Сайн байцгаана уу? "соёл уралгийн алдарт хүн" нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнтэй мэндчилэн золгож байна. Өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэнд олон жилын турш байгаль орчины уралгийн зураг төслийн судалгаа болон заан сургалтын ажил эрхэлсээр ирсэн Хуан Янь гэдэг Хятадын зургйин урлангийн эмэгтэй эрхлэгчийг танилчуулхаар бэлтэглээ.
Хуан Янь сүүлийн үе "Жэнь Дань" нэртэй зургийн урлан байгуулж, Хятадын орчин үеийн зургйин уралгийг дэлхий дахинд танилцуулхаар зориж байгаа юм. өнөө энэ зургийн урлан нь ажил нэгтний сайшаал дэижилгийг хүлээж маш хөгжөөн наргянтай байгаа юм байна.
Хуан Яний байгуулсан Бээжингйин "Жэнь Дань" зургийн урлан үйл ажиллагаагаа эхлүүлээд удалгүй "чанарын солыгдлын орон байр" гэдэг үзэсгэлэн ажлуулж, уралгйин зуучийн шинж чанараас гардаж, орчин үеийн уралгийн үзэл санаад хайн шинжилгээ хийсэн байна. Энэ үзэсгэлэнд, уран зураг, барималын аль нь ч гэсэн бүр хүмүүсийн уран бүтээлийн тухай энгийн ойлголтоос давж, өд өрөвлөг, хар төмөрлөг, олсон давуу, дижитал гэрэл зураг зэрэг материалыг уран бүтээлдээ сэтгэгдэшгүйгээр ашиглаж, хүмүүст нүд сэтгэлийн маш хүчитэй мэдрэмж өгдөг бөгөөд уламжлалт үзэл ухамсард ч цохилт өнсөн байна. Үзэсгэлэнд Хятадын орчин үеийн уралгийн гол тулгуур хүчин болж яваа Бээжингийн Хү Минжэ, Лиү Шүгуан, Шэньжэнь хотын Лян Чуань, Наньжин хотын Гуань Цэ нар оролцсон байна. тэд нарын уран бүтээлийн арга маяг болон илтгээх үзэл ухаагдгуун нь бүр адилгүй байдаг. "Жэнь Дань" зургийн урлан нь тэд нарын уран бүтээлийг хамт тавиж, уралгийн зуучийн " чанарын солигдолын" бололцооны тухай тэд нарын хайлтыг олонд танилцуулсаны зэргээр зургийн урлангйин өвөрмиц хэв маягийг үзүүлсэн байна. Хуан Янь өөрийн "Жэнь Дань" зургийн урланг эрхэлсэн санал бодлоо танилцуулж хэлэхдээ:
" Үнэндээ миний зургийн урлан ажиллаагүй хэд хэдэн сар болсон. Үүнд би цухам уран зургйин дэлгүүр, аралжааны чанартай зургйин урлан юм уу, эсвэл мэрэгжилийн нэлээд өндөр төвшитэй зургийн урлан байгуулах талаар шийдэж чадахгүй байсан нь гол шалтгаан болсон юм. Би өөрөө урлагийн шинж чанар ихтэй, нэлээд өндөр төвшитэй зургийн урлан байгуулхийг хүсч байсан юм. Бид анх удаа танилцуулах зурагчидаа сайтар судалж үзсэн, удаа болгонд урлагийн талаар хайн сүвэгчлэл хийж, хамгийн шилдэг уран бүтээлийг урлагт хайртай хүмүүст тайнилцуулахыг бид хүсч байна гэжээ.
Хуан Янь 20-р зууны далаад оны эхээр их сургуулийн багшийн гэр бүлд төржээ. хоёр нагац ах нь бүр уран зурагтай холбогдох ажил хийж байсан учраас Хуан Яньд нөлөөлөгдөж, уран зурагт дур сонирхолтой болсон байна. Хуан Янь үүний тухай эргэн санж хэлэхдээ, би багдаа эцэнхий дорой байсан учраас үргэлж хүүхдүүдээр дээрлэхүүлдэг байсан, гэвч би зураг сайхан зурдаг болхоор надаас том хүүхдүүд ч надаар зургийн дасгаалаа туслуулан биелүүлдэг байсан учраас би аяндаа өөрийн биедээ итгэлтэй болж, уран зурагт онцгой хайр сэтэглэгтэй болсон юм гэжээ. өсж том болсоныхоо хойно, Хуан Янь аав ээжийнхэн санаагаар байгалийн шинжлэх ухааны дээд сургуулын барилгийн факультетэд суралцажээ.
Гэвч түүнд уралгийн замыг мөрдөх маш чанга хүслэн байсан учраас, их сургуулиа төгөсмөгц өөрийн төрсөн нутаг Хубэй мужийн Үхань хотоос Бээжинд ирч төвийн гар урлалын даад сургуулийн байгаль орчны уралгийн зураг төслийн факультетэд магистраар суралцажээ. Шилддэг дүнтэй төгссөн болхоор төгөссөнийхөө дараа тэрээр сургуульдаа үлдэж багшилсан байна. Ээж болсоныхоо дараа үргэлжилэн байгаль орчны уралгийн зураг төслийн мэрэгжилийн доктороор суралцсан байна. Хуан Янний докторын золоодогч байш нь " Хятадын байгаль орчны уралгийн анхдугаар зураг төсөл хийгч" хэмэгдсэн Жан Чимань байсан юм байна.
Хуань Янь хэлэхдээ: \бичлэг\ би их эртнээс соёлын солилцоо, урлаг, уран бүтээл танилцуулах талын ажил хийхийг хүсч байсан, энэ нь миний багдаа уран зурагт сонирхолтой байсантай холбоотой байж мэдэх юм.
Бээжинд магистер үзэж байхд хамгийн сайн найз, хамгийн сайн танидаг багш мань бүгд зураг зурдаг хүмүүс байсан. Ингээд би өөрөө сайн зураач болж чадахгүй ч гэсэн энэ талын ажил хие гэж бодсон юм гэжээ.
Хуан Яний уран зураач сонгох баримжаа нь маш өндөр байдаг. Зураачын ур чадвар боловсронгуй байх хэрэгтэй бөгөөд үзэл бодол нь шинэ, толгойд нь юмтэй мөртөө эгэл жирийн даруу зантай байхыг шаарддаг. Тэр ийм зураачыг нэлээд урт хугцаа эрж хайсан, их олон зураач түүнийг эрж ирсэн боловч Хуан Янь татгалзсан байна. тэрээр хэлэхдээ, Жэнь Дань зургийн урланд ур чадвар муутай, нэр төр гархыг л боддог зураач хэрэггүй, зөвхөн үнхээр өндөр төвшинтэй зураач л хэрэгтэй гэжээ. /Нэвтрүүлэгийг бэлтгээж хөтөлсөн нь Хүчит/
|