• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-26 20:43:22    
Чингэс Хааны удирдах ур дэм-өөрийн биеэрээ үлгэр жишээ болж бусдыг дагуулах

Хятадын Олон Улсын Радио

     Нэгэн үейн тэнгэрлэг хөвгүүн Чингэс Хаан бол 12-р зууны эцэс 13-р зууны эхний үейн монгол үндэстний шалгарсан баатар мөн. Түүний удирдсан төмөр мэт бэх монгол морит цэрэг хандсан зүгтээ харш саадгүй, Ази Европыг сундалсан Монгол Хаант улсыг байгуулжээ. Чингэс Хаан хэсэн тэгэсэн насандаа их үйлс босгож, хүнийг сочоом амжилт байгуулсан нь маш олон шалтгаантай юм. Гэвч олон баатарчууд тэмцэж байсан тэр цагт түүний аймаг ястныг үнэнч шударгаар дагаж байлдаж явагсад маш олон байсан, түүхэн дэх ховор үзэгдэл нь түүний шалгарсан удирдах ур дэмтэй нягт холбоотой юм. Чингэс хаан байлдахдаа гарамгай цэргийн эрдэмтэн болох төдүйгүй түүний шинжлэх ухаанч удирдлагаас үзвэл тэр бол нэгэн олноос хэтүйдсэн удирдагч болно.

     Сүүдрээсээ өөр нөхөргүй, буурай байсан үед үргэлжлэн түргэн хүчрэгжиж, өвөгө дээдсийнхээ цогцолсон их үйлсийг биелүүлэхэд өөрийн биедээ түшиглэх үү? Бусдад түшиглэх үү? Чингэс хаан гол дайрах чиглэлээ бусдын бие дээр тавиагүй юм, харин хамгийн тэргүүнд өөрийн биеэсээ эхэлж, дотор тамиртай байхыг хичээж, өөрийн баатарлаг оюун ухаандаа түшиж, бусдыг биедээ татаж, бусдыг нөлөөлөн, бусдыг дагуулж чадсан юм. "биеэ засахад хамгийн тэргүүнд сэтгэлээ засах хэрэгтэй, хүнийг зэмлэхэд хамгийн тэргүүнд өөрийгөө зэмлэх хэрэгтэй" гэж Чингэс хаан хэлсэн байдаг. Тэр 16 настай байсан үед зөрчин хүн айл гэрийнх нь амь зууж байсан найман шарга морийг нь дээрэмдэж явсан байна. морио булааж авчрах явцад тэр үхлийн аюулыг биедээ нөмөрч, амьдархын хүслийг Боорчод хайралж, ганцаараа тэмцэж дайсныг ухруулсан байна.

     Түүний баатарлаг оюун ухаан нь Боорчыг маш их бишрүүлж, хоюулаа анд болж, хожмын Монгол Улст оюун ухаан баатар зориг хосолсон их жанжиныг авчирсан байна. багын үейн Чингэс хаан эрэлхэг баатар, цэцэн сэргэлэн байж, олон аймаг ястны язгууртан болон хариат иргэдэд хавцагдаж, хориод насандаа монгол хян ястны манлайлагчаар сонгогдсон байна. хожим нь болсон дайнд тэрээр цэргээ дагуулж, биерээ дайнд оролцож, баатарлан хушуучилж, хаа ширүүн байлдаж байвал түүний дайны хар сүлд тэр руу чигэлж, тэндэх дайсан ухарч сарнидаг байна. ингээд доорох аймаг ястнууд нь түүний "шид оршсон байлдах чадал"-ыг биширч, түүний "шантрашгүй тэмцэж, хэзээд нугардаггүй"-г цөмөөрөө мэдэрсэн байна. түүний арвин эрдэм аугаа бодлогыг олон мэдлэг ухаантай хүн маш биширч, зөвхөн Чингэс хааны эрдэм чадварт түшвэл өөрийн улс төрийн хүсэл зоргийг биелүүлж, бүх орныг эрхшээлдээ оруулж, Чингэс хааны иймэрхүү "хүнийг дагуулах" удирдах ур дэм бол түүний удаа дараагаар дайны ялалт олдгийн чухал нөхцөл мөн гэж үздэг байна.