Сүүлийн үе Бээжингийн хэдэн эмнэлгийн хамтран зохион явуулсан эх нялхасын эрүүл мэндийн зөвлөлгөө өгөх арга хэмжээний газар дээр сурвалжлагч Бээжин хотын гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид ажилладаг Жан овогтой хүүхэн мэргэжилтэнээс гэрлэхээсээ өмнөх эрүүл мэндийн үзлэг хийлгэх тухай зөвлөлгөө авч байгаатай тааралдсан байна.
Тэрээр сурвалжлагчид хэлэхдээ, гэрлэхээсээ өмнө эрүүл мэндийн үзлэг хийлгэх явдал бол гэрлэж байгаа эрэгтэй эмэгтэй хоёр талын эрхбиш хариуцлагатай хандах чухал асуудал юм. Нөхрийнхөө талаас хэлсэн ч тэр, өөрийнхөө талаас хэлсэн ч тэр бид заавал ийм үзлэг хийлгэх нь зүйтэй юм гэжээ.
Хятад улс 20-р зууны 80-аад оноос эхлээд гэрлэхээсээ өмнөх эрүүл мэндийн үзлэг хийлгэх дүрэм хэрэгжүүлж, орон нутгийнхан ч ийм тусгай байгууллага байгуулсан байна. Гэрлэхээс өмнө эрүүл мэндийн үзлэг хийх тухай Бээжингийн Ань Жэнь эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн тасгын их эмч хатагтай Жан Жюнь танилцуулж хэлэхдээ:
Гэрлэхээс өмнөхийн эрүү мэндийн үзлэг хийлгэх нь тийм ч түвэгтэй явдал биш, онцгой бэлтгэл хийх шаардлага байхгүй, гол нь гэр бүл байгуулж байгаа залуу хосод амьдралын талаар зөвлөлгөө өгөх, дахивал зарим халдварт өвчин, удамшлын өвчнийг шалгах зэрэг агуулга багтаж байна гэжээ.
Эмч нар шинжилгээний дүнгийн дагуу, "Гэрлэхээс өмнөхийн эрүүл мэндийн шалгалтын гэрчилгээ" өгдэг. Зонхилох олонх хүмүүсийн "Гэрлэхээс өмнөх эрүүл мэндийн үзлэгийн гэрчилгээ" дээр "Анагаах ухааны талаас үзвэл, гэрлэхэд нөлөөлөх зүйл илрээгүй" гэж бичсэн байдаг. Гэвч бас 8%-10%-ийн хүмүүс гэрлэхэд нөлөөтэй өвчин эмгэгтэй байдагыг шалгалтаар илрүүлсэн байдаг. Эдгээр хүмүүст "Гэрлэхийг түр хойшлуулах ", "Гэрлэх нь ашиггүй", " хүүхэд төрүүлэхэд ашиггүй" гэх зэрэг зөвлөлгөө өгдөг бөгөөд үзлэг хийлэгсэн хүмүүст, өвчнөөс сэрхийлэх, эмчлэх аргын тухай зөвлөлгөө өгдөг байна. Иймээс гэрлэхээс өмнө эрүүл мэндийн үзлэг хийлгэх нь тун чухал ач холбогдолтой юм. Энэ нь эх нялхасын эрүүл мэнд болон гэр бүлийн аз жаргалд холбогдох төдийгүй нэн чухал нь ард иргэдийн боловсрол, улс орны хөнжил ирээдүйтэй шууд холбоотой юм.
Хятадын өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх төвийн эх нялхасын эрүүл мэндийн мэргэжилтэн хатагтай Су Хуйчин хэлэхдээ:
Гэрлэхээс өмнөх эрүүл мэндийн үзлэгийг хүмүүсийн сайн дурын дагуу хийлгэх болсоноос хойш, энэ талын үзлэг шалгалт хийлгэх хүн аяндаа цөөрсөн байна. Ерөнхийд нь хэлбэл, хотын хүмүүсийн гэрэлхээс өмнө эрүүл мэндийн үзлэг хийлгэх нь хөдөө тосгоны хүмүүсээс олон байна. Хөдөө тосгон зарим хил хязгаар орон, ядуу хоцрогдсон районы гэрлэхээс өмнө эрүүл мэндийн үзлэг хийлгэх хэмжээ нь зөвхөн 1% -д л хүрч байна гэжээ. Одоо хүмүүс яагаад гэрлэхээсээ өмнө эрүүл мэндийн үзлэг хийлгэх дургүй байгаа тухай профессор Су Хуйчиний үзэж байгаагаар, нэг талаар гэрлэхээс өмнөхийн урьдчилсан үзлэг хийж байгаа байгууллагын олгож байгаа үйлчилгээ чирэгдэлтэй байна. Нөгөө талаар энэ үзлэгийг хийлгэхэд хүн бүр 70,80 юаний хураамж төлдөг. Энэ нь хил хязгаар, ядуу хоцрогдсон районы оршин суугчдын бага бус зардал юм. Гэвч хамгийн гол шалтгаан нь хүн ардууд гэрлэхээс өмнө урьдчилсан үзлэг хийхийн чухал чанарыг таниж мэдэх талаар хүрэлцэхгүй байгаа бөгөөд үүнээс болоод яршиг түвэг гарах магадгүй гэж бодож байгаа явдал болно. /Л.Буянтогтох орчуулав/
|