Тал ихтэй монгол нутагт Тав дураараа давхиж, Тарган шимтэй бэлчээрт Ташаа дүүртэл таргалсан—
Өн сайтай монгол агтыг Өндийсөн малчин барьж аваад, Эмээл хазаараа даруулж Өмнө фронтдоо бэлэг болгон хүргэв.
Шөрмөслөг энэ агтыг Шилдэг баатарууд минь унаж, Сэлэм жадаа гялзуулж Салхи шуурга мэт түргэнээр
Бартаат өндөр уулсын дээгүүр Мэлчийм уудам талын дундуур Хавцал зэвээр давхиж Хад чулуугаар харайлгаж
Бөөгнөрсөн дайсны хүчнийг Шувталж түүнийг бут цохин, Зугтаж буруулах дайсныг Зүсч түүнийг хэмх цохиж—
Өвөр монгол нутгаа Үнэхээр баялаг зүүн хойтоо Өшөөтөн дайснаас чөлөөлөж Үй олонд жаргалыг олгож
Ялах зоригоо бадруулж Яруу алдарт агтаа унаад Баатар Улаанхүүгийн тугийг намируулан Бат ялалтын сүрээ мандуулж
Цагаан хэрмийг давж Чан жян мөрнийг чиглэхэд, Болд дөрвөн туурай нь Буруулсан дайсныг хисэглэнэ.
Халуун нарны гэрлийг хүсэгч Хамаг олон ах дүү нартаа Эрх чөлөөний ялалтын баярыг Эх орондоо хүргэж
Ялагдашгүй монголын хүүхдийн Яруу алдрыг мандуулж, Ядрашгүй манай агтын Хүчин төгөлдөрийг үзүүлж
Яруу шударга ард түмний Амны ерөөлийг олж Алдарт монгол хүний баатарлагийг Алтан дэлхийд цуурайтуулах болтугай.
Зохиогчийн танилцуулга:Дугарсүрэн, орчин үеийн алдарт шүлэгч, найруулагч, орчуулагч болно. 1926 оны 10-р сард, Өвөр монголын Жирэм аймгийн Хорчин Зүүн Гаран Өмнөөт хушууны боржгон овогтны гэрт төржээ.
|