Хятадын соёлын наадам 10-р сарын 1-нд Вашингтонд эхэлснээс хойш тайзны тоглолт гэсэнгүй олон төрлийн үзэсгэлэнгүүдийг ч Америкийнхан өргөнөөр хүлээж авч байна.
Нэг сарын хугацаатай Хятадын соёлын энэ наадмын агуулга маш баялаг юм. Үүнд симфони хөгжим, балет бүжиг, Хятадын ардын хөгжим, ший жүжиг, цирк зэрэг салбарыг хамарсан 24 концертыг 43 удаа тоглож үзүүлэх бөгөөд бас 8 үзэсгэлэн ажлуулж байна. Эдгээр нь Америкийн үзэгчдийн халуун таашаалыг олж байна.
Одоо та бүхний сонсч байгаа бол Гуанжөүгийн симфони хөгжмиййн хамтлагийн хөгжмидсэн "Эрвээхий хорогдсон цэцэг" гэдэг тодруулалт хөгжим болно. Хятадын болон өрнөдийнхийг хамтруулан эмэгтэй хүнийг дүрсэлсэн маш онцлог энэ хөгжимд уянгалуулан унших, хүүрнэн ярих, Бээжин шийний дуулах арга зэрэг Хятадын уламжлалт ший жүжгийн арга барилыг хэрэглэсэн төдийгүй бас хоёр утаст хуучир, пийпаа, ятга зэрэг Хятадын үндэстнүүдийн уламжлалт хөгжмийн зэмсгийг хэрэглэж, үүнийхээ дээр бас өрнөдийн маягаар эмэгтэйн цээл хоолойг нэмснээр, эмэгтэй хүний ариун тунгалаг, цэвэр ичимтгий, сэргэг танхил, нэмүүн зөөлөн, атаа жүтээ, хөөрөл хийрхэл, дур хүсэл зэргийг үнэн мөнөөр нь харуулсан байна. Хятадын нэрт төгөлдөр хуурчин Лан лангий хөгжимдсэн "Хатан гол" гэдэг тодруулалт хөгжим нь нүсэр жавхаатайгаараа үзэгчдийн сэтгэлийг нэн их эзэмдэж алга таших, уриа хашгирах дуун үргэлжилсээр байлаа. Ноён Донваллаке Хятадын өнө эртний уламжлалт урлагийг өрнөдийн симфони хөгжимтэй төгөс сайхан уялдуулсан эдгээр симфони хөгжмийг гайхан биширч хэлэхдээ: "Хятадын хөгжмийг сонсч Хятадын соёлыг ойлгох явдал бол маш сайн үйл хэрэг юм. Ялангуяа саяны сонссон хөгжим маш онцлог байна. Ийм хөгжмийг ерөөс сонсч байсангүй, би маш их сэтгэл хөдөллөө. Нутаг усандаа буцсныхаа дараа эдгээр хөгжмийн холбогдох материал болон түүнийг зохиогчдын тухай ойлгох болно" гэжээ.
Америкт 30 гаруй жил амьдарч байгаа Хятадын харьяат Шюй Шинь-и "Хатан гол" гэдэг төгөрдөр хуурын тодруулалт хөгжмийг сонсоод өөрийн эрхгүй нулмас асгаруулж хэлэхдээ: "Ийм урлагийн хэлбэрээр Хятадыг Америкт танилцуулах нь маш чухал юм. Яагаад гэвэл Америкт өнөө 'Хятадын заналхийллийн онол' гэх зэргийн янзын яриа дэлгэрч байна. Хэрэг дээрээ соёлын солилцоо нь ойлголцлогыг цаашид нэмэгдүүлж болох юм" гэлээ.
Ноён Триплетт гэр бүлээрээ ирж концерт сонирхсон байлаа. Тэр хэлэхдээ: "Эдгээр хөгжим нь Америкийнхаас өсөд өөр байна. Хятадын маш онцлог энэхүү хөгжим нь надад өөр орчин тойронд орсон юм шиг сэтгэгдэл төрүүллээ" гэжээ.
Америкийн GHK эрчим хүчний компанийн ерөнхий захирал Руберт Хефнер авгайтайгаа хувцасны үзэсгэлэн сонирхож байлаа. "Хятадын юмыг би их сонирхдог. Манай авгай ч хятадын хувцас, гоёл чимэглэлийн зүйлийг эдлэх дуртай. Эдгээр үзэсгэлэн надад маш их талагдаж байна" гэж тэр хэллээ.
Хатагтай Хефнер үзмэрүүдийг үнэлж хэлэхдээ: "Энэ үзэсгэлэнгийн хамгийн том онцлог бол Хятадын болон өрнөдийнхийг маш сайхан уялдуулсан явдал юм. Эдгээр хувцасны чанар чансаа, загвар зэрэг нь ч уулынхаасаа бүр их сайжирсан байна" гэжээ.
Кеннедийн урлагийн төвд Хятадын 9 уран бүтээлчийн одоо үеийн уран барималын үзэсгэлэн ажиллуулсан юм. Үзэсгэлэнтэй танилцаж байсан хүмүүс газар дээр нь зураг татуулж дурсгал болгоцгож байлаа.
Үзэсгэлэнгийг зохион төлөвлөгч Төвийн Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн орлогч захирал Фань Ди-ань үүнд нь сэтгэл маш өндөр байлаа. Тэр хэлэхдээ: "Эдгээр барималууд нь Хятадын болон өрнөдийн адил бус хоёр зүйлийн соёлын солилцоог харуулсан юм. Үзэгчид үүнийг их таашааж байна. Энэ нь Хятадын соёл урлагийг танилцуулахад маш их үүрэг гүйцэтгэж байгаа юм" гэжээ.
Олон улсын Хамтын Ажиллагааны Комиссын зөвлөлийн дарга хатагтай Чэнь Шян-мэй эдгээр үзэсгэлэнг өндөөр үнэлж хэлэхдээ: "Урлагт улсын хил гэж байхгүй юм. 10 жилийн өмнө, Хятадынхан ийм арга хэмжээ зохион явуулна гэж төсөөлөө ч үгүй байж билээ. Өнөө маш их дэвшин хөгжиж байна. Хэдүй сайн ойлголцож л байвал төдий сайн хамтран ажиллаж чадна гэсэн үг. Иймээс тус соёлын наадмыг дотоод гадаадынхан бүр их үнэлж байна" гэжээ.
|