2002 оны цэлмэг тунгалаг нэг өдөр Шанхай хотод тэмдэглэсүтэй сайхан явдал болсон юм, тэр нь Шанхайн Фүдань их сургуулийн эдийн засгийн хүрээлэнд Өвөр монголын тал нутгаас ирсэн дөчөөд насны Дагуур бүсгүй тэгшхэн сайхан хятад хэлээр доктор цол хамгаалах 200-н мянга гаруй үсэгтэй "Хятадын баруун нутгийн үндэстний районы эдийн засгийн хэв загвар жич дүрэм тогтоолын тухай задлалт" өгүүллээ уншна. Хуран цугларсан хүмүүс байн байн нэжгэнтэл алга ташна, түүний энэх өгүүлэлийг эдийн засгийн эрдэмтэд мэргэжилтдээс улсын дотоод гадаадын энэ талын судалгааны хоосон орон зайг нөхвөрлөө гэж өндөр үнэлэлт өгч, тэр маань эдийн засгийн судалгааны доктор цол хамгааллаа.
Энэ бүсгүй бол Өвөр монголын багшийн их сургуулийн улс төр, эдийн засгийн салбарын дэд профессор Ао Шүчин багш юм.
Багш нарынхан баяр хүргэлт, урамшуулал, найз нөхдийнхөн баярын үгэс, удаан жил ар талд нь түшиг болж, ядрахад нь тайтгаруулал, өлсөхөд нь өл хоол, гуниж гутрахад нь түшиг тулгуур болж ирсэн хайрт нөхөр Суртатынхан алсын утас, ээжээ сансан охиныхон хөөрхөн дуу нь багш Ао Шүчингийн хамгийн их өв хөрөнгө байлаа. Тэр өөрийн эрхгүй халуун нулимс бөмбөрүүлэв.
Доктрантын 3 жил гэж хүсээд хүсээд амархан ирдэггүй ч ирчигсний дараа чухам л хатуу хэцүү он жилүүд байлаа. Ялангуяа нэрт их сургуулиас доктрантор төгснө гэдэг хажуугийн хүмүүст яаж бодогдсон ч Ао багшийн хувьд үг хэлээр илтгэхэд бэрх л байж таарна. 40 хүрсэн бүсгүй ар гэрээ ардаа орхиж, алас холын Шанхай хотод 3 жил ном эрдэм сурна гэхээс ёстой ядраатай аз байсан юм. "Нас явсан хүнд гадаад хэлийг цээжилнэ гэдэг үнхээр төвөгтэй хэрэг, өдөр шөнөгүй англи хэл цээжилнэ, бараг 20 мянга гаруй дан үгэс цээмилж байгаад доктрантор шалгаж орсон юм" гэж Ао багш ярьж байлаа.
Монгол Хятад хэлийг тэгшхэн сурсан Ао Шүчин 1957 онд Хөлөн Буйрын Эвэнк хошууны Бянтохой сууринд нэгэн үсэг бичиг үл таних, монгол үг хэл мэдэхгүй Дагуур гэр бүлд төржээ. Тэр Дагуур үндэстний түүхнээс аваад эмэгтэйчүүдийн ёсол боловсрол хүртэх явдлыг маш чухалчлан үзэдэг уламжлалт үзэлт хийгээд аав ээжийнхэн ном бичгийг хүндтгэж хоргон дээрээ дээжилж тавьдаг боловсон сайхан зан заншлын нөлөө тусгалаар, хархан багаасаа сурахад маш дуртай хүүхэд байсан юм. Уулаасаа мэдэхгүй байсан монгол хэлийг хүч тавин сурснаар 1977 онд Өвөр монголын багшийн дээд сургуулийн улс төр, сурган хүмүүжлийн салбарт өндөр бүтэмжээр шалган орсон юм. 1995 онд тус салбарын аспирантаар шалган орж, 1998 онд эдийн засгийн ухааны дэд эрдэмтний цол хамгаалжээ. Ао багш аспирантын сурлагаа төгсөж сургуульдаа үргэлжлэн багшилсан юм.
20 гаруй жилийн турш тэр үндэстний соёл сургаан хүмүүжлийн үйст үнэнч шударгаар зүтгэхийн дагуу Өвөр монголын хил хязгаар райнд өсөн бойжсон цөөн тоод үндэстний эдийн загийн ухааны эрдэмтэн болсны хувиар тэрээр баруун нутгийн үндэстний районы эдийн засгийн байдалд маш их анхаарлаа хандуулсаар ирсэн юм.
Доктор Ао Шүчин бол Дагуур үндэстний эдийн засгийн ухааны анхны доктор бөгөөд Өвөр монголын багшийн их сургуулийн эдийн засгийн салбарын анхны доктор, мөн ч эдийн засгийн ухааны талаар нэлээд амжилттай ажиллаж байгаа эмэгтэй эрдэмтэн юм. Тэрээр "Өвөр монголын өндөрлөгийн суурин газрын хэв загварын тухай шинэ сүвэгчлэл", "их дээд сургуулийн эдийн засгийн төрлийн хичээлийн бүтцийг өөрчлөх тухай өгүүлэх нь" зэрэг 20 гаруй өгүүлэлийг нийтлүүлсэн байна. Түүний "Монгол хаант улсын эдийн засгийн хувааралтыг харьцуулсан судлал" тусгай ном нь "Монголын нууц товчоон"-ны судалгааны доторхи эдийн засгийн талын хоосон орон зайг нөхвөрлөсөн гэж эдийн засгийн эрдэмтэн мэргэжилтэд үнэлжээ. Түүний эрдэм шинжилгээний бүтээлүүд нь өөртөө засах районы нийгмийн шинжлэх ухааны шилдэг шагнал, заан сургах эрдэм шинжилгээний шилдэг шагналуудыг тусч, нийгэм нийтийн сайн үнэлэлтийг хүлээсээр байна.
Холыг сэтгэсэн хүний өмнө аз жаргал амжилт бүтээлийн зам өнө үүрд саруулхан......
|