• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-21 18:02:52    
Өндөр болно гэж итгэхийн хэрэг алга

Хятадын Олон Улсын Радио

     Рэнь минь ри бао сонины сурвалжлагч Ли Сяохунгийн хэлж байгаагаар, Хятадын зарим хүмүүс хүүхдүүдээ нуруулаг сайхан өндөр хүн болгон өсгөн бойжуулахын тулд ямарч арга барилыг хэргэлж үзхээс буцахгүй мөнгө хаях болсон байна. Ийм байдалд "Өндөр болгоно" гэсэн марктай эрүүл мэндэд ашигтай хүнсний зүйлүүд нь тэдний анхаарлыг хамгийн хүчтэй татсан байна. Энэ тухай Хятадын инженерын академийн академич, Бээжингийн Шие Хэ эмнэлэгийн дотоод шүүрлийн тасгийн профессор Ши Ифань хэлэхдээ:

     Эрүүл мэндэд ашигтай хүнсний зүйлийн хүний биеийг өндөр болгодогийг би л хараагүй юм байна. Одоо зарим наймаачид өөрийнхөө бүтээгдэхүүнийг борлуулахын төлөө энэ гормон нь сайн, тэр гормон нь хүний биеийн өсч өндөр болоход тустай гэж их рекламдаж байна. Би гормон судалдаг хүн, чухам аль гормон нь хүний биеийг өндөр болгодогийг тэдгээр наймаачдаар яриулахыг хүсч байна. Үнэндээ эрүүл мэндэд тустай хүнсний зүйлээр эм бэлдмэлийг орлуулж эмчилгээний үүрэг гүйцэтгүүлэх бололцоо хэзээ ч байж чадахгүй юм.

     Зарим хууль бусаар үйлдвэрлэсэн бэлгийн гормонтой бүтээгдэхүүн нь охорхон хугацаанд биеийн өндөрийг зохих хэмжээгээр нэмэгдүүлдэг боловч алсдаа хүний биед муугаар нөлөөлдөг юм. Ингэж "Хороор хоолойгоо норгох" аргийг яасанч хэргэлж болохгүй гэжээ.

     Жирийн амьдарлын явцад, зөндөө олон аав ээж бологсод үр ачаа өөлий хүүхэд болгох талаар зарим нь шим тэжээлтэй хүнсний зүйл идүүлж уулгахаа байнга нэмэгдүүлж, зарим нь нэгмөсөн дураар нь тавьж өсөх цаг нь болхоор өсөх л байлгүй гэж үздэг байна. Энэ үзэлтийн шинжлэх ухаанч байх эсэхийн тухай профессор Ши Ифань хэлэхдээ:

     Энэ бол шинжлэх ухаанч бус үзэлт юм. Хоёулаа назгай талтай байна. Хүний биеийн өндөр нь төрөлхийн удам болон олдмол гэсэн хоёр талын хүчин зүйлд нөлөөлөгддөг, аав ээжийнх нь өндөр биетэй байх зохих хэмжээнд хүүхдийн өсөлтөд нөлөөлдөг юм. Гэвч төрсөнөөс нь хойш шим тэжээл, хөдөлгөөн хийх, унтах нойр зэрэг талын хүчин зүйлийг аятайхан зохицуулж чадвал удмын хүчнийг нэн сайн бадруулж, хүүхдийг аав ээжээс нь ч өндөр хүн болгож болох юм.

     Хүүхдийн төрсөнөөс хойшхийн олдмол хүчин зүйл гэвэл, гол нь шим тэжээлтэй зүйлийг зүй зохистой, тэнцвэртэй хэрэглэх явдал болно, гэхдээ шим тэжээлтэй зүйлийг хэтэрхий хэрэглэхээс зайласхийх хэрэгтэй. Шим тэжээл хэтэрхий их болбол хүүхдийн бэлгийн булчирхай эрт бойжиж, бэлгийн булчирай эрт бойжсоны дүнд өсөлтийг захирдаг ясны үзүүр нь эрт мохоод хүүхдийн өсөхийг харшилж, аяндаа өндөр болохыг нь нөлөөлдөг байна. Иймээс шим тэжээлтэй зүйлийг шинжлэх ухаанчаар, зүй зохистой хэрэглэхийг эрхэмлэх хэрэгтэй юм гэжээ.

     Сурвалжлагч Ли Сяохун хүүхдүүдээ нуруулаг өндөр болгох талаар аав ээж нь чухам ямар ажил хийвэл зохих тухай сонирхосонд профессор Ши Ифань хэлэхдээ:

     Нэг чухал ажил гэвэл, хүүхдийн өсөлтийн байдалд хяналт тавьж, тэдний өсөлтийн хэм хэмжээг тасралтгүй тэмдэглэж байх хэрэгтэй юм. Одоо бишгүй олон хүүхдийн цэцэрлэг, сургуулиуд жил болгон хүүхдүүдийн биеийн өндөр, хүндийн жинг шалгаж байна, санаа тавьдаг эцэг эхчүүл нь энэ материалыг цуглуулж байж болох юм, үүнээс хүүхдийн өсөлтийн байдлыг нарийн тодорхой ойлгож болох юм.

     Шим тэжээл, хөдөлгөөн хийх, унтах нойр энэ гурван их хүчин зүйлийн дотрох унтах нойрыг хүмүүс дандаа омтгойлоод байдаг. Үнэндээ хүн унтаж байхад өсөлтийн гормоны шүүрэл нь хамгийн их байдаг, сэрүүн байх үеэсээ 4 дахин илүү байдаг болохоор хүүхдийг заавал гүйцэд унтуулж байх хэрэгтэй юм гэжээ.

     Гадаадын холбогдох гэрч баримтаас үзвэл, хүүхдүүдийн сэтгэл санааны хүчин зүйл нь түүний өндөр болоход наанадаж 1-3 см хиртэй нөлөө үзүүлдэг байна. Сэтгэл санааны үйлдэл нээрээ ийм их байдаг уу гэж сурвалжлагч Ли Сяохун сонирхоход профессор Ши Ифань хэлэхдээ:

     Санаа сэтгэл бол өргөн дэлгэр агуулга бүхий хүчин зүйл юм. Одоохондоо хүүхдүүдийн өсөлт бойжилтын талаарх гүйцэтгэх үйлдлийг хүмүүс төдийл их анхаарахгүй байна.

     Хүний бие цогцын өсөн бойжих нь дотоод шүүрлийнхээ зохицолтой нягт холбоотой байдаг. Хүүхдүүдэд авч хэлбэл, баяр хөөртэй сайн сайхан санаа сэтгэлтэй байх нь дотоод шүүрлийг зохицуулах үүрэг гүйцэтгэдэг, харин урт хугацаагаар сэтгэл санааны дарамттай явах нь түүний хэвийн өсөлтөд харшилдаг юм. Энэ утгаараа, хүүхдүүдэд эе эвтэй, халуун элэгсэг айл гэрийн таатай орчин байх нь маш чухал юм. Зарим бие багатай хүүхдүүдийг ч нийгэм нийтээрээ анхааран халамжилж, тэднийг нас чацуу хүүхдүүдтэй нь адил хүндэтгэн хайрлаж, шудрагаар өрсөлдөх аз тохиолтой байлгах хэрэгтэй юм гэжээ. /Л.Буянтогтох орчуулав/