• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-20 18:16:53    
Гахайн элгэний гурилтай шөл

Хятадын Олон Улсын Радио

     Материал: цагаан гурил 300 грамм, гахайн элэг 100 грамм, наранцэцгийн тос 500 грамм (бараг 80 грамм л хэрэглэх юм), жян юү, ляо жю тус бүр 15 грамм, усанд шингэлсэн дянь фэнь, жижиглэн хэрчсэн сонгино, цагаан гаа тус бүр хэрэглэх хэрээр бэлтгэж бэлэн болгоно.Хэрэглэх хэмжэний давс, 50 грамм ногоо, 500 грамм тунгалаг шөл хэрэглээхэд бэлэн болгож тавьна.

     Хийх арга: 1-рт. Гурилаа бүлээн усаар зуурч бөөрөнхйилээд, 15 минут хэртэй нийцүүлж, дараа нь гурилаа элдэж нинглээд хэрчиж чанахал бэлэн болгоно. 2-рт. Цэвэрхэн тогоонд 450 грамм тунгалаг шөл хийж буцалгаж, гурил болон хэрчсэн ногоо, давс, вэй жин зэрэг амт оруулагчаа чанаж болохоор нь шүүж цэвэр саванд аягалж тавьна. 3-рт. Гахайн элгээ 2 см урт, 1.5 см өргөн хэрчиж аяганд хийж, дээр нь усанд шигэлсэн дянь фэнь, ляо жюг хийж холиод амт оруулна. Халуун тогоондоо наранцэцгийн тос хийж, тосыг 60 хувь хэртэй халахаар нь хэрчсэн гахайн элгээ хийж хуурч түргэн шүүж аваад тосыг нь шүүрүүлж саванд савална.

    Тогоонд үлдсэн тосонд хэрчсэн сонгино, цагаан гаагаа хийж үнэр гарахаар нь тосонд хайрсан гахайн элгээ хамт хуурах ба дээр нь жян юү, ляо жю болон 50 грамм тунгалаг шөл хийж буцалгаж, шөл нь өтгөрөхөөр нь болгоод, чанаж болгосон гурил дээрээ цутгаад энэ хоол идэхэд бэлэн болох нь тэр л даа.

  

     Энэ гурилтай шөлний онцлог бол гахайн элэг нь шинэ бөгөөд амттай, гурил нь зөөлөн мөртлөө шөл нь хандлаг байдаг юм.

     Та энэ гурилтай шөлийг хийхдээ галын идийг нь заавал сайн тохируулахыг хичээх хэрэгтэй юм. Гахайн элгийг хайрч хуурахдаа галыг нь хэтрүүлж удааж болохгүй, халуун тосноос түргэн шүүж гаргах хэрэгтэй. Эс тэгвэл хатуурч зажилагдахгүй болох юм шүү. \Номин бэлтгэв\