Бүх Хятадын биеийн тамир спортын 10-р наадам 10-р сарын 12-д Жян сү мужийн Наньжин хотоо баяр ёслолын байдалтай боллоо. Энэ удаагийн биеийн тамир спортын наадам нь Хятадын биеийн тамир спортын түвшинг шалган үзэх бөгөөд Бээжингийн Олимпийн наадамд хийж байгаа нэг удаагийн сорилт болно.
2004 онд Афины Олимпид Хятадын тамичид 32 алтан медаль авч, алт авсан тоогоороо хоёрдугаар байранд шалгарсан юм. Өнөө Хятадын тамирчид 3 жилийн дараа болох Бээжингийн Олимпид сайхан амжилт үзүүлэхийн төлөө идэвхтэй бэлтгэж байна. Энэ удаагийн наадам нь тэдний амжилтаа шалгах сайхан дохиол болох нь гарцаагүй. Хятадын биеийн тамр спортын үндэсний ерөнхий газрын орлогч дарга Шяо Тянь хэлэхдээ, энэ удаагийн наадмын төрөл, тэмцээний тохируулалтын талаар Бээжингийн олимпийн наадмын бэлтгэлийн шаардлагын дагуу тохируулсан юм. Тэрээр хэлэхдээ:
Удаа бүрийн бүх Хятадын биеийн тамир спортын наадам бол Хятадын хамгийн том хэмжээний тоглолт болно. Энэ удаагийн наадам нь 2008 оны Бээжингийн Олимпийн наадмын хамгийн чухал сорилт болох нь дамжиггүй. Гаргасан спортын төрөл, тэмцээний тохируулалтын талаар Бээжингийн олимпид тамирчдаа бэлтгэхийг бодож үзсэн юм гэжээ.
Энэ удаагийн спортын их наадамд Хятадын зонхилох шилдэг тамирчин оролцов.
Бүх Хятадын биеийн тамир спортын 10-р наадам эхлэхээс өмнө Бээжиийн Олимпийн хэсэг ажилтад Наньжин хотноо хүрж, дадлага хийгчийн хувиар 10-р наадмын зохион байгуулах хорооны ажилд оролцсон байна. Тус наадмын зохион байгуулах хорооны бэлтгэл дор телевизын дамжуулга, холбооны төхөөрөмж, хүлээн авч үйлчлэх ажил зэрэг талаар бүр Олимпийн стандартаар ажилласан байна. Тус удаагийн наадмын зохион байгуулах хорооны орлогч нарийн бичгийн дарга Ү-Жинчү хэлэхдээ:
Уралдаан тэмцээнээс гадна, бид бас бэлтгэл талаас ч нарийн бэлтгэсэн. Эдгээр нь бүр Олимпид бэлтгэж байгаа юм. Бид эх баялгийг нээн хөгжүүлэх, хамтын ажиллагааны түнш, холбоо зэрэг талуудаар бүр Олимпийн стандартаар сорилт хийсэн. Бээжингийн олимпийн наадамд хэрэгжүүлэх арга хэмжээг энэ удаагийн наадмаар бүр нэг удаа сорьж үзнэ гэжээ.
Бүх Хятадын биеийн тамир спортын 10-р наадмын хэвлэлийн төвөөс олон төрлийн сүлжээнд холбогдохыг хангаснаар сэтгүүлч нар эх бичиг, бичлэг, зураг явуулахад төхөм болжээ. Тус наадмын зохион байгуулах хорооны хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Ван Хүйшэн танилцуулж хэлэхдээ:
2008 оны Бээжингийн олимпийн наадмын хугацаанд тамирчид гар утсаараа бээжингээс төрөл бүрийн үйлчилгээний мэдээлэл авч болно.Энэ удаагийн наадмаар иймэрхүү үйлчилгээрээ үйлчилснээр, тамирчид сэтгүүлчдэд маш төхөм болсон байна гэжээ.
Үүнээ гадна тус наадмын хугацаанд Хятадын Олимпийн хорооны сэргээштэй тэмцэх хорооноос сэргээшид шалгалт хийх 80 гаруй ажилтан томилж, энэ удаагий наадмын сэргээшид шалгалт хийх техникийн ажлыг хариуцуулна. Эндгээр мэргэжилтэд 2008 оны Бээжингийн олимпийн наадамд сэргээшийн шалгалт хийх ажлын гол хүчин болох болно.
|