Энэ оны 3-р сард Япон, Итали, Америк, өмнөд Соонгосын 6 хүн Лхас дахь Түвд Их Сургуульд очиж, Пучюнцэрэнд шавь орж, 38-тай энэ залуу багшаас түвд хэл утга зохиол сурсан юм. Түвдэд Пучюнцэрэнээс түвд судлалын эрдэм ном сурна гэдэг нь гадаадын шавь болгонд тохиодог зүйл биш гэснийг тэд сайн мэдэж байсан юм. Пучюнцэнэий шавь нарын злнхилох нь Түвд Их Сургуулийн жил болгоны 5—аас 6-р сард эрхлэн явуулдаг олон улсын түвд хэлний зуны улирлын эрчимжүүлсэн дасгал сургалтанд оролцдог хүмүүс юм.
Түвдийн Шигаз районд төрсөн Пучюнцэрэн бол өргөн мэдлэгтэй түвдч эрдэмтэн юм. Одоо тэр Түвд Их Сургуулийн түвд хэлний салбарт багшийн ажил хийж байна. Пучюнцэрэн 13 жилийн өмнө, Бээжингийн Төвийн Үндэстний Их Сургуулийг төгөсгөж, түвд хэл утга зохиолын баклаврийн зэрэг хамгаалжээ. 7 жилийн өмнө тэр бас Норвегийн Осло Их Сургуульд магистрын зэрэгт горилагч аспирантаар суралцаж, түвд уламжлалтай буддын шашны түүхийг судалсан байжээ.
2001 оны 6-р сард Пучюнцэрэн Норвегиос Түвддээ буцан ирсэн байна. Түүнээс хойш, жил болгон Түвд, Хань үндэстний их олон оюутан сурагч түүнээс түвд уламжлалтай буддын шашны түүх сурсан бөгөөд гадаадаас ч их олон хүн түүнийг зорьж ирсэн байлаа.
Финладын Катарина Турпеинен бол Пучюнцэрэний гадаадын 21 шавийн нэг нь юм. Катарина өнөө Америкийн Виргиниа Их Сургуулийн түвд судалын чиглэлээр сурч байгаа докторант юм. Тэр хэлэхдээ: "Түвд хэлний аман ярианы түвшнээ дээшлүүлж, түвд хэлээр урсам сайхан ярьж сурах гэсэн бол миний Түвдэд ирсний гол зорилго юм. Түвдийн соёл болон түвд уламжлалын буддын шишныг би тун сонирхдог. Би түвдч эрдэмтэн болохоор чармайж байна" гэжээ.
Их сургуулийн багш нартай адилаар, Пучюнцэрэн өдөр болгон хичээлийн тохируулалтын дагуу оюутан сурагчдад хичээл ордог. Тэрээр өөрийн хүмүүжүүлж байгаа гадаадын шавь нарынхаа түвд хэлний түвшнийг нь дээшлүүлэхийн зэрэгцээ бас тэдэнд зориулан Түвд үндэстний түүх болон уран зохиолын сонгон сурах хичээл тохируулсан бөгөөд "Лиларабагийн намтар болон түүний дуулал" хэмээх хамгийн сонгодог эртний түвд хэлний романыг сурах бичиг болгон ашигласан байна. Пучюнцэрэн хэлэхдээ: "Эртний түвд хэлний энэ сонгодог зохиолыг сурах бичиг болгон ашигласан нь оюутан сурагчдын эртний түвд хэлний ном зохиолыг унших чадавхийг нь дээшлүүлж, бас тэдний түвд хэлний үгсийн санг бажуулахын төлөө юм" гэжээ.
"Пучюнуэрэн багш маань маш хүлээцтэй зааж сургадаг, ер нь манаас ойлгосон уу гэж байн дахин асууж байдаг юм. Бид хэрэв ойлгосонгүй бол, манд дахин давтан тайлбарлаж өгдөг юм. Багш маанть ийм сайхан хичээл ордог байна" гэж Катарина хэллээ.
Энэ жил 42-тэй Зоран Лазович бол мөн Пучюнцэрэний шавь нь юм. Тэрээр Америкийн Санта Барбара—Калифорниа Их Сургуульд түвд судлалын докторантаар суралцаж өнгөрчээ. Тэр хэлэхдээ: "Би 14, 15 наснаасаа Кирл үсгээр хэвлэгдсэн 'Лиларабагийн намтар болон түүний дуулал'-ыг уншиж байсан. Лилараба бол ер бусын хүн юм. Тэр насан туршдаа бусдын төлөө их олон ашигтай ажил хийсэн юм. Би түүний зан чанарыг бишрэн хүндэтгэдэг" гэлээ.
Зоран бол 8 жилийн өмнө Америкт түвд хэл сурч эхэлсэн юм. Тэр Түвдэд ирж суралцах болсон энэхүү аз тохиолоо маш эрхэмнэн үзэж, энэхүү өвөрмөц орчинд түвд аман яриаг сайн сурахаар шийдсэн байна. "Түвдэд бид түвд хэл сурах маш их боломжтой болсон. Бид түвд хэлний нэвтрүүлгийг сонсон, түвд хэлний телевиз сонирхож, бас түвд хэлний ном сэтгүүл уншиж, эртний түвд хэл болон орчин үеийн түвд хэлний хэл зүй сурч байна" гэж Зоран хэллээ.
Түвд Их Сургуулийн олон улсын хамтын ажиллагаа, солилцооны газрын Гэсандоже танилцуулж хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Түвд Их Сургууль гадаадаас урт хугацааны болон богино хугацааны сургалтын хүрээнд оюутан хүлээн авч байгаа тоо хэмжээ жил дараалан нэмэгдсээр байна. Зөвхөн 2004 оноор авч хэлэхэд гадаадаас 90 оюутанг ирж суралцсан байна гэжээ.
"2004 онд манай сургуульд Америкаас хамгийн олон оюутан ирж суралцсан. Бусад улс орнуудаас ирж суралцагсад ч нэмэгдсээр байна. Жишээлбэл уул нь шинэ Зеланд, өмнөд Африк болон Швецариас оюутан сурагчид цөн ирж байсан бол, одоо улмаар олон болж байна" гэж Гэсандоже тэмгэлэжээ. /О.Дарамбазар орчуулж, Урангоо хянав/
|