Нутаг дэвсгэр: 552 мянга 300 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: бараг 27 сая 75Е мянга. Түүний дотор Пүштү үндэстэн 40 хувийг эзэлж, Тажик үнлэстэн 25 хувийг эзэлж байна. Үүнээс гадна бас Үзбек, Хажал, Туркмензэрэг 20 гаруй үндэстний цөөнх бий. Хүн амын 98 хувь нь лалын шашин шүтдэг, түүний 90 хувь нь Сүнитийн бүлэг, бусад нь шитийн бүлэг юм.
Нийслэл: Кабул, 2 сая 150 хүн амтай. Цаг агаар урин дулаан, дөрвөн уларил тэгш, жилийн дулааны дундаж хэмжээ нэмэх 13 хэм.
Төрийн тэргүүн: Исламын Бүгд Найрамдах Афханистан Улсын шилжилтийн засгийн газрын ерөнхийлөгч Хамид Карзаи, 2001 оны 12-р сарын 22-ны өдөр Афханистаны түр засгийн гаүрын дарга болж, 2002 оны 6-р сарын 13-ны өдөр шилжилтийн засгийн газрын ерөнхийлөгчээр сонгогдов.
Чухал баяр дурасгалын өдөр: Афханистаны шинэ жил: Афханистаны тооллын 3-р сарын 21-ний өдөр. Тусгар тогтнолын өдөр: 8-р сарын 19-ний өдөр. Мацаг тайлах өдөр: Исламын тооллын дагуу тогтоодог. Күрбаны бачр: Исламын тооллын дагуу тогтоодог.
Ерөнхий байдал: Азийн төв баруун биеийн орон. Хойт талаараа Туркменстан, Үзбекстан, Тажикстантай хөршилж, Баруун талаараа Иран, өмнө болон зүү талаараа Пакистантай хил нийлэж, зүүн хойт талын сунж гарсан нарийн урт хэсгээрээ Хятад улстай хил залгаж байна. Эх газрын эрс тэрс уур амисгалтай, ган хуурай, өвөлдөө хүйтэн, зундаа халуун, жилийн дундаж хур тундас 240 мм байдаг.
Афханистан вант улс 1747 онд байгуулагдаж, нэг үе их хүчирхэг байв. 19-р зуунаас хойш бууран доройтож Ангил, Цагаан Оросын хүчээ сорих талбай болсон байна. 1919 онд Ангилын 3-р удаагийн цөмөрөлтийг ялагдуулж, мөн оны 8-р сарын 19-ний өдөр тусгар тогтнов. 1933 онд Цахир вангийн ширээ залгамжилав. 1973 онд Даүд Цахирын вант төрийг түлхэн унгаж, Бүгд Найрамдах Афханистан Улс байгуулав. 1979 оны 4-р сар, ЗХУ-ыг дотночилогч Афханистаны Ардын Ардчилсан нам цэргийн төрийн эргэлт хийж, Даүдийн засгийн газрыг түлхэн унгаж, Бүгд Найрамдах Ардчилсан Афханистан Улс байгуулав. 1979 оны 12-р сард хуучин ЗХУ Афханистанд цөмөрөлт хийж, Кармайл болон Нажибулагийн диглэмийг тэтгэн байгуулав.1987 онд улсын нэрээ Бүгд Найрамдах Афханистан Улс гэж өөрчлөв. 1989 оны 2-р сард ЗХУ-ын цэрэг Афханистанаас гарсаны дараа 1992 онд Нажибулагийн засгийн засгийн газар нурж, партизанчууд засгийн эрхийг гартаа авч, улсын нэрээ Исламын Афханистан Улс гэж өөрчлөв. Мөн оны 12-р сард Исламын тус дөхөм үзүүлэх нийгэмлэгийн дарга рабани Афханистаны шилжилтийн засгийн газрын ерөнхийлөгчээр сонгогдов. Рабани засгийн эрхийг тогтсон хугцаанд нь шилжүлж өгсөнгүй учраас Афханистаны дотоодын эрх булаалдах тэмцэл ширүүсч, зэвсэгт мөргөлдөөн улам гаарсан байна.
1994 онд оюутан сурагчдын хөдөлгөөн "Тальбан" өрнөн мандав. 1996 онд "Талибан" Рабанигийн засгийн газрын Кабулаас зайлуулж, засгийн эрх бариж, 1997 оны 10-р сард улсын нэрээ Исламын Эмирт Афханистан Улс гэж өөрчлөв. 2001 оны "9,11"-ний хэргийн дараа АНУ Афханистанд цэрэг дайны үйл ажиллага өрнүүлж, Талибаны диглэм нурав. 2001 оны 12-р сарын 5-ны өдөр Афханистаны түр засгийн газар байгуулагдаж, хамид карзаи даргаар сонгогдов. 2002 оны 6-р сард Афханистаны Исламын шилжилтийн засгийн газар айгуулагдаж, Карзаи ерөнхйлөгчээр сонгогдсон байна. /М.Цэцэн бэлтгэв/
|