Америкийн нэрт монгол түүх судлаач Жайк Вейсфут өнгөрөх он судалгааны нэрт бүтээл "Чингэс хаан болон орчин үейн дэлхийн бүрэлдэл"-ээ хэвлүүлсэн байна. энэ ном борлуулагдсаны дараа Өрнө дахины хүмүүсийн Чингэс хаан болон Монгол Хаант Улсын тухай буруу ойлголтыг залруулсан байна.
Чингэс хаан Өрнө дахины хүмүүсийн үзэж байсан шиг тийм хайр найргүй алж хятах харгис эзэн биш юм. тэр бол алсын харц, холын бодолтой ерөнхий командлагч мөн. Түүний цэрэг анги Дорно дахины тэргүүний соёл болон шинжлэх ухаан техникийг харанхуй цаг үедээ байсан Европ тивд авч орсон бөгөөд бүх бөмбөрцгийн хүн төрөлхийтнийг сэрээн дуудсан байна. түүний түлхэц хүчин болон өдөөлт дор Европ тив уридах техник, худалдаа болон хувисгалаа эхлүүлсэн байна.
Алхам алхмаар хамгийн дээд эрхэнд хүрэх явцдаа Чингэс хаан өөрийн дайны онолоо хөгжүүлсэн байна. Тэр цахилах дайн болон бүслэх дайн зэрэг хувисгалт дайралтын дайны мэрэгжлийг үүдэн бүтээж, үүнээрээ уридаар дорнот Азийн эсэргүүцлийн хүчнийг түвшитгэж, бүх исламын ертөнцийг ар талаас нь нурааж, эцсийн бүлэгт Европ тивийн доройтсон морит цэргийг товтлох тэнхээгүй болгожээ. Түүний командлын тохируулалт дор Монгол хаант улс 100 мянга гаруй хүнээр бүрэлдсэн их хүрээ хэвчээний цэрэг томилж өнгөрөөгүй юм. 25 жилийн хугацаанд Ром хаант улсын 400 жилийн дайнаар дамжин эзэлсэн газраас бас уудам газар нутгийг эрхэндээ оруулсан байна. Түүний байгуулсан Хаант Улсын хил хязгаар Сибириэс шууд Энэтхэг хүрч, Вьетнамаас шууд Унгарт хүрч, Солонгосын хойгоос шууд Балкан хойгт хүрч, Монгол хаант улс дэлхийн газрын зургийг дахин зурж, уулын харилцан тусгааралсан Хаант Улсыг нягт холбож, шинэ дэлхий, шинэ цаг үейн хүрч ирэхэд шинэ дэг журам тогтоож өгсөн байна.
Монгол хүн ганцхан ноёрхогч биш, тэд бас тухайн үейн хамгийн тэргүүний болон шудрага шагнаж залхаах тогтолцоо болон хуулийг үүдэн бүтээсэн байна. Тэд хаа хүрсэн ч бүр өөрийн тогтолцоогоо тэндхийн ард түмэнд өгдөг байна. аль талаас нь авч үзсэн ч Чингэс Хаан бол тэр үейн хамгийн агуу их ноёрхогч, бас тэр цаг үейн хамгийн баян хүн болно. Гэвч тэр бол бас Хаант Улсуудын аливаа агуу их ноёрхогчидийн дундах хуулийг өөрийн эрхээс дээр байринд тависан хамгийн анхы эзэн хаан болно.
|