• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-26 20:41:14    
Бээжмнгийн бролвсролын байдал Үндсэн боловсрол\ хоёр\

Хятадын Олон Улсын Радио

     Бээжин бүх хотын бага дунд сургуульд "Бээжин хотын дунд бага сургуулийн ёс суртахууны ажлын цогцолбор хөтөлбөр"-ийг туршин хэрэгжүүлж, адил бус ангийн хүүхэдэд тавих ёс суртахууны шаардлага болон хэрэгжүүлэх аргыг тогтоож, бага дунд сургуулийн сурагчдад эх оронч, хамт нийтэч, социалист үзэл санааны хүмүүжил хийхийг эрчимжүүлж, тэднийг ертөнцийн тухай, амьдралын тухай, үнэт зүйлийн тухай зөв үзэл баримтлалтай болгон хүмүүжүүлж байна.

     Бага дунд сургуулийн хичээл сургалтын талаар сурагчидад үндсэн мэдлэгийг чухалчлах, оюуны чадвахыг хөгжүүлэн, шинийг үүдэн оролдож бүтээх чадвараа дээшлүүлэхийг сургаж байна. нийгэмийн практик ажиллагаанд оролцох нь сурагчдийн заавал сурах хичээлийн нэг мөн.Үүний зорилго нь сурагчдийн нийгэмийн хариуцлагыг дээшлүүлж, тэдэнд оршин тогтнох, амьдарах ухааныг сургах болно. Бээжин хот бага дунд сургуулуудад "Улсын биеийн тамирын дасгал боловсролын стандарт"-ыг идэвхтэй хэрэгжүүлж, биеийн тамирын хичээл сургалтыг эрчимжүүлэн сурагчдийн бие бялдарыг чийрагжуулан, эрүүл мэнд ариун цэврийн талын үндсэн мэдлэг боловсролыг нь дээшлүүлж байна. Бага дунд сургуулийн сурагчидад уран сайхны хүмүүжилийг нааштай өрнүүлж ирснээр тэдний урлагийг хүлээн авч сонирхох, урлагийн илтгэх чадвар, гоо сайхны талын мэдлэг боловсрол дээшилсэн байна. Бага дунд сургууль сурагчдийг үнэлэхдээ сурлагын бүтэмжмйг чухалчлахын зэрэгцээ бүх талын хөгжлийг ч анхаарч байна.

      Нийслэлийн орчин үеийн боловсролын системыг бий болгох явцад сургуулийн өмнөх боловсрол нь ч үндсэн байр суурь эзэлж байдаг. Олон жилийн турш, Бээжин хот нийгэмийн олон салбарын идвэхжилийг дайчлаххаар дамжин орон нутгийн хөгжлийн байдалд зохицсон сургуулийн өмнөх боловсролын төрөл бүрийн байгууллга байгуулж, гурван наснаас дээших хүүхэдийн "цэцэрлэгт орох бэрх асуудлыг үндсэнд нь зохицуулж, бүх Бээжин хотын гурван наснаас дээш хүүхэдийн хүүхэдийн цэцэрлэгт явах хэмжээ 80 хувиас тээш байж ирсэн бөгөөд улс орон , хамт нийт, хувь хүн уялдсан олон зам сувагаар хүүхэдийн цэцэрлэг эрхлэх байдлыг буй болгосон байна.

     Онцгой боловсрол, өөрөөр хэлбэл тахир дутуу хүүхэд багачуудын боловсрол бол сургуулийн өмнөх боловсрол болон үндсэн боловсролын бүрэлдхүүн хэсгийн хувиар бүх нийтийн боловсролын хүрээнд хамрагдсан байдаг. Бээжин хотод онцгой боловсролын сургуулиар гол болгосон тахир дутуу хүүхэд багачуудыг заавал сургах түрэмд хамруулах, ерөнхий боловсролын сургуулд онцгой боловсролын анги гаргах юм уу анги даган сургах зэрэг онцгой боловсролын түрэм хэрэгжүүлж байна. Бээжинд онцгой боловсролын сургууль 24 байж, багш ажилтан 894 байж,онцгой боловсрол хүртэх шаардлагтай сурагчдийн хэрэгцээг үндсэндээ хангаж байна.

     Бээжингийн залуучууд багачуудын хичээлийн гаднах хүмүүжил боловсрол ч их хөгжсэн юм. Бүх Бээжин хотод хичээлийн гаднах боловсролын байгууллга 1594 байна. үүний дотор багачуудын ордон 17, багачуудын шинлэх ухаан техникийн ордон 9, багачуудын өргөө 37, багачуудын үйл ажиллагаа явуулах газар 1531, багш хүмүүжүүлэгч 2685 байна. /Урангоо бэлтгэв/