• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-10-26 20:57:03    
Бүх Хятадйн биеийн тамир спортын 10-р наадам өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио

     Бүх Хятадйн биеийн тамир спортын 10-р наадам 10-р сарын 23-ны орой Жянсү мужийн Наньжин хотноо өндөрлөв.

     10-р наадмын хаалтын ёслол Наньжин хотын Олимпийн төв цэнгэлдэх хүрээлэнд оройн 8 цагт баяр ёслолын байдалтай боллоо. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэн Жябао бүх Хятадйн биеийн тамир спортын 10-р наадам өндөрлөснийг зарлав. 10-р наадмын дууллын эгшиглэн дунд, намиран мандсан наадмын далбаа намуухан доошилж, 12 хоног бадран ассан ариун гал наажмаар бөхлөө.

     Бүх Хятадын биеийн тамир спортын 10-р наадам нь 2008 оны Олимпиос өмнө Хятадад болсон улсын хэмжээний ерөнхийлсөн биеийн тамир спортын өргөн их цуглаан болох бөгөөд Бээжингийн Олимпид тал бүрээр бэлтгэн хийсэн сорилт гэгдэж байна.

     Энэ удаагийн наадамд Жянсү муж 56, Гуандүн муж 46, Чөлөөлөх арми 44, Шаньдүн муж 42, Бээжин 32, Ляонин муж 31 алтан медаль тус тус авч, алтан медаль авсан тоогоороо эхний байранд жагсаагдсан байна. Жянсү, Гуандүн, Шанхай, Шаньдүн мужийн тамирчид медаль авсан тоогоороо эхний байранд оржээ.

     Хаалтын ёслол дээр Жянсү мужийн дарга Лян Баохуа Бүх хятадын биеийн тамир спортын наадмын далбааг бүх Хятадын биеийн тамир спортын ерөнхий газрын дарга Лю Пэнд гардуулж, Лю Пэн далбааг Бүх Хятадын биеийн тамир спортын 11-р наадмыг зохион байгуулах газрын төлөөлөгч, Шаньдүн мужийн дарга Хань Юйчюнь-д шилжүүлэн өгөв. Бүх Хятадын биеийн тамир спортын 11-р наадам 2009 онд Шаньдүн мужид зохиогдоно.

     Бүх Хятадын биеийн тамир спортын 10-р наадамд спортын 32 том төрөл, 357 жижиг төрлөөр тамирчид өрсөлдөж, бүх хятадын спортын 46 төлөөлөгчид, 9986 тамирчин шувтрагын шатны тэмцээнд оролцжээ. Дурдууштай нь зуны Олимпийн спортын бүх 28 том төрөл, цагаан Олимпийн спортын 3 төм төрлийг энэ удаагийн наадмын тэмцээний төрөлд бүр оруулсан байна.

     Бүх Хятадын биеийн тамир спортын 10-р наадамд 15 тамирчин 21 удаа дэлхийн 6 дээд амжилтаас давж, 7 тамирчин 7 удаа дэлхийн 6 дээд амжилтыг давтан үзүүлж, 5 тамирчин 6 удаа Азийн 5 дээд амжилт тогтоож, 1 баг 19 тамирчин 25 удаа улсын 19 дээд амжилт тогтоосон байна.