 цаг юм.