• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-21 18:09:44    
Монь уул

Хятадын Олон Улсын Радио

     Эрхэм хүндэт та бүхэндээ өнөөдөр Өвөр монголын монь уулын тухай хуучилъя. Монь уул нь Өвөр монголын баянуур аймгийн урдын өмнөд хошууны нутаг болон Өвөр монголын бугат хотын баруун хойт талд байдаг. монь гэдэг нь буддын шашны уулын сахилсны нэр юм. монь уул нь зүүншээ бугат хотын хөндлөн гол хүрч өмнөшөө хатан голын эрэг хүрч, барууншаа мянган голын эрэг хүрдэг юм. монь уул уртаараа 94 км, өргөнөөрөө 12-30 км байж, нийт талбай нь 14 сая хавтгай дөрвөлжин км байж, далайн түвшнээс дунджаар 1500-2000 мерт өргөгдөж, өмнө энгэр нь улаан халцгай, ар тал нь ой шугуйгаар хучигдсан байдаг юм. ой шугуйд нь голцуу нарс майлас, уд улиас, цагаа хуш, хайлас зэрэг байдаг юм. монь ууланд шар орхоодой, хончир зэрэг эмийн ургамал элбэг байдаг бөгөөд зэрлэг гүйлэс, алим зэрэг жимис их ургадаг юм. энэ ууланд аргаль, бор гөрөөс зэрэг амьтан араатан байдаг юм. улсын дотоод гадаадад нэртэй урдын цагаан ямааны бааз монь уулданд байдаг юм. энэ уулнаас төмөр, магни, гялтагануур чулуу зэрэг ашигт малтмал гардаг юм. монь уул бол басч Өвөр монголын урд монголчуудын сэтгэл зүрхний шүтээн уул байгаа юм. урд монголчууд голдуу Өвөр монголын баянуур аймагт байдаг бөгөөд эрт дээр үеэсээ монь уулаа шүтэн тахисаар ирсэн байдаг юм.

      Монь уулын хамгийн өндөр оргил нь далайн түвшнээс 2322 метр өргөгдөж сүрлэг жавхаатай байж номин ногоон ой хөвчөөр хучигдсан байдаг юм. энэ оргил нь Өвөр монголын нэрт зуслан байж, зуны халуунаас зайдсан хол ойрын хүмүүс хатан голын эргээс энэ оргилыг бараалахад хүрэн улаан уулны оройгоор хөвөн цагаан үүл нүүдэллэж үзсэн харсан болгоны харааг булааж байдаг сан. монь уулын гол оргил нь байгалиас заяасан цэцэрлэг гэлтэй, уулын хавцлаар ороод очиход буурал нарс, халил хад, бундармал горхи бургилан урсч тэнгэр баганадсан өндөр модод нь уул сарьдагийн оройд сүндэрлэн байдаг ажээ. энэ оргилд бүргэд олонтой, аялан жуулчлагсад модны оройд далавчаа хумин үүргэлсэн хонины чинээн том бүргэдтэй байнга тааралдаж ийм том бүргэд бас байдаг ажээ хэмээн гайхан сурдэх нь олонтой.

     Монь уулын хамгийн өндөр оргилд гарах замд бас хад гэж байдаг. 1963 онд уулны хавцал руу нэвтрэх зам засахаас өмнө хүн харын хөл хүрч үзээгүй газар байсан юм. хавцалын дунд ойрсон байгаа бас мэт хэлбэртэй хүрэн улаан хад жуулчдын сонирхолыг их татдаг юм.

     Уулны хамгийн өндөр оргилд гараад очивол, түмэн газарт нүдэнд огт торох юмгүй, алтан дэлхийн уудам саруулыг гайхан биширч, тал нутгий болодын хот гэж алдаршисан бугат хотын барилга байшингууд тов тодхон үзэгдэж, барууншаа харвал улаансухай нуурын номин давалгаан хараанд өртөн мэлмэлзэж, өмнөг харвал тахирлан моройсон хатан гол болон ордосын өндөрлөгийн дов толгод тэнгэрийн хаяатай залгалдан үргэлжилэх юм. сүүлийн жилүүдээс төрөөс экологийн орчин ахуйг хамгаалах бодлого хэрэгжүүлснээс нааш монь уулын байгаль орчин сэргэж, улам л үзэсгэлэн гоо болж байгаа юм.