Пү Шү бол хятадын дууны тавцан дах шинэ хүн болно. Тэрээр царайлаг, моод, өвөрмөц онцлогтой байдгаараа нэн олон залуучуудад таалагдсан юм. Гэвч бодит амьдрал дах Пү Шү харин одны байдал огтгүй, үг дуун цөөнтөй бөгөөд уйтгар зовнилтой харагддаг. Энэ цагийн залуучууд хөтөлбөрөөр Пү Шүгийн өсөн бойжсон явцтай танилцъя.
Пү Шү дунд сургуульд байхад ангийн дарга байсан юм. Ангийн багш нь шинэ хуваагдаж ирсэн залуу оюутан болохоор Пү Шүд маш өндөр шаардлага тавиж, явдал бүхэнд жишээч үйлдэл үзүүлэхийг хүсдэг. Ийм байдалд жаахан буруу гарвал бачим зантай эмэгтэй багш нь Пү Шүг урьдаж шүүмжилдэг байлаа. Хэрэг дээрээ багш сурагчаа шүүмжлэх нь энгийн явдал. Гэхдээ Пү Шү харин нэр төрөө эрхэмлэх сэтгэл маш чанга бөгөөд зөрүүд хүүхэд байсан болохоор энэ явдалаас болж, сэтгэл санаа нь хямарч, сурлага нь муудаад, хожим нь бүр худал хэлж, хичээлээс зугтах болсон юм. Нэг удаа хичээлээс зугтасанаар бүх сурагчдын өмнө нэрийг нь зааж шүүмжилсэнд Пү Шү маш гомдож, ангийн даргийн тушаалаас халагдсан байна. Үүнээс эхлээд багш, хамт сурагч, анги, олон нийттэйгээ улмаар холдож, үг дуун ч үгүй болжээ. Ээж нь энэ явдалд маш зовниж, Пү Шүд тасралтгүй дарамт өгсөнөөр бүр ч сөрөг нөлөө үзүүлсэн байна.
1 2 3
|