• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-25 16:01:23    
Хятадын эрэгтэйн одон бөмбөгийн тамирчин Жян Жялиан

Хятадын Олон Улсын Радио

     Жян Жялиан, Хятадын эрэгтэйн одон бөмбөгийн тамирчин. 1964 онд, Хятадын өмнөөд нутгийн Гүандүн мужид төржээ. Долоон наснаасаа эхлэн одон бөмбөгт боловсорч, есөн настайдаа төрсөн нутаг Гүандүн мужийн Жүншань шяны биеийн тамирын сургуулиас мужийн биеийн тамирын сургуулд шилжин суралцаж, арван гурван настайдаа Гүандүн мужийн шигшээ багт элсэн орж, арван таван настайдаа Гүандүн мужийн шилдэг тамирчин болж, 1979 онд, Хятад улсын шигшээ багийн тамирчин болсон байна. Тэрээр сэтгэл санаа маш тогтвортой байж чадсанаар олон удаагийн уралдаанд ялалт байгуулсан байна. 1983 онд, 19 настай Жиан Жалиан 37-р удаагийн дэлхийн одон бөмбөгийн аврага шалагруулах тэмцээнд оролцож, маш олон дэлхийн аврагийг ялж, эрэгтэйн нийтийн нэгдүгээр, эрэгтэйн ганцаарчилсан тэмцээний 3-рт орсон байна.

     1985 онд болсон 38-р удаагийн олон улсын одон бөмбөгийн аврага шалгаруулах тамцээнд эрэгтэйн ганцаарчилсан тэмцээний аврага, хос тоглолтын 3-р байрт орсон байна. 1986 онд, 7-р удаагийн одон бөмбөгийн олон улсын цомын тэмцээний эрэгтэйн ганцаарчилсан тэмцээнд 2-р байр эзэлсэн байна. 1987 онд болсон 39-р удаагийн олон улсын одон бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээний эрэгтэйн ганцаарчилсан тэмцээнд 2-р байр эзэлсэн байна. мөн жилд болсон 8-р хугацааны олон улсын одон бөмбөгийн эрэгтэйн ганцаарчилсан тэмцээнд 2-р байр эзэлсэн байна.

     1989 оны 40-р удаагийн олон одон бөмбөгийн аврага шалагруулах тэмцээнд Хятад улсын шилдэг тамирчин болсон байна. мөн жил болсон 8-р хугацааны олон улсын одон бөмбөгийн эрэгтэйн ганцаарчилсан тоглолтод 2-р байр эзэдсэн байна. үүнээс гадна, 5-р удаагийн одон бөмбөгийн олон улсын цомын тэмцээнд аврага болбж, 6-р удаагийн олон улсын одон бөмбөгийн цомын тэмцээнд 3-р байр эзэлсэн байна. 1980 онд Хятадын спортын мастер, 1985 болон 1987 онд хоёр жил бүх Хятадын 10 шилдэг тамирчины нэгээр шалгарсан байна. 1985 онд Хятадын Гүандүн мужийн хөдөлмөрийн аврагийн алдрыг хүртсэн байна. 1987 онд бүх Хятадын таван сарын хөдөлмөрийн аврагаар тодорсон байна./ хүчит редакторлож орчуулав. /