Хятадын гар утас үйлдвэрлэгч бизнесмен нь шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх чаадвар сайтай байж, өвөрмөц загвар болон тусгай үйлчилгээний чадвар сайтай гар утас судлан үйлдвэрлэж чаддаг бөгөөд хямд байдгаас шинэ тулгар хөгжиж байгаа зах зээлд хүрээлэл ихтэй байдаг.
Хоёрт техникийн талаар давуулагтай байдаг. Жүншинь компани болон Хуавий компниар аваад хэлэхэд, 2004 онд Жүншинь гар утас Бразилиас 100 сая ам долларын CDMA гар утсны захиалга авч Хятадын гар утсны эксдортын хамгийн том захиалга болсон байна. Одоо болтол Жүншинь нэгэнт дэлхийн CDMA гар утсын зах зээлийн 5%-ийг эзэлсэн байна.
Хуавий компани гар утсны ажил үйлст орой шиг оролцсон боловч, олон загварын 3G үйлчилгээний төсөл хэрэгжүүлж, Европ Америкийн хөгжингүй орны оприатурт хүлээн зөвшөөрөгдсөн байна. Одоо Хуавий компани CDMA2000 гар утсын техникт үндэслэн бүтээсэн 450 800 гар утас дундад дорнот, зүүн Европын зэрэг зах зээлд борлуулага сайтай байж, ОХУ-ын CDMA450 гар утсын зах зээлийн 70%-ийг эзэлж байна.
Хятадын үйлдвэрлэх гар утас гадаадын зах зээлд үргэлжлэн буурь суурьтай байх гэвэл доорох хэдэн асуудлыг сайн шийдэх хэрэгтэй.
Нэгт, техникийн шинэчилэл бол маш чухал юм. Гадаадын зах зээлд эхний хугацаанд OEM хэлбэрээр ажиллах нь нэлээд түргэн хугацаанд энэхүү зах зээлд орож чаддаг. Гэвч энэхүү арга нь олон улсын нэрт маркын бүтээгдэхүүн энэхүү зах зээлийг чухалчилаж үзээгүй үед ашиг олж болох юм, гэвч урт хугацаанаас үзэхэд энэ нь аж ахуйн нэгжийн өрсөлдөх хүчнийг дээшлүүлж чадахгүй юм.
Хоёрт, борлуулалтын зам суваг байгуулах нь маш чухал юм. Боловсон үчин, зах зээл, борлуулалт зэргийг тухайн газарт нь хийх бол үндсэн дамнасан компаний тухайн орон нутагт хүл тавихын үндсэн стратиг болно. Үүнд үндэслэн Nokia, Motorola, Sony зэрэг компани өөрийн судалгаа, үйлдвэрлэл, борлуулалт зэргийн төвөө бүр Хятадад байгуулсан байна.
Гуравт, Брэнд дэлгүүр ажиллуулж борлуулах бол үндэс суурь мөн. Хожмийн зах зээлийн өрсөлдөөнд аж ахуйн нэгжийн ялаж ялагдахыг шийдэх нь үнийн өрсөлдөөн биш харин үйлчилгээ болон Брэндийн өрсөлдөөн болно.
Дөрөвт, Хятадын гар утсны гадаадад борлуулагдаж байгаа олонх нь хямд үнэтэйд байдаг юм. Иймээс урт хугацаанаас үзэхэд хямдаар борлуулахыг эсрэг арга хэмжээ буюу бусад худалдааны хориг арга хэмжээнд нүүрлэж магад, иймээс гар утас үйлдвэрлэгч бизнесменнүүд энэ талын бэлтгэл ажилаа сайн хийх хэрэгтэй. 1 2
|